Хятадад багш нь олон сурагчдынхаа нүдэн дээр гахай нядалжээ /видео/

2018-01-31 10:15      ГэрэгМН

Хятадын нэгэн хотод багш нь сурагчдынхаа өмнө гахайг "нядлах" анатомийн хичээлийг үзүүлсэн байна. Нийгмийн сүлжээнүүд болон Интернет дээр асар их шуугиан тарьсан уг явдлын талаар тухайн сургуулийн захирал Хуан Фэнли нөхцөл байдлыг тодруулах шаардлагатай гэжээ.

Хятадын энэ дүүрэгт гахай нядлах сургалт нь үеэс үед дамжин ирсэн олон зууны уламжлалтай гэнэ. Мөн уламжлалаас гадна хүүхдэд амьтны анатомийг ойлгох боломжийг олгодог өөр нэг ашиг тустай гэнэ.

Хичээлийн төгсгөлд 600 гаруй хүүхдэд зориулсан амттай хоолыг уг гахайн махаар бэлтгэсэн байна.

Жич: Монголчууд бид бол үр хүүхдийнхээ нүдэн дээр хэзээ ч улай хийдэггүй ёстой билээ.

М.Баяр




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Туйлшралаа гэж

Яах гэж ингэж амьдралаас тасархай юм яридаг байна даа бид үр хүүхэддээ мал муулахыг харуулдаггүй ч гэх шиг харин ч бид мал муулахдаа эрэгтэй хүүхдээр өвчүү түшүүлдэг улс шүү дээ Ингэж бусдыг муулж өөрсдийгөө дөвийлгөсөн улс хийгээд хүн ч дээ

2018-01-31 13:47    122.201.25.46
мгл

ингээд л биднээс шал өөр улс гэдэг нь харагдаад байдаг юм даа.

2018-01-31 13:34    43.228.129.77

Сэтгэгдэл нэмэх

 

Шинэ мэдээ

Улс төр

Баабар:Би эх оронч хүн

2018-05-23 09:04