Трамп Африкийн орнуудыг "хогийн орнууд" гэсэн нь асар их шүүмжлэл дагууллаа

2018-01-14 13:17      ГэрэгМН

НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссарын газрын хэвлэлийн төлөөлөгч Руперт Колвилл "АНУ-ын ерөнхийлөгч Трампын Африкийн орнуудын цагаачдын тухай яриа "Хүмүүсийг цочирдуулсан”, “Ичгүүртэй” бөгөөд “хэт үндсэрхэг” байна" гэжээ.

АНУ-ын ерөнхийлөгч Трамп энэ сарын 11-нд нэгэн зөвлөгөөн дээр "АНУ Гайти болон Африкийн “хогийн улс орнуудаас” олон тооны цагаач хүлээн авахын оронд Норвеги гэх мэтийн орноос илүү олон цагаач авч болоогүй юм уу?" гэжээ.

Трамп Африкийн орнуудыг “хогийн улс орнууд” гэсэн доромж үгээр нэрлэж байгааг Руперт Колвилл шүүмжлэн "Трампын энэ яриа энгийн бүдүүлэг яриагаар зогсохгүй АНУ-ын бодлого хүнийг муу муухай чанарт хөтлөн, үндсэрхэг үзэл болон гадаадыг гадуурхах үзлийг хөхиүлэн дэмжиж байгаагийн илрэл бөгөөд олон хүний амьдрал, амь насыг ч алдагдуулах ноцтой үр дагавар гаргаж магадгүй юм" гэж мэдэгдлээ.




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл нэмэх

 

Шинэ мэдээ

Цаг үе

Үүл буудаж, цас оруулжээ

2018-04-19 15:08