Apple утас зэрэг ухаалаг төхөөрөмжүүддээ эцэг эхийн хяналтын шинэлэг систем нэвтрүүлнэ

2018-01-17 10:05      ГэрэгМН

Компани нь эцэг эхийн хүүхдээ хянах хяналтын үйл ажиллагааг сайжруулах талаарх хөрөнгө оруулагчдын хүсэлтэд хариу өгчээ. Apple компани iOS дээрх эцэг эхийн хяналтын функцийг шинэчлэх талаар ажиллаж байгаа аж. Энэ тухай компанийн төлөөлөгч мэдээлсэн байна.

Шинэчлэгдсэн программ хангамж нь ухаалаг гар утаснаас хараат байдлаас хүүхдээ гаргахад эцэг эхчүүдэд туслах гэнэ. Төлөөлөгчийн мэдээлснээр, Apple энэ салбарт шинэчлэгч болж, эцэг эхийн хяналтын системийг нэвтрүүлэхийг хүсч байгаа аж.

Компани нь эцэг эхчүүдийн ажлыг хөнгөвчлөх, асуудлыг шийдэх төлөвлөгөөний ач холбогдлыг ойлгож байгаа аж. Тухайлбал, iOS нь эцэг эхийн хяналтын функцтэй байна.

Та iCloud ашиглан хүүхдийнхээ төхөөрөмжийн үйл ажиллагааг хянаж болно. Өмнө нь Apple-ийн хөрөнгө оруулагчид компанид нээлттэй захидал бичсэн бөгөөд тэд аюулгүй байдлын системийг сайжруулахыг уриалжээ.

Хөгжүүлэгчид Apple-ийн төхөөрөмжүүдийн эцэг эхийн хяналтын функцэд яг юу, юу өөрчлөгдөх талаар мэдээлээгүй байна.

М.Баяр




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл нэмэх