2.07 хувийн согтолттой жолооч эмэгтэй 11 машин мөргөлөө

2018-02-06 11:28      ГэрэгМН

Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт өчигдөр согтуу эмэгтэй жолооч машин барьж яваад 10 гаруй машин мөргөсөн зам тээврийн ноцтой осол гаргажээ.

Ослын улмаас хүний амь нас эрсдээгүй ч эд материалын хөнгөн гэмтлүүд учирсан байна. Цагдаагийн байгууллагын эх сурвалжаас авсан мэдээллээр уг хэрэг Сүхбаатар дүүргийн Гэндэнгийн гудамж, Хүүхдийн ордны хойд замд болжээ.

 "Lexus" маркийн автомашины жолооч эмэгтэй А нь "T.Land Criuser", "T.Axio", "T.Prius", "T.Carina", "S.Forester", "T.Prius", "T.Prius", "T.Prius", "T.Crown", "T.Prius", "T.Crouwn" гэсэн 11 автомашинтай мөргөлдсөн аж.

Жолооч А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон байсан бөгөөд драйгер үлээлгэхэд согтолтын зэрэг нь 2.07 хувьтай байсныг эх сурвалж мэдээллээ.

Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн хүн жолоодох чадвараа алдаж, орчиндоо өрнөж байгаа зүйлийг тусгахаа больж, ядарч байгаагаа мэдэхгүй болдог байна. 




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл нэмэх

 

Шинэ мэдээ

Улс төр

Баабар:Би эх оронч хүн

2018-05-23 09:04