Малчдад хөнгөлөлттэй үнээр хивэг, тэжээл олгоно

2018-01-11 11:00      ГэрэгМН

Хөвсгөл аймагт Онцгой комиссын анхны хуралдаан болж өвөлжилтийн байдлын тухай хэлэлцжээ. Хуралдаанаас малчдад хөнгөлөлттэй үнээр тэжээл, хивэг олгохоор шийдвэрлэсэн байна. Тус аймгийн нийт нутгаар цасан бүрхүүл тогтсон ч өвөлжилт хүндрээгүй байгаа мэдээллийг өгч байна.

Гэхдээ малын бэлчээр талхлагдсан учраас цаашид цас их орвол өвөлжилт, хаваржилт хүндэрч болзошгүй гэж үзэн малыг ядарч туйлдахаас нь өмнө тэжээх хэрэгтэйг аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас анхааруулжээ.

Хөвсгөл аймгийн хэмжээнд ногоон тэжээлийн нөөцийг 400 хувь, хивэг 300 хувь бэлтгэсэн байна. Онцгой комиссын хуралдаанаар ногоон тэжээлийг 4500 төгрөг, хивгийг 8000 төгрөгөөр хямдруулан малчдын захиалгаар олгохоор болжээ.




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл нэмэх

 

Шинэ мэдээ

Цаг үе

Үүл буудаж, цас оруулжээ

2018-04-19 15:08