Мазаалай, тахь, хээрийн бүргэдийг Боннын конвенцод бүртгэлээ

2018-01-12 13:43      ГэрэгМН

Зэрлэг амьтдын нүүдэллэдэг зүйлийг хамгаалах тухай буюу Боннын конвенцын талуудын XII бага хурал өнгөрсөн сарын 23-28-нд Филиппиний Манила хотод боллоо.

Гурван жил тутам болдог тус хурлын үеэр Монгол Улс нэн ховор зарим амьтныг конвенцод бүртгүүлэх санал гаргаж, оролцогч талуудаар хүлээн зөвшөөрүүлж чадсан байна.

Уг конвенцод бүртгүүлснээр тэдгээр амьтныг устахаас сэргийлэх ажлыг эрчимжүүлж, олон улсын байгууллагуудтай энэ чиглэлээр хамтран ажиллах боломж бүрдэж буй аж.

Мөн хуралд Монголын шувуу хамгаалах төвийн төлөөлөгч төрийн бус байгууллагынхан оролцон үйл ажиллагаагаа танилцуулж, тусгай арга хэмжээнд оролцсон байна.

Энэ талаар тус конвенцын үндэсний зохицуулагч БОАЖЯ-ны Уур амьсгалын өөрчлөлт, гадаад хамтын ажиллагааны газрын ахлах мэргэжилтэн Д.Ариунтуяагаас тодрууллаа.

-Уг конвенцод хэдэн амьтан оруулах санал гаргасан бэ?

-Мазаалай, тахь, хээрийн бүргэд гэсэн гурван амьтныг Боннын конвенцын нэгдүгээр хавсралтад оруулах санал гаргасныг олон улсын төвшинд дэмжлээ.

Олон улс дэмжинэ гэдэг нь уг амьтан устах аюулд өртсөнийг зөвхөн манайх бус дэлхийн бусад орон хүлээн зөвшөөрч, хамгаалах чиглэлээр анхаарч ажиллана гэсэн үг.

Түүнчлэн конвенцын нэгдүгээр хавсралтад хэдийнэ оруулчихсан байсан хонин тоодог шувууг хамгаалах үйл ажиллагааны нэгдсэн төлөвлөгөөгөө талуудын бага хурлын үеэр дэвшүүлж, баталгаажууллаа.

-Конвенцод нэгдсэн орнууд ямар үүрэг хүлээх вэ?

-Монгол Улс Боннын конвенцод 1999 онд нэгдсэн. Конвенцод нэгдэн орсон улс орнууд хууль тогтоомжийнхоо хүрээнд тухайн амьтдыг хамгаалах арга хэмжээ авч хэрэгжүүлэх үүрэгтэй. Түүнээс гадна бусад улс оронтой хамтрах шаардлага ч бий.

Хонин тоодог гэхэд нүүдэллэж амьдардаг, Монгол, Кыргыз, Казахстан, Иран, Тажикстан зэрэг 12 оронд тархсан. Тэдгээр улс конвенцод нэгдэж орсон, эсэхээс үл хамааран, уг амьтныг хамтран хамгаалах талаар бид үйл ажиллагааныхаа төлөвлөгөөнд тусгасан.

Манай Засгийн газар санал өргөн барьсан гэдэг утгаараа хонин тоодгийг хамгаалах үйл ажиллагааны төлөвлөгөөг хэрэгжүүлэх чиглэлээр бүс нутгийн хэмжээнд санаачилга гарган ажиллах ёстой. Ирэх жил төрийн бус байгууллага, судлаачид, бусад улс орноос мэргэжлийн хүмүүсийг урьж, хэрхэн хамтран ажиллахаа тогтоохоор төлөвлөсөн.




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл нэмэх

 

Шинэ мэдээ

Азийн хөгжлийн банк 1991 оноос хойш 1.9 тэрбум ам.долларын төсөл, хөтөлбөр хэрэгжүүлжээ

2018-01-24 09:21

Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ өнөөдрөөс дахин дэвжээнд гарна

2018-01-24 09:00

Улаанбаатарт 23-25 хэм хүйтэн байна

2018-01-24 08:56

ОУВС:2018, 2019 онд дэлхийн эдийн засаг 3.9 хувьд хүрч 0,2 нэгжээр өснө

2018-01-23 17:28

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Рио Тинтогийн гүйцэтгэх захиралыг хүлээн авч уулзав

2018-01-23 17:06

Ерөнхийлөгч зүүн аймгуудад ажиллаж, хотод хийсэн уулзалтаа үргэлжлүүлнэ

2018-01-23 16:54

Газын зурвасын бүх худалдаачид Израилийн хоригийн эсрэг ажил хаяв

2018-01-23 16:10

Б.Наранхүүг УИХ-аас эгүүлэн татах асуудлаарх гомдол, хүсэлтийг цэцэд дахин гаргажээ

2018-01-23 16:03

Италийн цагдаа нар "Каморра" мафийн 45 гишүүнийг баривчилжээ

2018-01-23 15:55

"АНУ-д ажиллах иргэдийг бүртгэж байна" зэрэг хуурамч зараас сэрэмжлүүллээ

2018-01-23 15:25

Жюү жицүгийн Ази тивийн анхны нээлттэй тэмцээн эхлэхэд 4 хоног үлдлээ

2018-01-23 15:20

Д.Мөнхтөр: Үгсэн хуйвалдаж шатахууны үнийг нэмсэн

2018-01-23 15:10

Шатрын УАШТ-ий аваргууд тодорлоо

2018-01-23 14:42

Р.Содхүү: Паспорт долоо хоногийн дотор гарч байгаа

2018-01-23 13:51

Монгол Улс, Оросын "УАЗ" машиныг худалдан авалтаар тэргүүлжээ

2018-01-23 12:34

Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хамтран ажиллахыг уриалав

2018-01-23 12:07

Төрийн өмчит компаниудын удирдлагуудад албан даалгавар өглөө

2018-01-23 12:03

М.Оюунчимэг: Газрын алба сайн ажилласан бол олон хүн цуглахгүй

2018-01-23 11:14

Дональд Трамп түр буюу завсрын төсөвт гарын үсэг зурлаа

2018-01-23 10:56

"Пёнчан 2018" олимпод Монголын цаначид оролцоно

2018-01-23 10:36