Камчаткад боксчин бамбаруушуудын тулааныг гэрэл зурагчин дуран авайдаа буулгажээ

2018-01-30 08:54      ГэрэгМН

Италийн гэрэл зурагчин Алессандро Бормида тулалдаж байсан баавгайн бамбаруушуудын зургийг авсан ба эх байгаа нь Камчаткийн Курильский нууранд загасчилж байсан аж.

Хэдийгээр боксын бээлийгүй хэдий ч баавгайн бамбаруушнууд мэргэжлийн боксчидтой адилхан байсан гэж зурагчин хэлжээ. Энэ тухай Daily Mail-д бичжээ.

"Нас бие гүйцсэн баавгайнууд нууранд загасчилж байхад бамбаруушууд нуурын ойролцоох элсэрхэг газрууд дээр эхийгээ хүлээн, тоглохыг илүүд үздэг байна. Бамбаруушуудын тулаан бол зүгээр нэг тоглоом биш, ирээдүйн тулаандаа бэлтгэж байгаа хэрэг.

Энэ нутгаас маш их хоол хүнс олж иддэг тул бамбаруушнууд эрч хүчээр дүүрэн байлаа. Эдгээр бамбаруушийг маш хүнд амьдрал, догшин ширүүн байгаль хүлээж байгаа" хэмээн Бормида ярьжээ.

Камчаткат баавгайнуудтай тааралдах нь ховор хэмээн "Моя Планета" сэтгүүлийн сэтгүүлч Диана Серебренников өдрийн тэмдэглэлдээ бичсэн аж.




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл нэмэх