Чөлөөт бөхийн УАШТ эхэллээ

2018-01-12 10:10      ГэрэгМН

Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн /УАШТ/ өнөөдөр /2018.01.12/ Орхон аймгийн “Хангарьд” спортын ордонд эхэллээ.

Энэ жил чөлөөт бөхийн төрлөөр Олимпийн наадмаас анх медаль авсны 50 жилийн ой, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн 40 жилийн ойн нэрэмжит хүрээнд болж буй УАШТ-д 25 багууллагын 300 гаруй тамирчид оролцохоор бүртгүүлжээ.

Эрдэнэт хотод 2003 оноос хойш буюу 15 жилийн дараа УАШТ-ийг зохион байгуулж байна. Тэмцээн гурван өдөр үргэлжилж, ирэх ням гаригт өндөрлөнө.

Энэ жилийн УАШТ Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос хэрэгжиж эхэлж буй шинэ жингийн ангиллаар явагдана. Эрэгтэйчүүдийн 57, 61, 65, 70, 74, 79, 86, 92, 97, 125 кг болон эмэгтэйчүүдийн 50, 53, 55, 57, 59, 62, 68, 72, 76 кг гэсэн жинд аваргуудаа тодруулна.

Тэмцээний эхний өдөр буюу өнөөдөр эрэгтэйчүүдийн 61, 70, 79, 92 кг, эмэгтэйчүүдийн 55, 59, 65 кг-жингийн барилдаан болж, аваргууд тодорно. Дэлхийн бөхийн холбооны баталгаажсан “TAISHAN” фирмийн гурван дэвжээг ашиглаж, тэмцээнийг зохион байгуулах гэнэ.

Жингийн үзлэг өглөөний 08.00 цагт болсон энэ жил анх удаа барилдааны өдөр жингийн үзлэг болж байгаагаараа онцлог болж байна. Дэлхийн бөхийн холбооноос гаргасан шинэчилсэн дүрмээр тэмцээн болохын өглөө жингийн үзлэгийг хийж байгаа аж. Урьдчилсан болон дагах барилдаан 11.00 цагаас эхлэх бөгөөд өнөөдрийн хуваарийг хүргэе.

ХУВААРЬ: БААСАН /2018.01.12/

08.00 – 09.00 – Жингийн үзлэг

09.00 – 10.30 – Шүүгчдийн семинар

11.00 – 17.00 - Урьдчилсан ба дагах барилдаан \эрэгтэй 61, 70, 79, 92 кг, эмэгтэй 55, 59, 65 кг\

17.15 – 17.45 – Сугалаа \эрэгтэй 57, 74, 97 кг, эмэгтэй 50, 57, 68, 72 кг\

18.00 – 18.30 – Тэмцээний нээлтийн ажиллагаа

18.30 – 21.00 – Шигшээ барилдаан, шагнал гардуулах \эрэгтэй 61, 70, 79, 92 кг, эмэгтэй 55, 59, 65 кг\




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл нэмэх

 

Шинэ мэдээ

Азийн хөгжлийн банк 1991 оноос хойш 1.9 тэрбум ам.долларын төсөл, хөтөлбөр хэрэгжүүлжээ

2018-01-24 09:21

Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ өнөөдрөөс дахин дэвжээнд гарна

2018-01-24 09:00

Улаанбаатарт 23-25 хэм хүйтэн байна

2018-01-24 08:56

ОУВС:2018, 2019 онд дэлхийн эдийн засаг 3.9 хувьд хүрч 0,2 нэгжээр өснө

2018-01-23 17:28

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Рио Тинтогийн гүйцэтгэх захиралыг хүлээн авч уулзав

2018-01-23 17:06

Ерөнхийлөгч зүүн аймгуудад ажиллаж, хотод хийсэн уулзалтаа үргэлжлүүлнэ

2018-01-23 16:54

Газын зурвасын бүх худалдаачид Израилийн хоригийн эсрэг ажил хаяв

2018-01-23 16:10

Б.Наранхүүг УИХ-аас эгүүлэн татах асуудлаарх гомдол, хүсэлтийг цэцэд дахин гаргажээ

2018-01-23 16:03

Италийн цагдаа нар "Каморра" мафийн 45 гишүүнийг баривчилжээ

2018-01-23 15:55

"АНУ-д ажиллах иргэдийг бүртгэж байна" зэрэг хуурамч зараас сэрэмжлүүллээ

2018-01-23 15:25

Жюү жицүгийн Ази тивийн анхны нээлттэй тэмцээн эхлэхэд 4 хоног үлдлээ

2018-01-23 15:20

Д.Мөнхтөр: Үгсэн хуйвалдаж шатахууны үнийг нэмсэн

2018-01-23 15:10

Шатрын УАШТ-ий аваргууд тодорлоо

2018-01-23 14:42

Р.Содхүү: Паспорт долоо хоногийн дотор гарч байгаа

2018-01-23 13:51

Монгол Улс, Оросын "УАЗ" машиныг худалдан авалтаар тэргүүлжээ

2018-01-23 12:34

Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хамтран ажиллахыг уриалав

2018-01-23 12:07

Төрийн өмчит компаниудын удирдлагуудад албан даалгавар өглөө

2018-01-23 12:03

М.Оюунчимэг: Газрын алба сайн ажилласан бол олон хүн цуглахгүй

2018-01-23 11:14

Дональд Трамп түр буюу завсрын төсөвт гарын үсэг зурлаа

2018-01-23 10:56

"Пёнчан 2018" олимпод Монголын цаначид оролцоно

2018-01-23 10:36