Сири дэх Оросын цэргийн баазыг довтолсон дронууд болон бөмбөгнүүдийг гараар хийх боломжгүй

2018-01-12 12:10      ГэрэгМН

ОХУ-ын зэвсэгт хүчний ерөнхий штабын албан тушаалтан өчигдөр "Сири дэх Оросын баазыг довтолсон нисгэгчгүй онгоцыг бага оврын гар үйлдвэрт бүтээх боломжгүй гэдгийг гэрчилж байна" гэжээ.

ОХУ-ын Зэвсэгт хүчний ерөнхий штабын Нисгэгчгүй онгоц хэрэглэх системийг байгуулж хөгжүүлэх газрын дарга "Нисгэгчгүй онгоц тус бүр 400 граммын хэмжээ бүхий 10 тэсрэх бөмбөгтэй. Бөмбөгөн дэх тэсрэх бодис нь пенсеритритрол тетротиритийн PETN бөгөөд ийм төрлийн тэсрэх бөмбөгийг гар үйлдвэрийн аргаар энгийн үйлдвэрт хийх боломжгүй юм" гэж мэдэгдлээ.

ОХУ-ын Батлан хамгаалах яам "Террорист этгээдийн гарт байгаа шинэ зэвсгүүд хиймэл дагуулын навигацийн болон алсын удирдлага дамжуулах технологийг эзэмшсэн орнуудынх байж таарна" гэжээ.

Тэгвэл АНУ-ын Пентагон үүнтэй холбогдуулан мэдэгдэхдээ "ОХУ-ын цэргийн байгууламжуудыг довтлохыг оролдсон нисгэгчгүй онгоцны технологи, холбогдох төхөөрөмжийг нээлттэй зах зээлээс маш амархан олж болно" гэсэн байна.




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
аа

АНУ-ын Пентагон өөрсдөө нийлүүлдэг

2018-01-12 12:34    119.40.103.188

Сэтгэгдэл нэмэх