У.Хүрэлсүхийн Засгийн газрын гал дуудаж буй шийдвэрүүд

2018-01-12 11:24      ГэрэгМН

Удахгүй 100 хоногоо үзэх гэж буй Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Засгийн газраас Эрдэнэтийн 49 хувийг улстөр-бизнесийн бүлэглэлээс ард түмэндээ авч өгөх асуудлыг шийдэж эхэллээ.

Хууль зүйн сайд Ц.Нямдорж бээр энэхүү албан тушаалд анх томилогдохдоо Эрдэнэтийн 49 хувийн асуудал болон С.Зорийг хөнөөсөн хэргийг заавал шийдэхээр амалсан нь эхнээсээ биелж эхлэж байна.

Ч.Сайханбилэгийн “Шийдлийн” Засгийн газар Эрдэнэтийн 49 хувийг Оросоос авахаар мөнгө байхгүй гэчихээд сонгуульд зориулж 300 мянгыг тарааж байлаа. Уг нь “Шийдлийн” хэмээх нэрэндээ тааруулаад 49 хувийг төрд авч чадсан бол тэд дахин сонгогдож байсан юм. Гэвч ХХБ тэргүүтэнд үйлчилж 49 хувийг тэдэнд очих зам тавьж өгсөн.

Тиймээс ард түмний хувьд энэ луйврыг зогсоож Эрдэнэтийг төрд авахыг хүссээр байгаа учир У.Хүрэлсүхийн Засгийн газар уг шийдвэрийг гаргасан хэрэг юм.

Тавантолгойгоос Гашуунсухайт хүрэх нүүрс тээврийн замд байсан 100 гаруй км дарааллыг үгүй болгосон, утааны эсрэг эрчтэй ажиллаж эхэлсэн зэрэг нь “олон хүн”-ий дургүйг хүргэж байгаа нь тун ойлгомжтой байна.

Монгол улсын хямарсан эдийн засаг өнгөрсөн 2017 оны эхний хагаст хятад руу экспортолсон нүүрснийхээ мөнгөөр овоо гайгүй болж өссөн. Уг нь өсөлт илүү ч байж болох л байсан.

Гэвч хятадууд өөрсдийг нь “эсэргүүцдэг” Ерөнхийлөгч гарч ирсэнтэй холбоотойгоор өдөрт 1500 машин нүүрс оруулдаг байснаа 500 болгоод гацаачихсан.

Үүнээс болж хилээс нааш 150 км хүртэл нүүрс ачсан машины оочер үүсч, үүнийг Засгийн газар оны өмнөхөн арайхийж цэгцэлсэн. Гэтэл гурав хоногийн өмнөөс Хятадын талд хил дээр нүүрсний ченж хийдэг Винсвэй тэргүүт хятад компаниуд бослого гаргаад хил хаачихсан сууж байна.

Гэтэл энэ бүхний цаана Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын дүүгийн компанийн оролцоо байгаа гэлцэж байна. Энэ үнэн бол 260 км төмөр зам бариулдаггүйн учир тайлагдаж байна гэсэн үг. Энэ мэтээр нөхдүүдийн “тэмцэл”-ийн цаад дүр зураг тодорч байна.

Одоо С.Зориг агсныг хөнөөсөн хэргийг шийдэх тухай ярьж байгаа нь ч олон хүний дургүйцлийг хүргэж байгаа нь тодорхой байгаа.

Засгийн газар ийм маягаар ажиллавал Монгол улсын эрх ашгийг алдагдуулсан Оюутолгойн гэрээг өөрчилж, монголдоо ашигтай болгож, Тавантолгой-Гашуунсухайтын төмөр замыг тавьж магадгүй гэдэгт ч “олон хүн” дургүйлхэж байна.

Мөн өмнөх Засгийн газруудын үед төрийн албыг бужигнуулсан асуудлуудыг эргэн сөхөж хуулийн дагуу болгож байгааг ч “олон хүн” эсэргүүцэж байгаа.

Өмнөх Ж.Эрдэнэбатын Засгийн газрын үед УИХ-аас баталсан татвар нэмэх шийдвэрийг одоогийн Засгийн газарт наагаад баруун солгойгүй муулж эхэллээ. Уг асуудлыг ОУВС-тай яриад шийдье гэсэн Ерөнхий сайдыг ч баалж байна.

Энэ сард ОУВС-ийн төлөөлөгчдийг Монголд ирэх үеэр татварыг хөнгөвчлөх асуудлаар хэлэлцээрийн ширээний ард дахин сууна гэдгээ Сангийн сайд бас илэрхийлчихээд байгаа.

Ерөнхийлөгч болон АН-ын УИХ, Засгийн газраар оролдох гол шалтаг болгоод байгаа утааны асуудлыг шийдэхээр өмнө нь 200 гаруй тэрбумыг зарцуулсны ихэнх нь буюу 150-аад тэрбум нь тэдний эрх барьж байсан 2012-2016 онд оногдоно.

Тэгвэл АН-ын эрх баригч байх үеийн Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Улаанбаатарыг 3 жилийн дараа утаатай байвал надтай яриарай” гэсэн хэрнээ ахлах зөвлөхөө Багануурын хямд нүүрсний “ченж”-ээр ажиллуулж байсныг хэвлэлүүд сөхөн тавьж буй.

Мань Н.Алтанхуяг одоо өөрөө Х.Баттулгын зөвлөх болчихсон л яваа. Н.Алтанхуягийг Ерөнхий сайд байх үед “Алтангадас” ассоциацид нь багтдаг Н.Хүрэлсүх гэдэг “хуурай дүү” нь “Цэвэр агаар сан”-г “идчихээд” ял авсан.

Тэдний үед утаагүй, кокстой гэх мэт олон янзын түлшний үйлдвэр баригдахаар болсон ч одоо тэр үйлдвэрүүд хаа байгаа нь мэдэгдэхгүй алга болж.

Гэтэл одоо Улаанбаатарын утааг ярих бус хийж эхлэхээр АН-ынхан утаагаар попорч байгаа нь инээдтэй. Гэхдээ л янз бүрийн улстөрийн акцууд нь явахгүй болохоор худлаа, хий ч хамаагүй орилж байгаа нь энэ.

Тиймээс ч У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулах тухай яриа гаргаж попорч байгаа нь тодорхой байна.

О.Хуяг




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
irgen

Zasgin gasraa demjij baina . UIH bolon 65 gishuud , niit ard olontoigoo evtei baij alivaa asuudlaa shiidej uldsen 2 jildee amlasnaa bieluulehiig husej baina .

2018-01-13 15:42    202.179.27.112
Zochin

An _aar dahin tor buu bariul.tsagaandaa garsan luivirchid shuu dee.

2018-01-12 20:37    99.203.14.94
Зочин

Хогийн новшнууд монголын төлөө юм хийхэд үнэхээр боож үхлээ л дээ Хүрэлсүх Ерөнхий сайд шиг ажил хэрэгч зарчимч эх оронч хүнээ ард түмэн хайрлана хамгаална

2018-01-12 18:13    202.9.41.149
mgl

yarih bish heregjuuldegee l demjij ajillatsgaa

2018-01-12 12:56    103.10.23.104
Зочин

Уг нь Монгол улсад хууль үйлчилдэг бол ерөнхийлөгч Х.Баттулга ерөнхийлөгч биш ялтан байх хангалттай гавъяан шүү дээ.З.энхболд энэ хоёр МАНыг яааж муучлах ямар хор найруулах талаар нойргүй хонон бодолд автаж байгаа нь тодорхой

2018-01-12 12:19    103.229.122.21

Сэтгэгдэл нэмэх