Х.Булгантуяа: 8 хувийн зээлээр 2-3 дахь байраа авсан гажуудал байна

2018-01-11 14:25      ГэрэгМН

УИХ-ны чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдааны үеэр УИХ-ын гишүүн М.Оюунчимэг орон сууцжуулах хөтөлбөрийн талаар тавьсан асуултад Сангийн дэд сайд Х.Булгантуяа ийнхүү хариуллаа.

А.Булгантуяа "Ипотекийн зээлийн санхүүжилтэд 2017 онд 400 гаруй тэрбум төгрөг зарцуулсан бол 2018 оны төсөвт 300 орчим тэрбум төгрөг зарцуулахаар төсөвлөсөн. Одоогийн байдлаар орон сууцны зээлд хамрагдах хүсэлтэй 252 мянган иргэн байгаагаас 13 хувь нь арилжааны банкны шалгуурыг хангахаар байна.

Бид ипотекийн зээлийн санхүүжилтийн бусад эх үүсвэрийг нэмэгдүүлэх талаар олон улсын байгууллагууд руу хандан ажиллаж байна. Найман хувийн зээлийн хөтөлбөр зорилтот бүлэгтээ хүрээгүй тухай гомдол нэлээд гарч байна.

Найман хувийн зээлээр 2-3 удаа байр авсан хүн олон байна. Энэ мэт гажуудлыг арилгах зорилгоор ипотекийн зээлийн журмыг шинэчлэн боловсруулахаар ажиллаж байна" гэж хариулсан.

И.Болд




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Иргэн

Яг үнэндээ бол ипотекийн зээлийг дандаа боломжтой хэсэг бүлэг хүмүүс авч бизнэс хийгээд байна шударга юм үнэндээ алга шалгаад үзээрээ даанч чадахгүйл дээ бүгд хамсаатан бузар

2018-01-12 09:53    78.250.8.18
э

хянадаг шалгадаг үүрэгтнүүд юу хийж суудаг бнааа

2018-01-11 23:34    66.181.160.105

Сэтгэгдэл нэмэх