Хэлмэгсэдийн ар гэрийнхэнд 40, 80 сая төгрөгийн нөхөн олговор олгох хууль батлагдлаа          

2018-01-12 10:49      ГэрэгМН

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулан баталлаа. Уг хууль  батлагдсанаар  улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн өнөөдөр амьд сэрүүн байгаа ар гэрийнхэнд 40-80 сая хүртэлх төгрөгийн нөхөн олговор олгохоор болов.

Ингэхдээ   улс төрийн хилс хэрэгт гүтгэгдэж, амь насаа алдан хэлмэгдсэн бол 80 сая, шоронд хоригдсон бол 40 сая төгрөгийн нөхөн олговор олгоно. 

Хуулиар мөн  улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах ажлыг 2020 оны арванхоёрдугаар сарын 31  хүртэл үргэлжлүүлэхээр болов. Өнөөдрийн байдлаар улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэж цаазаар авахуулсан болон хорих ялаар шийтгүүлсэн хэлмэгдэгчдийн төрсөн хүүхэд 400 орчим байна.Өнөөдөр батлагдсан хууль эдгээр хүмүүст үйлчлэх юм.

 Өнөөдөр амьд сэрүүн байгаа эдгээр хүмүүс  бага насандаа өнчрөн, эцэг эх нь хөрөнгөө хураалгаж, сургуульд орох, ажил хөдөлмөр эрхлэх, тэтгэвэр тэтгэмж авах зэрэг боломж нь хязгаарлагдаж, нэг ёсондоо давхар хэлмэгдсээр иржээ.

 Эдгээр иргэдийн тоо цаашид төдийлөн нэмэгдэхгүй учир  нэг удаа  орон сууц болон түүнтэй тэнцэх мөнгөн олговор хэлбэрээр нэг  удаагийн нэмэлт нөхөх олговор олгохоор ийнхүү хууль батлав.

 Энэ хууль хүчин төгөлдөр болохоос өмнө орон сууц, түүнийг орлосон мөнгөн олговор авсан улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгч, түүний эхнэр /нөхөр/, хүүхэд, эцэг, эх, төрсөн ах, эгч, дүү, ач, зээ нарт нэмэлт нөхөх олговор олгох заалт хамаарагдахгүйгээс гадна нөхөх олговрыг хэлмэгдэгч, түүний эхнэр /нөхөр/, хүүхдэд давхардуулахгүйгээр олгох учир улсын төсөвт их хэмжээний дарамт учруулахгүй аж.

Өмнө нь орон сууц, гэр болон түүнтэй тэнцэх нөхөх олговор аваагүй:  

  • улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгч,
  • хэрэв хэлмэгдэгч нас барсан бол түүний эхнэр буюу нөхөр,
  • хэлмэгдэгчийг амьд байхад нь төрсөн болон үрчилж авсан, түүнчлэн хэлмэгдэгчийг нас барснаас нь хойш 10 сараас илүүгүй хугацааны дотор төрсөн хүүхдэд  40-80 сая хүртэлх мөнгөн тэтгэмж олгох аж.

Тагнуулын ерөнхий газрын бүрэн бус мэдээгээр 1922-1990 оны хооронд улс төрийн хилс хэрэгт 36,0 мянга орчим хүн хэлмэгдсэн гэгддэг бөгөөд 1939 оноос өнөөг хүртэл нийтдээ 31208 хүн цагаатгагджээ. Үүнээс  28256 нь Улсын комисс байгуулагдсанаас хойшхи хугацаанд цагаатгагджээ. Нийт цагаатгагдсан иргэдийн 20637 нь буудан алах, 8032 нь хорих ял, 43 нь тэнсэн харгалзах, 5 нь торгох ялаар шийтгүүлсэн байдаг бол 569 хэлмэгдэгч хоригдож, мөрдөгдөж байх хугацаандаа суллагдсан, 124 хэлмэгдэгч шоронд нас барсан, 1593 хэлмэгдэгчийн ял тодорхойгүй, 205 хэлмэгдэгч нам захиргааны байгууллагын шийдвэрээр ажил албан тушаалаасаа халагдаж, нутаг заагдан цөлөгдөх шийтгэл хүлээсэн байдаг.

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хууль мөрдөгдөж эхэлснээс хойш 18 жилийн хугацаанд улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгч, тэдний гэр бүлийнхэн 18178 иргэнд 16 тэрбум 400 сая төгрөгийн нөхөх олговор, мөн хуулийн 23 дугаар зүйлд заасны дагуу амьд сэрүүн байгаа хэлмэгдэгч, нас барсан хэлмэгдэгчийн эхнэр /нөхөр/ 153 иргэнд орон сууц, 204 иргэнд орон сууц орлосон мөнгөн олговор олгоод байна.

 

Г.Гэрэл

 

 

 




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Anhaa

Ene deerh setgegdliin ezen ungursun tuuhee ter chigt ni nulimaj bga hereg uu teneg mal ve uvug deedes chin bgagui bol ene muu erguu ingeed hutsaad suuj bhgui l baih bsanda.chinii maliiin etseg ehiin umnuus ch ene humuus altan amia urguj bsiin biluu yaj medehev dee.

2018-04-23 09:16    66.249.82.219
zolzaya

Minii uwuu odoo 83 nastai aaw ni tsagaatgagdsan olon jiliin umnu 1say tugrug awch baisan odoo naad 80sayiig hezee ogch ehelhiin ymar bichig barimt bvrdvvlhiin todorhoi medeeleliig haanaas awgmhuu

2018-04-19 11:13    27.123.212.134
Оюунчимэг

Энэ хэлмэгтээс хойш үёийн үеийн үед ядуу амьдарсаар ирсэн аав минь хөөрхий өв хөрөнггүй үлдсэн үр хүүхдүүд нь хөөрхий ямарч бсан нэг удаагийн тусламжаар жаахан ч гэсэн өрнөөр гарах нээ Хэлмэгсдийн хороонд баярлалаа

2018-04-15 10:49    66.181.160.97
Hhh

Nuhun olgovor olgoh n zuv shte. Tuhain uydee ter helmegdej bgaa hunii buh ed hurungiig togoo shanaga ch uldeelgui huraasan bdg ym blee. Ur huuhduudee uldeeh bsn hurungiig n uls huraatsan ym chn uls butsaaj olgoh n zow gj bodjiin

2018-02-02 07:08    27.123.213.62
helgui hun

ehner nohor ni bhgui shd barag tsug helmegdeed amidrah argagui ert burhan boltson gants huu ni bs helmgdeed nutag zaagdsan bs ongortson ehner ni l amid seruun b.na barag 3n hunee alldsan b.had barag ldkuun bna lee naadah chini

2018-01-24 12:53    66.181.161.100
Цог

Энэ хэлмэгдуулэлт нэр бул ах дуу нарт нь ямар их сэтгэл санаа эд материалийн хохирол авчирч,baisaniig bid martah esgui

2018-01-16 21:01    182.160.35.178
ene hereg ali ert haagdsan

Edgeer humuusiig onoodriin bid hilmegduuleegui ee.Tiimees bidnii tatbaraas nohon olgovor ogoh ni neg hilmegdliig nogoogoor solij baigaa busarmag hereg.Tegeed ch ali ch niigemd hilmegdel yamar neg hemjeegeer baidag l zuil,hoishid ch baih ni gartsaagui ee.Tor uuchlal guilaa boloo yum bish uu. Eh adaggui yum ene delhiid baihgui ee.Odoo bolieo. ongorson zamharsan hergiig onoodor bosgoj baihaar odoo amidarch baigaa irgediinhee amidarliin batalgaag yaj hangah ve gej bodoj baival zohino

2018-01-12 11:39    115.171.245.26

Сэтгэгдэл нэмэх