Говь-Алтайд таван иргэн галзуурсан чоно, үнэг, нохойд хазуулжээ

2018-01-12 12:03      ГэрэгМН

Говь-Алтай аймгийн Бугат, Баян-Уул, Цогт сумын Баянтоорой тосгонд чоно, үнэг, нохой галзуурч, гурван том хүн, хоёр хүүхэд хазуулсан хэрэг гарчээ.

Холбогдох мэргэжлийн байгууллагууд тусгайлсан арга хэмжээ авч, сумдын Засаг дарга нарын захирамжаар хорио цээрийн дэглэм тогтоогоод байна.

Галзуурсан амьтанд хазуулсан иргэдийг эмнэлэгт хэвтүүлэн эмчилж буй бөгөөд өвчтөнүүд вакцин болон ийлдэс эмчилгээнд хамрагджээ. Тус аймагт энэ өвөл хоттой хонь руу чоно дайрах нь тогтмол үзэгдэл болоод байгаа ажээ.

Манай улсад тохиолдсон галзуугийн сэжигтэй амьтны дайралтад өртсөн хүмүүсийн олонхи нь орон нутагт амьдардаг хүмүүс, тэр дундаа малчид байдаг. Иймд ард иргэд, малчдыг сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна.




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл нэмэх