Европын холбоо Ираны цөмийн хэлэлцээрийг хамгаалахаа дахин нотоллоо

2018-01-14 11:19      ГэрэгМН

Брюссель хотноо Европын холбооны гадаад харилцаа аюулгүйн бодлогын дээд төлөөлөгч Могерини болон Франц, Герман, Англи гурван орны Гадаад хэргийн сайд нар Европын холбоо болон түүний гишүүн орнууд Ираны цөмийн асуудлаарх бүх талын хэлэлцээрийг эрс хамгаалж хэрэгжүүлэхээ дахин нотоллоо.

Могерини Ираны гадаад хэргийн сайд Зарифтай хэлэлцээ хийсний дараа Францын гадаад хэргийн сайд Ле Дриан, Германы гадаад хэргийн сайд Гариел, Английн гадаад хэргийн сайд Жонсон нартай хамт хэвлэлд хандан Европын талын байр суурийг цохон тэмдэглэсэн юм.

Могерни "Ираны цөмийн хэлэлцээр Ираны цөмийн хөтөлбөрт хяналт тавих гол үүргээ гүйцэтгэж байна. ОУАЭХБ-ын 9 тайланд Иран хэлэлцээрээр өгсөн амлалтаа бүрэн биелүүлж байна хэмээн нотолсон" гэжээ.

Тэрээр цохон тэмдэглэхдээ "Ираны цөмийн хэлэлцээр бол НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн тогтоолоор батлагдсан олон талт хэлэлцээр юм. Энэ нь цөмийн зэвсгийг түгээн дэлгэрүүлэхгүй байх системийн гол агуулга тул бүс нутаг болон Европын аюулгүй байдалд туйлын чухал юм" гэв.




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл нэмэх