Дэлхийд анх удаа клоны аргаар сармагчин хувиллаа

2018-01-26 09:50      ГэрэгМН

Бээжин хотод Хятадын Шинжлэх Ухааны Академиас мэдэгдсэнээр "Хятадын судлаачдын хүчин зүтгэлээр дэлхийд анх удаа соматик эсийн клоны аргаар бүтээсэн "Жүн Жүн" нэрт сармагчин 2017 оны 11-р сарын 27-нд төрсөн байна. Дараа нь буюу 12-р сарын 5-нд түүний охин дүү “Хуа Хуа” төржээ.

Ийнхүү Хятад улс приматын төрлийн амьтны соматик эсийг клоны аргаар гаргаж авсан дэлхийн анхны улс болсон аж. Энэ нээлт бол тархины өвчнийг үр дүнтэй эмчлэхэд тустай, хүний эрүүл мэндэд тулгарч буй гол асуудлыг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой гэнэ.

Анх 1997 онд соматик эсийн клоны аргаар “Долли хонь”-ийг амжилттай гаргаж авснаас хойш адуу, үхэр, тэмээ, муур, нохой зэрэг олон төрлийн хөхтөн амьтныг соматик эсийн клоны аргаар гаргаж авсан боловч хүн төрөлхтөнтэй хамгийн ойр төстэй приматийн төрлийн амьтныг соматик эсийн клоны гаргаж авч чадахгүй байсан нь биологийн шинжлэх ухааны технологийн хүндрэлтэй асуудал байсан юм.

Харин Хятадын Шинжлэх Ухааны Академийн Шанхай хот дахь Мэдрэл судлалын төвийн судлаач Сүнь Чяны баг хамт олон таван жилийн судалгааны үр дүнд биологийн салбар дахь энэ гайхамшигт нээлтийг хийж, дэлхийн анхны соматик эсийн клоны аргаар бүтээсэн сармагчныг гаргаж авч чадсан байна.

Хятадын Шинжлэх Ухааны Академийн ерөнхийлөгч Бай Чүньли "2017 оны 11-р сарын 27-нд дэлхийд анхны соматик эсийн клоны аргаар гаргаж авсан “Жүн Жүн” нэртэй сармагчин төрснөөр Хятад улс соматик эсийн клоны аргаар амьтан бүтээх хөгжлийн шинэ эринд бусдаас урьтаж хөл тавьсныг харуулж байна” гэжээ.

Мөн Бай Чүньли "Соматик эсийн клоны аргаар бүтээсэн сармагчин бол Хятадын Шинжлэх Ухааны Академийн Мэдрэл судлалын газар, Тархи судлалын тасаг, Ухаалаг технологийн төвийн хамтарч хийсэн олон улсын хэмжээний технологийн маш чухал нээлт бөгөөд хүнээс бусад приматын төрлийн амьтан судлалын салбарт бусад оронтой мөр зэрэгцэж байсан бол ийнхүү энэ төрлийн судалгаагаар дэлхийд тэргүүлэх боллоо” гэсэн аж.

Тус судалгааны төслийг хариуцаж ажилласан Хятадын Шинжлэх Ухааны Академийн Мэдрэл судлалын газрын судлаач Сүнь Чян "Бид судалгаа шинжилгээгээ тасралтгүй өөрчлөн сайжруулж, эхний хоёр жилд 2010 оноос өмнөх дэлхийн хэмжээний туршлагаас суралцан, дараа нь тасралтгүй судалгаа хийсний үр шимээр өнөөдрийн амжилтад хүрлээ.

Соматик эсийн клоны аргаар сармагчныг амжилттай бүтээсэн нь үндсэн судалгааны хувьд маш чухал ач холбогдолтой төдийгүй, хүн амын эрүүл мэндийн салбарт тулгарч буй томоохон сорилтуудыг зохицуулахад онцгой чухал үүрэг гүйцэтгэх болно” гэжээ.

Бай Чүньли “Одоо тархины ихэнх өвчнийг үр ашигтай эмчилж чадахгүй байгаагийн гол шалтгаан бол эмчилгээний туршилтад оруулсан хулганы загвар хүнийхээс нэлээд өөр байдаг, бүтээх эм бэлдмэлийг хүний биед туршихад үр ашиг муутай гардаг юм. Соматик эсийн клонын аргаар тархины өвчтэй сармагчны загвар гаргаж, хүн төрөлхтөнд учирч буй тархины ноцтой өвчнийг судалж, оношилж, эмчлэхэд урьд байгаагүй саруул ирээдүйг нээж өгч байгаа хэрэг юм” гэв.

Тэрээр хэлсэн үгэндээ "Соматик эсийн клонын аргаар тархины өвчтэй сармагчны загвар гаргаж авсан нь эм бэлдмэл бүтээх үйл явцыг түргэтгэж, эм бэлдмэл бүтээх үр ашгийг нэмэгдүүлж, Хятад улс приматын төрлийн өвчтэй амьтны загварт суурилсан цоо шинэ эм бэлдмэлийн аж ахуйн гинжин хэлхээг хөгжүүлж, Хятад улсын шинэ эм бүтээх үйлс, “Эрүүл Хятад орон-2030” зорилтыг биелүүлэхэд дорвитой түлхэц болох нь дамжиггүй юм" гэжээ.

Дэлхийд анх удаа клонын аргаар сармагчин гаргаж авав Соматик эсийн клоны аргаар сармагчин гаргаж авсны үндсэн дээр Хятад улс альцгеймер, аутизм зэрэг тархины өвчин, дархлалын олдмол хомсдол, тархины хорт хавдар, дотоод шүүрлийн үйл ажиллагаа доголдсон зэрэг өвчнийг эмчлэх шинэ эм бүтээх үйл явцыг түргэтгэх юм.

Үүний зэрэгцээ Хятадын судлаачдаар гол болгосон приматын төрлийн өвчилсөн амьтны мэдрэлийн холбоосны зураг бүтээх олон улсын судалгааны төлөвлөгөө, приматын төрлийн амьтны тархи судлалын салбарт Хятад улс дэлхийн тархи судлалын шинжлэх ухааны дээд зэргийн эрдэмтдийн анхаарлыг татах болно гэлээ.




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
asuult

somatik kloni arga

2018-01-26 23:55    66.181.161.27
M

the island kino bodit uneniig haruulj baijde. naaduulchin olon niited sarmagchin taniltsuulj bgaa bolowch tsaanaa bol ali hediin hun deer turshaad huwiltsan bgaa.

2018-01-26 11:54    66.181.187.108
1

Одоо хүн хийх үлдэж дээ

2018-01-26 10:21    122.201.23.226
Zochin

Zombie gej kedeerei.

2018-01-26 10:20    99.203.14.102

Сэтгэгдэл нэмэх