Ц.Нямдорж: Миний аюулгүй байдлыг бодож л манай яамныхан энэ машиныг авсан юм билээ

2018-01-29 16:49      ГэрэгМН

Өнөөдөр У.Хүрэлсүхийн Засгийн газар 100 хоногт хийсэн ажлаа сэтгүүлчдэд тайлагнах үеэр ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржийн унаж буй тансаг машины асуудал хөндөгдсөн.

Энэ талаар сайдууд юу хэлснийг сийрүүлье.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх: Нямдорж сайдыг үнэтэй машинаа зар гэж хэлсэн

- Ц.Нямдорж сайдыг үнэтэй машинаа зарж, төсөвт орлогыг нь оруул гэж хэлсэн. Өөрөө ч аваад уначихаагүй юм билээ.Сайд болоход хуваарилагдаж ирсэн машин нь тэр.  Энэ асуудал шүүмжлэл дагуулж байгаа нь үнэн. Өөрөө энэ асуудлаа шийдвэрлэнэ гэж итгэж байна.  Иргэдийн шүүмжлэл бол зарчмын асуудал.

ЗГХЭГ-ын дарга  Г.Занданшатар:Өмнөх Засгийн газрын үед 3.8 тэрбумаар автомашины парк шинэчлэл хийх гэж байсныг бид цуцалсан

-Яагаад ганцхан Ц.Нямдорж сайдын унааны асуудал яриад байгааг ойлгохгүй байна. Өмнөх Засгийн газрын үед сайд, дэд сайд нар бүгд том, том жип унаж, үргүй зардал гаргадаг нь ихэссэн байсан.  Манай Засгийн газар харин ч энэ бүхнийг цэгцэлж байна.

Өмнөх Засгийн газар 3.8 тэрбумаар авто машины парк шинэчлэл, 10.5 тэрбумаар барилгын засвар, шинэ тавилга авахаар байсныг бид  цуцалсан. Мөн 20 тэрбумаар удирдлагын цалинг бууруулж, хэмнэлт гаргасан.

Ер нь ХЗДХ-ийн сайд, Шадар сайд зэрэг орон нутагт ажилладаг сайд нарт туулах чадвар сайтай машинаар хангах шаардлага байгаа.

 ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж: Зоригийн хэргийг хүлээсэн хүний өмгөөлөгч нь тагнуулын ажилтан байсан гээд бод доо

Би гурван зүйл хэлье. Нэгдүгээрт, энэ 100 хоногт Төрийн албан хаагчдын эмнэлэг ашиглалтад орсон шүү. Одоо 200-гаад хүн эмчлүүлж байгаа.

Хоёрдугаарт, С.Зоригийн гэх хэргийг нууцаас гаргах асуудал дуусах шатандаа орж байна. Миний сэжиг улам бүр гүнзгийрч байгаа. Монголын төр монгол хүнийг хэрэг хийгээгүй байхад гэсгээн цээрлүүлж болохгүй, хийсэн бол шийтгэх л ёстой.

С.Зоригийн хэрэг хүлээсэн хүний өмгөөлөгч нь тагнуулын ажилтан байсан гээд та нар боддоо. Ийм балмад юм байж болох уу? Тагнуулынхан энэ хэргийг маш нууцын зэрэглэлд оруулаад, урьд нь огт хэрэг өмгөөлж үзээгүй   тагнуулын хүн  өмгөөлөгчөөр шүүх хуралд орсон байгаа юм. Энэ бүхний учрыг олохын төлөө цаашид цөхрөлтгүй явна аа.

“Эрдэнэт”-ийн асуудлаар Засгийн газар шийдвэрээ гаргасан.Дахиад хуулийнхан дээр гацаах ажлаа эхэлж байх шиг байна.

Энэ бүхнээс болоод олон талаас та аюулгүй байдлаа хангахад анхаараач ээ гэдэг үгийг тусгай албадаас надад хэлээд байгаа. Манай яамныхан ч хэлээд байгаа. Яаж тэрийг чинь хангадаг юм гэхээр гайгүй сайн унаатай байх хэрэгтэй, бас хамгаалалттай байх хэрэгтэй гэдэг юм ярьсан.

Би хамгаалалтыг зөвшөөрөхгүй гэсэн.

“Нямдоржийг дуусга” гэж их өндөр албанд ажиллаж байсан хүний бичсэн мессэж 2000 онд ял шийтгүүлж байсан хүнд очсоныг надад АН-ын болон Ардын намын Их хурлын гишүүд биеэр орж ирж хэлсэн шүү.

“Та аюулгүй байдалдаа анхаарахгүй бол болохоо байж байгаа юм байна аа” гэж хэлсэн. Энэ машиныг авахдаа манай яамныхан энийг л бодолцож авсан.

Ерөнхий сайдын хэлснийг би хийнэ ээ, бодож л байсан. Ийм их дэмий яриа болно гэж тооцоогүй байсан.

 

Д.Сарангэрэл:Ганц нэг машинтай холбоотой жижиг асуудлаар бидний нэр хүндийг бүү унагаасай

Засгийн газрын танхимын нэг эд эсийн хувьд би унаа малтай холбоотой хэдэн асуудал хэлье гэж бодож байна. Өнөөдөр Засгийн газрын гишүүд өглөөний 8.30-аас оройны 23.30 хүртэл ажиллаж байгаа. Бид ингэж ажиллахдаа төсвөөс нэг ч төгрөгийн цалин авахгүй байгаа. Та бүхнийг удирдлага чинь ингэж ажиллуулаад цалин өгөхгүй, эсвэл цалинг чинь нэмэхгүй бол та бүхэн хүлээн зөвшөөрөх үү,бодоорой. Бид хүлээн зөвшөөрөөд ажиллаж байгаа.

Амралтын өдрүүдэд бид ажилладаггүй, хөдөө орон нутагт ажилладаг. Яагаад гэвэл би нийслэл хотын Эрүүл мэндийн сайд биш, Монгол Улсын Эрүүл мэндийн сайд учраас хөдөө, орон нутагтаа хүрч ажиллах ёстой.Хөдөө орон нутагт ажиллахад томилолтын мөнгийг өөрөөсөө гарга, туулах чадваргүй машин аваад яв гэсэн байдлаар хандаж байгаа.   

Үндсэндээ өнөөдөр жип машин хөлөглөөд явж байгаа сайд Улаанбаатарт байхгүй, бүгд жижиг машин унаж байгаа. Тухайлбал, би Удвал, Цогцэцэг нарын унаж байсан машиныг Улаанбаатар хотод хэрэглэдэг. Өнөөдөр хувьдаа жип машин авчихсан нэг ч сайд байхгүй шүү.

Монгол Улсын салбарын сайд юм бол уг нь туулах чадвартай машинаар ажлаа явуулах ёстой.

Тийм учраас улс орныхоо хөгжлийн төлөө зүтгэж байгаа  бидний нөр их хөдөлмөрийг ганц нэг машинтай холбоотой жижиг асуудлаар хөөцөлдөж, бүү унагаасай гэж мэргэжил нэгт нөхрийн хувьд сэтгүүлчдээсээ хүсэж байна.

  Г.Гэрэл




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай

 

Шинэ мэдээ

Харцага Б.Бат-Өлзий Сар шинийн барилдаанд түрүүллээ

2018-02-15 20:15

УИХ-ын дарга М.Энхболдын хүү Э.Анар "Алдарт уяач" цолоор шагнууллаа

2018-02-15 13:53

 Ижий, аавынхаа ачийг дурсан санах  энх мэндийн Цагаан сарын баяр  

2018-02-15 13:11

Нийслэлийн ИТХ-ын дарга С.Амарсайхан мэндчилгээ дэвшүүллээ

2018-02-15 11:09

Ерөнхий сайд У.Хүрэлсүх мэндчилгээ дэвшүүллээ

2018-02-14 15:44

С.Амарсайхан: Ард түмний гомдол, бухимдлыг нууж, хааж хуулийг та нар худалдан авч чадахгүй

2018-02-14 11:37

Хятадын хурдны төмөр зам дэлхийн хурдны төмөр замын 66.3 хувьд хүрчээ

2018-02-14 11:31

Хотын дарга 98, 99 настай ахмадуудад хүндэтгэл үзүүллээ

2018-02-14 10:46

О.Балжинням аварга хөдөлмөрийн баатар боллоо

2018-02-14 09:55

Чунчин хотын удирдлагыг Бо Силайгаас авсан Сунь овогтын авлигын хэрэг шүүхэд шилжжээ

2018-02-14 09:30

Ц.Төмөрхуяг гавьяат жүжигчин цол хүртэнэ

2018-02-14 09:20

Д.Чойжамц:Хүн өөрөө сайн сайхан байж чадвал муу муухай зүйл арилдаг  

2018-02-14 09:03

Улаанбаатарт өдөртөө 11-13 хэм хүйтэн байна

2018-02-14 09:06

Барилгын м.кв-ын үнэ 1.2 сая төгрөг болтол буурах боломжтой боллоо

2018-02-13 19:43

Сар шинээр цагдаагийн 760 алба хаагч хөдөлгөөнийг зохицуулна

2018-02-13 14:47

Менингококт халдвараас сэргийлэх зөвлөмж

2018-02-13 13:20

2018 онд 22 газрыг улсын тусгай хамгаалалтад авна

2018-02-13 12:54

Тэрбумтан Ж.Сорос Brexit-ыг хүчингүй болгохоор жагсагчдад 138 мянган доллар нэмж илгээжээ

2018-02-13 12:39

104-р сургуулийн өргөтгөлийн барилгын нээлт боллоо

2018-02-13 12:24

Барилдах тоогоо биелүүлээгүй бөхчүүдийг аварга, арслангууд магнайллаа

2018-02-13 12:02