Сайдуудын хүүхдүүд асуу: Та өчнөөн жил улстөрд явлаа, яг юу хийсэн бэ?

2018-02-01 08:50      ГэрэгМН
ГэрэгМН Нийтлэгч  

Ерөнхий сайд У.Хүрэлсүхээс  27 настай охин нь “Ааваа, Та насаараа л улсөрд явлаа. Яг юу хийсэн юм бэ” гэж асуужээ. Аав хариуд нь хэлэх үг олдоогүй тухай Ерөнхий сайд У.Хүрэлсүх аймгийн Засаг дарга нарын уулзалт дээр уржигдар ярив. МАН-ын дарга, Ерөнхий сайд болохдоо намынхаа олон мянган гишүүдийн болон олон түмний үлэмж хэсгийн  итгэлийг хүлээн гарч ирсэн Ерөнхий сайдын энэ үгнээс үнэхээр л нэг юм хийчих юмсан гэсэн эрмэлзэл тодроод байна уу гэлтэй.

Бурхан багшийн сургаал ёсоор бол хүн сэтгэлээ засчихвал үг хийгээд үйлдэл нь аяндаа зөвдөөд ирдэг гэдэгчлэн охиныхоо асуултаас ухаарсан Ерөнхий сайдын үг нь төдийгүй үйлдэл нь ч  зөв байгаасай  гэж нийтээрээ хүсч байна.

У.Хүрэлсүхийн Засгийн газар  сахилга бат, дэг журмыг бүх шатанд бэхжүүлэх ба эдийн засгаа өөд татах гэсэн хоёр асуудлыг л шийдэхэд гол үйл ажиллагаагаа чиглүүлэх аж.

Ардчиллын 28 жил улстөрчдийн хоорондоо ярьсан хэрүүлийг зогсоож, хамтраад асуудлаа шийддэг зарчмыг баримтлахаа ч мөн хэлсэн нь үнэхээр л насаараа улстөрд явсан, 50 настай  хүний ухаарал гэлтэй.

Харин өнөөгийн улсөрийн бусад 50 настнууд, түүнээс дээшх үеийн   хууччуул эвийг сахиж, эх орноо бодож ажиллах эсэх нь эргэлзээтэй.

Өнөөдөр АН-аас зохион байгуулж буй жагсаалыг гэхэд л АН-ын бүлгийн есөн гишүүн дэмжиж байна. Ингэж   улстөрчдийн тодорхойлдгоор хар массын цөсийг хөөргөж, жагсаал цуглаан хийхийг өөрсдөө улстөр хийж байна гэх бөгөөд эцсийн оноо нь сөрөг хүчинд ирж, алдаа  гамшиг нь ард түмэнд ирэх эцсийн зорилготой.

Жагсагчдын гомдол, цөхрөл, хашхираан, уйлаан майлаан зэргийг харж, сонсч, мэдэрсэн олон түмэн  эрх баригчдыг эсэргүүцэх (үгүй дээ юм бодох) ёстой бөгөөд ингэснээр 2020 оны сонгуулиар АН ялах магадлал өснө гэсэн үг.

Жагсаал зохион байгуулагчид дотор У.Хүрэлсүхийн үеийн 50 настнууд бий бөгөөд УИХ-ын гишүүн Лу.Болд 57-той, С.Эрдэнэ 55 настай байх жишээний. Жагсаалыг далдаас дэмжиж буй З.Энхболд 52 настай, Ерөнхийлөгч Х.Баттулга мөн 55-тай.

Жагсаал хийхдээ гол нь биш, эдгээр 50 настнууд өмнөх дөрвөн жилд засгийн эрхийг барихдаа буруу бодлого, булхайтай ажиллагаа олныг хийж, эдийн засгийг элгээр нь хэвтүүлчихээд өнөөдрийн эрх баригчдыг унагахыг санаархаж буйд гол асуудал байгаа юм.

Магадгүй АН-ын 50 настнуудын  хэнээс нь ч өнөөдрийг хүртэл том болсон хүүхэд нь “Та улстөрд ийм олон жил яваад яг юу хийсэн бэ” гэж асуугаагүй байж мэднэ. Эсвэл асуугаад тоогоогүй ч юмуу? Асуугаасай гэж чин сэтгэлээсээ хүсч байна, АН-ын дарга нарын хүүхдүүдээс.

Зөвхөн АН-ынхан гэлтгүй өнөөдөр УИХ-д 2-5 удаа сонгогдсон гишүүдээс, орон нутгийн улстөрөөр хөөцөлдөгсдөд дүн тавих цаг болжээ.

У.Хүрэлсүхийн Засгийн газрын 16 сайдын 15 нь УИХ-ын гишүүн.

Тэдний хэн нь  хэдэн удаа УИХ-ын гишүүнээр сонгогдсон вэ?
ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж хамгийн олон буюу зургаан удаа УИХ-ын гишүүнээр сонгогджээ. Тэрбээр ХЗДХ-ийн сайдын албыг дөрөв дэх удаагаа хашиж байгаа юм.

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн хувьд гурван удаа УИХ-ын гишүүнээр сонгогдоод гурав дахь бүрэн эрхээ эхнэрээ эмчлүүлнэ гээд дуусгалгүй орхиж байв.

Ингээд Засгийн газрын гишүүд  хэдэн удаа сонгогдсоныг сийрүүлье.

  • Шадар сайд Ө.Энхтүвшин 5 удаа
  • ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар 3 удаа
  • Хууль зүйн сайд Ц.Нямдорж 6 удаа
  • Батлан хамгаалахын сайд Н.Энхболд 5 удаа
  • Сангийн сайд Ч.Хүрэлбаатар 3 удаа
  • Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн 3 удаа
  • Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл 2 удаа
  • Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд Д.Сумьяабазар 2 удаа
  • БСШУС-ийн сайд Ц.Цогзолмаа 1 удаа
  • НХХ-ийн сайд С.Чинзориг 1 удаа
  • Зам тээврийн сайд Ж.Бат-Эрдэнэ 1 удаа
  • Гадаад хэргийн сайд Д.Цогтбаатар 2 удаа
  • БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат 1 удаа
  • ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг 1 удаа
  • Эрчим хүчний сайд А.Баделхан 2 удаа тус тус УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж байна.

У.Хүрэлсүхийн танхимаас таван сайд анх удаа УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж байгаа хэдий ч улстөрд замнасан замналаараа зарим нь Ц.Нямдоржтой хугацаа дүйнэ.

Улстөрчид өнгөрсөн хугацаанд ямар өв үлдээж ирэв? Гэдэг бол Ерөнхий сайдын охины асуулт юм.

“Та өчнөөн жил улстөрд явлаа. Яг юу хийсэн бэ”? Эрх мэдэлтэй хүн өдөрт ядаж нэг удаа хэний төлөө шийдвэр гаргаж, юуны төлөө явж байгаагаа цэгнэх хэрэгтэй гэж ухаантнууд хэлдэг. Тэгвэл одоогийн Засгийн газрын гишүүд Ерөнхий сайдаа дагаад “Би өчнөөн жил улстөрд явлаа, яг юу хийв” гэдгээ цэгнээд нэг үзчихвэл хаашаа явах ухаан бодол, сэтгэлийн  чиг нь тогтох бус уу?

“Би өчнөөн жил ард түмний итгэлээр улстөрч болж тоглолоо. Итгэж сонгосон иргэдээ энэ сайхан орондоо сайн сайхан амьдруулахын төлөө би юу хийв?

“Ааваа, ээжээ та өчнөөн л жил улстөрд явлаа. Яг юу хийсэн бэ?

Эсвэл өөрсдөөсөө асуу, эсвэл хүүхдүүд нь асуух хэрэгтэй байна. “Улстөрчид яг юу хийсэн бэ?

Эрх мэдэл гэдэг тухайн цаг үедээ улс оронд, ард түмэнд ашигтай асар ихийг хийх хугацаа, боломж.

У.Хүрэлсүхийн Засгийн газар үнэхээр ярьж хэлснээ хийж, болохгүй бүтэхгүйг жаахан ч гэсэн өөрчилж чадвал ийм эгзэгтэй үеийн түүхэнд үлдэнэ.

Тиймээс “Асууцгаа”?

 

Т.ҮЛЭМЖ

 

 




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Иргэн

Олон удаа сонгогдоод юу бүтээв ээ

2018-03-04 11:00    202.9.43.219
АН -ынхан ХҮҮХДҮҮДЭЭСЭЭ ИХ Л ИЧДЭГ БАЙЖ ТААРАА

АН-ЫН БАЛИАРУУД ИЧИГ ИЧИГ, ХҮҮХДҮҮДДЭЭ ХЭЛЭХ ҮГ ТЭДЭНД БАЙХГҮЙ ШҮҮДЭЭ. ХАРСААР БАЙТАЛ ЭНЭ УЛСЫГ УРУУДАН ДОРОЙТУУЛЖ, ӨЛӨН ЗЭЛМЭН, ӨВЧИН ЗОВЛОНД УНАГСАН НЬ АН ЮМ ЧИНЬ. АН-ЫН 50 НАСТАНГУУД ХҮҮХДҮҮДДЭЭ ХЭЛЭГ ҮГГҮЙ ГЭДЭГ НЬ МЭДЭЭЖ ШҮҮДЭЭ.

2018-02-07 17:42    180.149.78.99
Зочин

Үнэхээр хүүхэд тэгэж асуусан юмуу, асуусан бол ухаантай хүүхэд байна.

2018-02-01 11:25    66.181.161.91

Сэтгэгдэл нэмэх