Бид яагаад таргалдаг вэ?

2018-01-30 13:43      ГэрэгМН

Бид яагаад таргалдаг вэ? Гурилан  бүтээгдэхүүн идсэнэээс үү?

 Эсвэл чихэр жимсэнд хэтэрхий дуртай учраас та тарган байна уу? Үгүй бол хоносон хоол байнга иддэг, нэг дор их хэмжээгээр идэж ходоод нь сунасан гэх мэтээр хүн болгон янз бүрийн таамаглалыг дэвшүүлдэг.

Гэвч яг үнэндээ өдөрт зарцуулж байгаа калорийн хэмжээнээс их калорийг хоол хүнсээр дамжуулан авснаар хүн таргалдаг.

Харин юу биднийг тэгж их идэхэд хүргээд байна вэ?

Стресс дарамтад их өртсөнөөр  нойргүйдэлд автан улмаар цусан дахь сахарын хэмжээ өндөр болдог. Бага унтах тусам илүү их ядарч стресстэх бөгөөд цусан дахь сахарын хэмжээ байнга өндөр байхад хүрнэ.

Бидний биен дэх сахарын хэмжээ хоол орж ирэхэд өсөн нэмэгдэж,  эрүүл биед бол буцаад хэвийн байдалдаа орох ёстой байдаг юм.

Гэхдээ стресст автсан үед жирийн үеэсээ гурав  дахин хугацааг  хэвийн байдалдаа ороход зарцуулдаг байна.  Бие махбодь стресст автсан үедээ “Нэг бол тулалд, үгүй бол зугт” гэсэн хэлбэрт шилжчихдэг.

Стресстэй үед бие махбодь өөрийгөө байнга довтлох техниктэй байдаг бөгөөд биеийн эрчийг алдагдуулахгүйн тулд цусанд глукозыг шахан улмаар цусан дах сахарын хэмжээг байнга өндөр байлгадаг байна.  Цусан дах сахарын хэмжээ ихэдсэнээр биеийн ерөнхий өөхлөлт болон хоёрдугаар төрлийн чихрийн шижинд өртөх магадлал нэмэгдэнэ.

Гэвч үнэндээ бодит амьдрал дээрх стресстэй нүүр тулахад тэдгээр нэмэлт глукоз  ямар ч хэрэггүй агаад өссөн цусны сахарын хэмжээг бууруулахын тулд бие өөрөө зохицуулалт хийн, нойр булчирхайнаас их хэмжээний инсулиныг цусанд шахдаг.

Нэгэнт инсулины түвшин нэмэгдэн эсрэгээрээ цусан дахь  сахарын хэмжээ буурсан учраас та ямар нэгэн юм л идчихмээр, өлссөн санагдаж эхэлнэ.  Тийм ч учраас нэг шөнийн нойр муу авснаар дараахь  өдөр нь стресстэж их идэх магадлал хэд дахин ихэсдэг байна. 

Г.Гэрэл




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл нэмэх