Д.Сумъяабазар: Засгийн газрын байр сууринаас дахин зөрвөл Д.Загджавыг эгүүлэн татна

2018-01-11 12:19      ГэрэгМН

Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд Д.Загджав "Оюу толгой"-н үйл ажиллагааг зогсоох ёстой хэмээх байр сууриа Засгийн газрын хуралдаан дээр болон олон нийтэд илэрхийлсэн.

Тэгвэл дэд сайд ямар учраас ийм байр суурь илэрхийлснийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазараас тодрууллаа. 

Д.Сумьяабазар 'Дэд сайд Д.Загджав 'Оюутолгой'-н үйл ажиллагааг зогсоох ёстой гэж байр сууриа илэрхийлсэн. Гэхдээ энэ нь манай яамны, сайдын байр суурь биш. Мөн Засгийн газрын байр суурь биш гэдгийг онцолъё. Оюутолгойд ажлын хэсэг хоёр сарын турш их сайн ажилласан.

Гэхдээ тус компаниас авсан, Засгийн газрын хүүний зардлыг бууруулах, өгөөжийг эргэн харах шаардлага бий. Ерөнхийлөгч өчигдөр телевизээр Оюутолгойн ТУЗ-ийн гишүүдийг солих талаар ярьж байна лээ. ТУЗ бол ТУЗ шигээ ажиллах ёстой. Бүгдээрээ үлбэгэр байна.

Засгийн газар Рио Тинтод 6.5+лайбор=8.4 хувийн хүүг зээлд төлдөг нь хамтын ажиллагаанд сөргөөр нөлөөлж байна. Эхний ээлжинд энэ асуудлуудад анхаарна. Дубайн гэрээг өөр улсад байгуулсан нь шүүмжлэл дагуулдаг. Миний хувийн бодлоор Оюутолгойд худалдагдсан олон хүн бий.

Засгийн газрын боловсруулсан мэдээ, мэдээллийг очиж, тэр айлд худалддаг, эрх баригчид Оюутолгойтой холбоотой ямар нэг асуудал шийдэх гэхээр урьдчилан нийгмийн сэтгэл зүйг өөр тийш нь чиглүүлэх зорилгоор элдэв мэдээлэл тараах явдал их элбэг байна.

Өнөөдрийн хоолноос илүүтэй ирээдүйн ашгаа бодолцох нь зөв. Хэрэв дэд сайд Д.Загджав Засгийн газрын байр сууринаас өөр асуудлыг олон нийтэд дахин түгээвэл энэ хүнийг эгүүлэн татах асуудлыг би Засгийн газрын хуралдаанд оруулна. Хувь хүний тоглолт хийж болохгүй” гээ хариуллаа.

И.Болд




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл нэмэх

 

Шинэ мэдээ

Цагдаа руу буудсан этгээдийг Төв аймагт саатуулжээ

2018-01-22 17:05

"Багахан гамшиг"-т өртөхийн өмнөх 25 зураг

2018-01-22 15:31

Д.Хаянхярваа: Орон сууцжуулах хөтөлбөрт БНСУ-аас авах 500 сая ам.долларыг зарцуулна

2018-01-22 14:51

Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан мэдээлэл хийлээ

2018-01-22 14:46

Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгч нартай уулзлаа

2018-01-22 13:44

Утаагаа санаж дуугарцгаав

2018-01-22 12:51

Германы Социал-Демократ нам Меркелийн Христийн АН-тай хэлэлцээр хийхийг зөвшөөрлөө

2018-01-22 12:41

О.Баасанхүү: Бадарчин баярлах болоогүй, бүртгэлийн асуудлаар Захиргааны хэргийн шүүхэд хандана

2018-01-22 12:32

Какүрюү М.Ананд унаагүйгээр ганцаараа башёг тэргүүлж эхэллээ

2018-01-22 12:11

Увс аймагт 9 зорчигчтой Ланд машин мөсөнд цөмөрчээ

2018-01-22 11:25

Сирийг химийн зэвсэг хэрэглэсэн гэж хий буруутгахаасаа өмнө АНУ химийн зэвсгээ бүрэн устга гэв

2018-01-22 11:04

"2018 онд боловсролын салбарт урьд өмнө хийгдэж байгаагүй ихээхэн хэмжээний бүтээн байгуулалт өрнөнө"

2018-01-22 10:35

‘Рио Тинто'-гийн гүйцэтгэх захирал Жан Себастьян Жак Монголд иржээ

2018-01-22 09:52

Эрэн сурвалжлагдаж байсан этгээд цагдаагийн алба хаагч руу бууджээ

2018-01-22 09:45

Зүүн Иерусалимыг Палестины нийслэл болгохыг дэмжинэ

2018-01-22 09:37

НӨАТ-ын сугалаанаас 100 сая төгрөгийн нэг азтан тодров

2018-01-22 09:26

Хөлбөмбөгийн хаан Пеле эмнэлэгт хүргэгджээ

2018-01-22 09:20

Ерөнхийлөгчийн тэмцлийн саад санаа, далд дүр зураг

2018-01-22 08:57

Бүх нутгаар хүйтний эрч чангарч Улаанбаатарт 26-28 хэм хүйтэн

2018-01-22 08:52

АНУ-д ажиллах хүчний виз мэдүүлэх монголчуудад нас, хүйс хэлний шалгуур тавихгүй

2018-01-21 12:13