2018 оны нэгдүгээр сарын 2-ноос өмнө сунгалт хийлгэсэн иргэдийн гадаад паспорт бүгд хүчинтэй

2018-01-12 15:34      ГэрэгМН

Оюуны өмч улсын бүртгэлийн Ерөнхий газрын Иргэний бүртгэлийн газрын дарга Д.Энхцэцэгээс гадаад паспорт олголтын талаар тодрууллаа.

-Гадаад паспортын сунгалтыг зогсоогоод хэд хонож байна. Хуучин виз даруулсан иргэдийн паспортны хүчинтэй хугацаа хэвээрээ байгаа юу?

-2018 оны нэгдүгээр сарын 2-ноос өмнө сунгалт хийлгэсэн иргэдийн гадаад паспорт бүгд хүчинтэй. Иргэд эзэмшиж байгаа гадаад паспортаараа бусад орон руу нэвтрэх бүрэн боломжтой.

Иргэдийн дунд хуучин эзэмшиж байсан гадаад паспортыг хүчингүй болгож шинэ паспорт авна гэж андуурч байна. 2018 оны нэгдүгээр сарын 2-ноос зөвхөн гадаад паспортын хугацааны сунгалтын үйлчилгээг зогсоосон.

-Гадаад паспортын сунгалтыг яагаад зогсоосон бэ. Албаны хүний хувьд энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү?

-Олон улсын иргэний нисэхийн байгууллага гэж бий. Манай орон энэ байгууллагын гишүүн орон. Тус байгууллага 2004 онд Чикагогийн 9-р протоколоор нийт гишүүн орнууддаа “Машинаар уншигддаггүй ажлын баримт бичгийг эргэлтнээс гаргах тухай” гэсэн тунхаг бичиг гаргасан.

Тус олон улсын байгууллагаас гаргасан уриалга буюу тунхаг бичгийг гишүүн орнууд биелүүлэх үүрэгтэй. Ингээд Монгол улсын Засгийн газар 2010 онд 289-р тогтоолоор “Агаарын тээврийг хялбаршуулах” үндэсний хөтөлбөр баталсан.

Уг хөтөлбөрт гадаад паспорт буюу аяллын баримт бичигт, Нэгдүгээрт, 2015 оны арваннэгдүгээр сарын 24-нөөс өмнө сунгалтын үйл ажиллагааг зогсоох, Хоёрдугаарт, Гадаад паспортын загварыг өөрчлөхөөр бол Олон улсын стандартад нийцсэн гадаад паспортын загварыг зохиох, хэвлэх, иргэдэд олгох үйл ажиллагааг явуулна гэсэн хоёр заалт орсон байдаг.

Энэ хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсын Засгийн газраас 2017 оны гуравдугаар сарын 20-ны 94-р тогтоолоор Гадаад паспортын сунгалтын үйл ажиллагааг зогсоох шийдвэр гарсан юм.

Энэ өдрөөс Оюуны өмч улсын бүртгэлийн ерөнхий газар хэвлэл мэдээллийн хэрэгслээр иргэдэд 2018–ны нэгдүгээр сарын 1-нээс гадаад паспортын сунгалтын үйлчилгээг зогсооно хэмээн мэдээлсэн.

Сунгалтын үйлчилгээг зогсооно гэдэг нь юу гэсэн үг вэ гэвэл, 2018 оны нэгдүгээр 2-ноос таны гадаад паспортын хүчинтэй хугацаа дууссан байвал шинээр гадаад паспорт олгох юм. Иймээс өмнө нь ашиглаж байгаа гадаад паспортын хугацаа дуусаагүй байвал гадаадад зорчиж болно.

-Иргэдийн дунд гадаад паспортыг шинэчилж байна гэсэн ташаа ойлголт байна. Энэ талаар?

-Шинэ паспорт гэж байхгүй. 2002 онд Гадаад харилцааны сайдын баталсан загвараар зохиогдсон гадаад паспортаар иргэд зорчиж байна. Энэ нь 2006 онд Олон улсын стандартад нийцсэн, сайжруулалт хийгдсэн загвар юм.

Өөрөөр хэлбэл иргэд 2002, 2006 оны хоёр загварын паспортаар зорчиж байгаа гэсэн үг. Үүнээс хойш Монгол Улс иргэдийнхээ гадаадад зорчих баримт бичигт ямар нэгэн өөрчлөлт оруулаагүй. Одоо олгож байгаа паспорт ч энэ загвараараа гарна.

Зөвхөн гадаад паспортын 6-р хуудсанд байдаг сунгалт хийгддэг бүртгэлийн ажиллагаа хийгдэхгүй юм. Хэрвээ сунгалтын хугацаа дуусах болж байгаа бол гадаад паспортын хугацаа дуусахаас нэг сарын өмнө паспортоо захиална.

-Сунгалт хийхээ больсноос хойш ачаалал эрс нэмэгдсэн үү?

-Өмнө нь сунгалтын үйлчилгээг өдөрт нь үзүүлдэг байсан. Харин одоо бол Засгийн газрын 237-р тогтоолд заасан журмаар үйлчилж байгаа. Хэрвээ энгийн үйлчилгээ авах тохиолдолд ажлын 10 хоногийн дотор гадаад паспорт иргэний гар дээр очно. Хэрэв яаралтай үйлчилгээ авахаар бол захиалснаас гурван хоногийн дотор гардаг энэ хугацаа хэвээрээ мөрдөгдөж байна.

Гадаад паспорт захиалгын үнэ, паспортод ямар ч өөрчлөлт ороогүй. Иргэд өөрийнх нь эзэмшиж байгаа гадаад паспорт хүчингүй болж байгаа юм шиг ойлгож, шинээр гадаад паспорт захиалах гээд ачаалал үүсгэж байна.

Эх сурвалж: ОЮУНЫ ӨМЧ, УЛСЫН БҮРТГЭЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗАР




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл нэмэх

 

Шинэ мэдээ

Азийн хөгжлийн банк 1991 оноос хойш 1.9 тэрбум ам.долларын төсөл, хөтөлбөр хэрэгжүүлжээ

2018-01-24 09:21

Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ өнөөдрөөс дахин дэвжээнд гарна

2018-01-24 09:00

Улаанбаатарт 23-25 хэм хүйтэн байна

2018-01-24 08:56

ОУВС:2018, 2019 онд дэлхийн эдийн засаг 3.9 хувьд хүрч 0,2 нэгжээр өснө

2018-01-23 17:28

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Рио Тинтогийн гүйцэтгэх захиралыг хүлээн авч уулзав

2018-01-23 17:06

Ерөнхийлөгч зүүн аймгуудад ажиллаж, хотод хийсэн уулзалтаа үргэлжлүүлнэ

2018-01-23 16:54

Газын зурвасын бүх худалдаачид Израилийн хоригийн эсрэг ажил хаяв

2018-01-23 16:10

Б.Наранхүүг УИХ-аас эгүүлэн татах асуудлаарх гомдол, хүсэлтийг цэцэд дахин гаргажээ

2018-01-23 16:03

Италийн цагдаа нар "Каморра" мафийн 45 гишүүнийг баривчилжээ

2018-01-23 15:55

"АНУ-д ажиллах иргэдийг бүртгэж байна" зэрэг хуурамч зараас сэрэмжлүүллээ

2018-01-23 15:25

Жюү жицүгийн Ази тивийн анхны нээлттэй тэмцээн эхлэхэд 4 хоног үлдлээ

2018-01-23 15:20

Д.Мөнхтөр: Үгсэн хуйвалдаж шатахууны үнийг нэмсэн

2018-01-23 15:10

Шатрын УАШТ-ий аваргууд тодорлоо

2018-01-23 14:42

Р.Содхүү: Паспорт долоо хоногийн дотор гарч байгаа

2018-01-23 13:51

Монгол Улс, Оросын "УАЗ" машиныг худалдан авалтаар тэргүүлжээ

2018-01-23 12:34

Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хамтран ажиллахыг уриалав

2018-01-23 12:07

Төрийн өмчит компаниудын удирдлагуудад албан даалгавар өглөө

2018-01-23 12:03

М.Оюунчимэг: Газрын алба сайн ажилласан бол олон хүн цуглахгүй

2018-01-23 11:14

Дональд Трамп түр буюу завсрын төсөвт гарын үсэг зурлаа

2018-01-23 10:56

"Пёнчан 2018" олимпод Монголын цаначид оролцоно

2018-01-23 10:36