Оюутнууд хүүгүй зээлээр суралцаж, ажлын талбар дээр гараад төлөх нөхцөл бүрдлээ

2018-02-06 16:50      ГэрэгМН

Засгийн газрын өнөөдрийн хурлаас оюутны зээлтэй холбоотой шийдвэр гаргалаа. Энэ талаар өнөөдөр Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны дарга Ц.Ганзориг мэдээлэв.

Тухайлбал оюутны хөгжлийн зээлийг бүхэлд нь өөрчилж, оюутнууд хүүгүй зээлээр суралцаж, ажлын талбар дээр гараад төлөх нөхцөл бий болжээ. Өнгөрсөн хугацаанд 90 тэрбум төгрөгийн зээлийн эх үүсвэр байсан ч 5 тэрбумыг л арилжааны банкууд олгосон байдаг аж.

Энэ жил 35-37 мянган оюутан сангаас зээл авах боломжтой бөгөөд үүнд 75 тэрбум төгрөг төсөвлөжээ. Гол шаардлага нь сурлагын голч дүн нь 2.6-аас дээш, сурах санхүүгийн бололцоогүй ч амжилттай суралцаж буй оюутан байх юм.

Оюутны зээлийн шинэчлэгдсэн журам 2018 оны тавдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхлэх аж. Оюутны хөгжлийн зээлд төрийн болон төрийн бус их, дээд сургуулийн оюутнууд хамрагдах боломжтой болжээ.




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл нэмэх

 

Шинэ мэдээ

Улс төр

Баабар:Би эх оронч хүн

2018-05-23 09:04