Д.Сүхбаатар Ардын хувьсгалын цорын ганц удирдагч болон тодорсны учир  

2018-02-02 11:36      ГэрэгМН

Аливаа хувьсгал өөрийн гэсэн баатартай байдаг жамтай. Энэ жамаар  Монголын 1921 оны Ардын хувьсгалын баатар нь Ардын намыг үүсгэн байгуулагчдын нэг Д.Сүхбаатар болон өргөмжлөгджээ. Д.Сүхбаатар үнэхээр манлайлагч баатар болон өөрөө тодорсон уу, хожим  зохиомлоор  тийн өргөмжилсөн үү гэдэг бол тухайн  түүхэн цаг үеийн асуудал билээ.

Д.Сүхбаатарын мэндэлсний 125 жилийн ой өнөөдөр тохиож байна. Зөвхөн Ардын хувьсгалын төдийгүй  XX зууны МАН (МАХН)-ын жанжин шугамын нэг гол дүр болсон жанжныг орчин үеийн “ардчилагчид”улстөрийн зорилгоор үгүйсгэх, гутаах ажлыг өнгөрсөн 20 жилийн турш хийсэн. Гэвч XX зууны түүхийн гэрчүүд болсон олон түмний сэтгэл, оюунд гүнзгий суусан баатрын дүр тийм ч амар арчигдахгүй. Тэр тусмаа үүсгэн байгуулсан нам нь нөлөөтэй хэвээр байхад мандан бадарч явсан түүхэн цаг үеийнхээ баатрыг “арчуулах”-тай их, бага хэмжээгээр тэмцэх нь тодорхой.

АН-ынхан  эрх барьж байхдаа Сүхбаатарын талбайг Чингисийн талбай болгож  солиход МАН-ынхан шүүхдсээр нэрийг нь буцааж, хоёр жилийн өмнө эрх баригч болсныхоо дараа буцаан Сүхбаатарын талбай болгож байв.

АН-ынхан Төрийн ордонд Чингисийн танхимтай болоход МАН-ынхан мөн зарга хийсээр Сүхбаатарын танхимтай болсон.

Энэ мэтээр талбай, танхимын нэрээр оролдож байгааг МАН-ынхан ямартаа ч зогсоосон. Гэхдээ өнөөгийн залуу үеийн тархийг угааж, XX зууны түүхийг  өнөөдрийн  оюун санаанд хараар будсан явдалтай бодлоготой, тууштай тэмцэж чадсан уу гэдэг асуудалтай.   

 Ардчиллын лидерүүдийн төлөөлөл болсон нийтлэлч Баабар нар  Д.Сүхбаатарыг хувьсгалын удирдагч биш, тэдний бие хамгаалагч байсан, мөрийтэй тоглоомчин байсан, тэр байтугай өвөрлөгч байсан гэх мэтээр бичсээр ирсэн.

Худлыг мянга давтвал үнэн болдогчлон XXI зууны залуу үе жанжин Сүхбаатар гэж үнэхээр л үл бүтэх этгээд байсан мэтээр ой тоондоо хадгалаад үлдчихэж байгаа юм. Тэд түүхийг шүүдэггүй, хойч үе нь түүхэнд “дүн тавьдаггүй” ухааныг мэдэхгүй.

Түүхийн үнэн гэвэл Дамдины Сүхбаатар Ардын хувьсгалын удирдагч мөн байжээ.

Энэ нь  дараахь гурван зүйлээр нотлогддог.

  1. 1920 оны 6 дугаар сарын 25-нд хоёр нууц бүлгэм нэгдэж МАН байгуулахад оролцсон явдал.
  2. Зөвлөлт Оросоос тусламж гуйх 7 хүний тоонд багтсан явдал.
  3.  Цэргийн яамны сайд, бүх цэргийн жанжнаар томилогдон ажилласан явдал. Тухайн үедээ Сүхбаатар  нас залуу ч цэргийн эрдэм мэдлэг сайтай, цэргийн жанжин байхаар хүн байсан нь тодорхой.

Нөгөө талаар 1921 оны Ардын хувьсгал бол Д.Сүхбаатарын удирдсан Ардын журамт цэргийн ялалтын үр дүн байсан.  

Олноо Өргөдсөн Богд Хаант Монгол улсаа тунхагласан тэр цаг мөчид эрийн цээнд хүрсэн Д.Сүхбаатар цэрэгт татагдаад цэргийн эрдэмд гарамгай суралцан, Цэргийн жанжин болж дэвшсэн бол үгүйсгэх аргагүй түүхэн үнэн.

Тэгээд ч дайн байлдааны  үед цэргийн жанжин шиг хэрэгтэй хүн тухайн үедээ байгаагүй нь ойлгомжтой.

Намтраас нь сөхвөл Д.Сүхбаатар  1911 оны 12 дугаар сард цэрэгт дайчлагдан ирсэн бөгөөд 1912 онд Хужирбулангийн үндэсний цэргийн боловсон хүчнийг бэлтгэх сургуулийг анх нээн байгуулахад орж суралцан 1913 онд төгсөж пулемёт сумангийн даргаар томилогджээ.

Д.Сүхбаатар уг сургуулийг амжилттай сайн суралцан төгсгөсний учир мөн оныхоо 7 дугаар сард 5 дугаар зэргийн жинс, тогосны отгоор, улмаар удирдсан цэргээ сайнаар сурган боловсруулсны төлөө 1915 оны 6 дугаар сард 4 дүгээр жинс, тогосны отгоор шагнагдсан. Мөн Зүүн ба Зүүн өмнө хязгаарт хятад цэргийн эсрэг байлдаанд эрэлхэгээр тулалдсан учир Монгол улсын Засгийн газраас 1917 оны 12 дугаар сард 3 дугаар жинс тус тус шагнагдсан нь түүний богинохон боловч алдар цуутай замын эхлэл байжээ.

  1921 оны 3 дугаар сарын 24 - 1922 оны 12 сар хүртэл Цэргийн яамны тэргүүн сайдаар, 1921 оны 4 дүгээр сарын 10-наас 1923 оны 2 дугаар сар хүртэл Бүх цэргийн зөвлөлийн гишүүн, 1921 оны 2 дугаар сараас насан эцэс болтлоо Бүх цэргийн жанжны албыг тус тус хашиж байв.

Хожим үзэл суртлын  нийгмийн үед Монголын түүхийг  бичихдээ Д.Сүхбаатар, Х.Чойбалсан нарыг 1921 оны Ардын хувьсгалын хамгийн гол удирдагчид байснаар товойлгосон нь бас үнэн.  Учир нь түүхийг ингэж өөрчлөх үед Ардын хувьсгалыг удирдагчид бараг бүгд хэлмэгдсэн байсан юм.

Энэ нь  хэлмэгдлийг зөв буруу гэхээс илүү  1920-1930-аад оны тэр гадаад, дотоод нөхцөл байдал хүнд байсан жилүүдийн түүхийг нарийн нягт авч үзэх нь зүйтэй.

Тэр үед Монгол улс тусгаар тогтнолоо тунхаглан зарласан ч гадаад ертөнцөд тоож хүлээж авахгүй байв.  Хэрвээ хэн нэг хүчирхэг улсыг дагахгүй л бол Монгол үлдэхгүй тийм л цаг үе байлаа.

Үнэндээ тухайн үед Монгол улсад ганцхан сонголт байсан нь Зөвлөлтийг дагах байсан нь маргашгүй үнэн. Хэрвээ Хятад буюу Дундад улсыг дагасан бол өдийд тусгаар Монгол гэж улс байхгүй болж өөрсдөө ч Манжийн араас орон үндэстнээрээ мөхөх байсан.

Тухайн үед Хятад нь тус тусдаа  цэрэгтэй хэндээ ч захирагдах хүсэлгүй генералуудын нутаг байв. Тиймээс ч өрнөдийн имперүүдээс эхлээд Японы милитаристууд Хятадад өөр өөрийн эзэмшлээ тогтоосон хэрэг.

Энэ байдал 1940-өөд оны эцэс хүртэл үргэлжилсэн гээд бодоод үз. Тэгэхээр Монгол улсын хувьд Зөвлөлтийг дагаснаараа өнөөгийн газар нутаг, хэл соёл, үндэс язгуураа авч үлдсэн хэрэг.

Харин хэлмэгдүүлэлт бол хэдий буруу боловч хүчтэний өмнө хүчгүй нь буруутай гэгч. Тэгээд ч 600-аадхан мянган хүн амтай манай улсын 100 мянган эрчүүд нь сахилын мөр хөөн хийдэд шавилж байсныг бодолцвол өөр сонголт  байсангүй.

Хэдий хүний шүтлэг бишрэлийг хориглож, олон мянган лам  нарыг хөнөөсөн хэдий ч ихэнх лам нарыг хар болгосноор хүн амын үндсэн бүтцэд хувьсгал хийсэн хэрэг бөгөөд Монголын хүн ам хурдан өсөх нэг нөхцөл болсон хэрэг. Үндсэн сэдвээс хадуурсны учир нь Д.Сүхбаатарыг товойлгон гаргасан цаг үеийн нөхцөл байдлыг тайлбарлах гэсэнтэй холбоотой.

Учир нь  Д.Сүхбаатарыг Ардын хувьсгалын цорын ганц удирдагч болгосон түүхийг авч үзэхэд дээрхийг заавал дурдах ёстой.

Ингээд соц нийгмийн үед БНМАУ-д Д.Сүхбаатарын нэрээр нэрлэгдсэн аймаг, хот, сум, дүүрэг, талбай, сургууль, соёлын байгууллага, хөшөө дурсгал олноор бий болсон юм. Тиймээс ч жанжин Д.Сүхбаатар бол Ардын хувьсгалын удирдагч хэмээгдэн үеийн үед дуурсагдсаар байх биз ээ.

О.Ганхуяг 




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
МОНГОЛ ХҮН

МАНАЙ ҮЕИЙН БААТАР БОЛ Э.БАТҮҮЛ.

2018-02-05 23:53    202.9.42.121
малчин

Яах аргагүй цэргийн эрдэмтэй хүн хэрэгтэй байсан, тэгээд явц дундаа тодорсон. Бааыар , дорж хоёрынхоор бол эхлээд одоо байгаа бүх хүн үхэж дуусах, 21 оны хувьсгал бол алдаа, хятадын талд байх байсан, бид бүгдээрээ хужаагууд, ирээдүй өчигдөрөөс эхлэхгүй , харин өнөөдрөөс эхлэнэ. Ийм хужаагууд эхлээд өөрсдөө зайлах хэрэгтэй эхлэн

2018-02-03 20:59    103.212.119.97
Өвгөн

Улаан эрдэмтэн Банзрагч нар хамт хоригдож байсан Магсар хурцын Дугаржав үхэхийнхээ өмнө -Би Сүхбаатарыг анх дугуйланд аваачин элсүүлж байсан. Одоо тэр байгуулсан улсынхаа шоронд үхэх гэж байна гэж хэлсэн баримт байдаг. Тиймд Сүх ч нэг их мундаг удирдагч биш гэдэг нь тодорхой.

2018-02-03 20:18    59.153.114.67
xxx

Kommumist hordlogooosoo garach jinhene tuuhee oilgoh tsag irne. Sukhbaatar bol hulhi

2018-02-02 15:00    92.216.131.141
gambaa

2008 0202 12 25 zochind teneg mini nus mini chamd medeh yum yu ch baihgvi

2018-02-02 14:53    119.40.103.188
Баабар түүх гуйвуулагч

Баабар ахаараа толгойгоо мөлчийтэл угаалгасан зарим залуучууд түүхийнхээ талаар эндүү ташаа ойлголт авчихсан түүнийгээ үнэн гэж бүр итгэчихсэн байгаа нь харамсалтай

2018-02-02 14:50    202.9.41.222
баабар

монголчууд үндэсний баатаргүй гэж цээжлүүл. сохор түвд богд тэнэмэл барон хоёр л монголыг аварсан гэж суртал ухуулга сайн хий. бодоо данзан хоёр хятадыг дагаж хөгжмөөр байна гээд уг нь зөв дуугарсан. даанч сүхбаатар муу нохой манайд урвасан бодоо данзан хоёрыг маань буудчихсан.

2018-02-02 14:46    182.160.37.81
gambaa

2008 0202 12 25 zochind teneg mini nus mini chamd medeh yum yu ch baihgvi

2018-02-02 14:34    119.40.103.188
Сүх

Ардчил-сан намыханаа Д-Сүхбаатарыг жанжин- баатар цолоор журмын нөхөд-үүд нь тодоруулаад энэ олон цол хайрласан юм шүү мэдэж ав АН-аа

2018-02-02 14:22    59.153.112.16
зочин

1990 ны баатар Батүүлийн гудамж талбай хаана байна. Ойг нь тэмдэглээ ч. Улс орныг ийм болгосон буруутан гэж байна уу. Элбэгдорж, Ми.Энхболд нарт амьдад нь хөшөө босгоё. Тарвага,махан толгой гэдэг өргөмжлөлөө болиод Хорчин,худалч жанжин цол өргөмжлөх үү. Яахав.

2018-02-02 13:59    103.229.121.231
Zochin

Yamarch baisan Hurelsuhiig boduul ulsiin munguur muriitei togloogui yum bnlee

2018-02-02 13:49    103.229.123.2
Зочин

Ямар байсан түүхэн хүн. Түүхээ өөрчлөх гээд байгаа эрлийз хурлийзуудыг арчих хэрэгтэй байна.

2018-02-02 13:42    66.249.82.152
trtr

yamartai ch tuuhen bodit hun

2018-02-02 13:37    66.181.187.38
Зочин

Гарамгай жанжин байсан үнэн ч өссөн түүх худал коминтерний чика нар цааш харуулчихсан шүү ардын хүүг

2018-02-02 13:03    103.57.95.83
Зочин

Сүхбаатар тийм мундаг хүн байсан юмуу даа мэдэхгүй

2018-02-02 12:25    59.153.115.16

Сэтгэгдэл нэмэх