АНУ, БНАСАУ-ын хэлэлцээнд Трамп нээлттэй байр суурь баримтална

2018-01-11 16:15      ГэрэгМН

АНУ-ын Цагаан ордноос өчигдөр мэдэгдэл хийжээ. АНУ-ын ерөнхийлөгч Трамп, БНСУ-ын ерөнхийлөгч Мүн Жэ Интэй утсаар ярихдаа "АНУ, БНАСАУ тохиромжтой нөхцөл бүрдсэн үед хэлэлцээ хийвэл нээлттэй байр суурь баримтална" гэжээ.

Трамп "Пёнчаны өвлийн олимпод дэд ерөнхийлөгч Майк Пенсийг АНУ-ын төлөөлөгчийн багийн ахлагчаар томилно" хэмээн мэдэгдсэн байна.

Энэ сарын 9-нд хийсэн хоёр Солонгосын хэлэлцээний үр дүнг Мүн Жэ Ин Трампд утсаар мэдэгдээд, хэлэлцээ хийхэд чухал үр нөлөө үзүүлсэнд талархал илэрхийлжээ. Хоёр улсын ерөнхийлөгч БНАСАУ-д улам их дарамт үзүүлнэ гэдэгт санал нэгдсэн гэнэ.

М.Баяр




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл нэмэх

 

Шинэ мэдээ

Цаг үе

Үүл буудаж, цас оруулжээ

2018-04-19 15:08