Европын холбооноос Ерөнхийлөгч Баттулгад хандан мэдэгдэл ирүүлжээ

2018-01-12 15:14      ГэрэгМН

Европын холбооноос Ерөнхийлөгч Баттулгад хандан мэдэгдэл ирүүлжээ. Мэдэгдлийн үндсэн агуулга:

“Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Хууль зүй, дотоод хэргийн яаманд хандан “хүүхдийн эсрэг гэмт хэрэгт цаазын ялыг дахин сэргээх” тухай албан ёсны санал дэвшүүлсэнд бид ихээр санаа зовниж байгаагаа илэрхийлж байна.

ЕХ(Европын Холбоо)-ны зүгээс Монголын эрх баригчдад хандан цаазын ял нь хүний эрхийг ноцтой зөрчиж байгааг анхааруулж байна. Цаазын ял нь хүмүүнлэг бус, асуудлыг улам дордуулдгаас гадна, хууль зүйн хүрээнд буцааж болшгүй онц ноцтой алдаануудыг бий болгодог.

Цаашилбал, цаазын ялыг дахин нэвтрүүлэх арга хэмжээ нь НҮБ-ын Ерөнхий Асссамблеэн 62/149, 63/168, 67/176 тоот тогтоолуудыг зөрчиж байна. Эдгээр тогтоолуудад цаазын ялыг хориглосон бүс нутгуудыг талаар дурдсан байдаг.

Цаазын ялыг дахин сэргээх нь томоохон хэмжээний ухралт хийсэн үйл явдал бөгөөд Монгол Улсын олон улсын нэр хүндэд сөргөөр нөлөөлөх болно. Цаазын ялыг дахин сэргээх нь иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын актын нэмэлт хоёрдугаар Протоколыг зөрчиж байна.

ЕХ-ны зүгээс 2017 оны 11-р сард Ерөнхийлөгч Х.Баттулга болон бусад төрийн өндөр албан тушаалтнуудтай уулзах үеэр энэ талаар дурдаж, санаа зовниж байгаагаа мэдэгдсэн.

Нөхцөл байдал цааш үргэлжилбэл, ЕХ-ны зүгээс Монгол Улсын “Хөнгөлөлтийн Ерөнхий Систем”-ийн дагуу хүлээсэн үүргийг хуулийн хүрээнд дахин харж үзэх шаардлага тулгарч байна.

Улмаар Монгол Улс “Хөнгөлөлтийн Ерөнхий Систем”-д багтах эсэхийг дүгнэх болно. Эцэст нь, бид Монгол Улсыг энэхүү шийдвэрээ буцааж, бидний санаачилсан “Шаналал үгүй Худалдаа” Олон Улсын Холбоонд нэгдэн ажиллахыг хүсч байна.

Энэхүү уриа нь аливаа зовлон, шаналлын үр дүнд бий болсон бараа, таваарыг худалдаанд оролцуулахгүй байх санаачилга бөгөөд, Монгол Улс цаазын ялгүй орон тул энэ холбоонд нэгдэн орсон байгаа. Хэрэв цаазын ялыг сэргээвэл Монгол Улсын хувьд энэ үүргээс мөн чөлөөлөгдөх болно” гэсэн байна.




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл нэмэх

 

Шинэ мэдээ

Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ өнөөдрөөс дахин дэвжээнд гарна

2018-01-24 09:00

Улаанбаатарт 23-25 хэм хүйтэн байна

2018-01-24 08:56

ОУВС:2018, 2019 онд дэлхийн эдийн засаг 3.9 хувьд хүрч 0,2 нэгжээр өснө

2018-01-23 17:28

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Рио Тинтогийн гүйцэтгэх захиралыг хүлээн авч уулзав

2018-01-23 17:06

Ерөнхийлөгч зүүн аймгуудад ажиллаж, хотод хийсэн уулзалтаа үргэлжлүүлнэ

2018-01-23 16:54

Газын зурвасын бүх худалдаачид Израилийн хоригийн эсрэг ажил хаяв

2018-01-23 16:10

Б.Наранхүүг УИХ-аас эгүүлэн татах асуудлаарх гомдол, хүсэлтийг цэцэд дахин гаргажээ

2018-01-23 16:03

Италийн цагдаа нар "Каморра" мафийн 45 гишүүнийг баривчилжээ

2018-01-23 15:55

"АНУ-д ажиллах иргэдийг бүртгэж байна" зэрэг хуурамч зараас сэрэмжлүүллээ

2018-01-23 15:25

Жюү жицүгийн Ази тивийн анхны нээлттэй тэмцээн эхлэхэд 4 хоног үлдлээ

2018-01-23 15:20

Д.Мөнхтөр: Үгсэн хуйвалдаж шатахууны үнийг нэмсэн

2018-01-23 15:10

Шатрын УАШТ-ий аваргууд тодорлоо

2018-01-23 14:42

Р.Содхүү: Паспорт долоо хоногийн дотор гарч байгаа

2018-01-23 13:51

Монгол Улс, Оросын "УАЗ" машиныг худалдан авалтаар тэргүүлжээ

2018-01-23 12:34

Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хамтран ажиллахыг уриалав

2018-01-23 12:07

Төрийн өмчит компаниудын удирдлагуудад албан даалгавар өглөө

2018-01-23 12:03

М.Оюунчимэг: Газрын алба сайн ажилласан бол олон хүн цуглахгүй

2018-01-23 11:14

Дональд Трамп түр буюу завсрын төсөвт гарын үсэг зурлаа

2018-01-23 10:56

"Пёнчан 2018" олимпод Монголын цаначид оролцоно

2018-01-23 10:36

Оюутолгойд визний зөрчилтэй 40 орчим гадаад иргэн ажиллаж байсныг албадан гаргажээ

2018-01-23 10:27