Туркт Оросын элчинг хөнөөсөн аллагыг зохион байгуулсан этгээдийг баривчилжээ

2018-01-11 16:29      ГэрэгМН

Турк улсад өнгөрсөн 2016 онд ОХУ-ын Элчин сайд Андрей Карловыг хөнөөсөн аллагыг зохион байгуулсан этгээдийг баривчилсан тухай ТАСС мэдээллээ.

“Daily Sabah”-т мэдээлснээр, гэмт этгээд өмнө нь ял эдэлж байжээ. Түүнийг "Fethullahists" хэмээх террорист бүлэглэлтэй холбоотой хэргээр баривчилж байжээ.

Мөрдөн байцаагчид түүнийг Оросын элчингийн амь насанд халдсан хэрэгт гол үүрэг гүйцэтгэсэн буруутан гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлжээ.

2016 оны арванхоёрдугаар сарын 19-ний өдөр Андрей Карловыг Анкара дахь Оросын элчингээс зохион байгуулсан "Орос орон туркийн нүдээр" зургийн үзэсгэлэнгийн нээлтийн үеэр хөнөөсөн юм.

Түүнийг гардан хөнөөсөн Мевлют Мерт Алтынташ гэгч нь цагдаагийн ажилтан байсан бөгөөд хохирогчийн нуруун тус газар буудсан. Карлов газар дээрээ нас барж, алуурчин цагдаагийнхны бууны суманд оногдон амиа алдсан.

ОХУ-ын Гадаад харилцааны яам энэхүү аллагыг террорист ажиллагаа хэмээн нэрлэж байлаа. Тус улсын Мөрдөн байцаах хорооноос Олон улсын терроризмын тухай хуулийн дагуу эрүүгийн хэрэг үүсгэсэн. Элчин сайд агсан Карловт “Оросын баатар” цол хүртээсэн юм.

Өнгөрсөн 2017 оны арванхоёрдугаар сард Туркийн прокурорын албанаас ОХУ-ын дипломатчийн амь насыг хөнөөсөн этгээд нь эдүгээ АНУ-д амьдарч буй тэрс үзэлтэн, исламын номлогч Феттул Гулентэй холбоотой гэж мэдэгдсэн билээ.

Анкара Гуленыг мөн 2016 оны долдугаар сарын 15-ны өдөр төрийн эргэлт хийхийг оролдсон хэрэгт буруутгадаг.




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл нэмэх

 

Шинэ мэдээ

ОУВС:2018, 2019 онд дэлхийн эдийн засаг 3.9 хувьд хүрч 0,2 нэгжээр өснө

2018-01-23 17:28

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Рио Тинтогийн гүйцэтгэх захиралыг хүлээн авч уулзав

2018-01-23 17:06

Ерөнхийлөгч зүүн аймгуудад ажиллаж, хотод хийсэн уулзалтаа үргэлжлүүлнэ

2018-01-23 16:54

Газын зурвасын бүх худалдаачид Израилийн хоригийн эсрэг ажил хаяв

2018-01-23 16:10

Б.Наранхүүг УИХ-аас эгүүлэн татах асуудлаарх гомдол, хүсэлтийг цэцэд дахин гаргажээ

2018-01-23 16:03

Италийн цагдаа нар "Каморра" мафийн 45 гишүүнийг баривчилжээ

2018-01-23 15:55

"АНУ-д ажиллах иргэдийг бүртгэж байна" зэрэг хуурамч зараас сэрэмжлүүллээ

2018-01-23 15:25

Жюү жицүгийн Ази тивийн анхны нээлттэй тэмцээн эхлэхэд 4 хоног үлдлээ

2018-01-23 15:20

Д.Мөнхтөр: Үгсэн хуйвалдаж шатахууны үнийг нэмсэн

2018-01-23 15:10

Шатрын УАШТ-ий аваргууд тодорлоо

2018-01-23 14:42

Р.Содхүү: Паспорт долоо хоногийн дотор гарч байгаа

2018-01-23 13:51

Монгол Улс, Оросын "УАЗ" машиныг худалдан авалтаар тэргүүлжээ

2018-01-23 12:34

Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хамтран ажиллахыг уриалав

2018-01-23 12:07

Төрийн өмчит компаниудын удирдлагуудад албан даалгавар өглөө

2018-01-23 12:03

М.Оюунчимэг: Газрын алба сайн ажилласан бол олон хүн цуглахгүй

2018-01-23 11:14

Дональд Трамп түр буюу завсрын төсөвт гарын үсэг зурлаа

2018-01-23 10:56

"Пёнчан 2018" олимпод Монголын цаначид оролцоно

2018-01-23 10:36

Оюутолгойд визний зөрчилтэй 40 орчим гадаад иргэн ажиллаж байсныг албадан гаргажээ

2018-01-23 10:27

Ипотекийн зээлийн хүү, урьдчилгааг бууруулна

2018-01-23 10:20

БНХАУ, АНУ-ыг "Хүйтэн дайн"-ы үеийн сэтгэхүйгээсээ гарахыг хүслээ

2018-01-23 09:33