ОУОХ Умард Солонгос Пёнчаны өвлийн олимпод оролцохыг сайшаалаа

2018-01-11 10:18      ГэрэгМН

ОУОХ өчигдөр албан мэдээ гаргаж "БНАСАУ төлөөлөгчдийн баг томилон БНСУ-ын Пёнчанд болох өвлийн олимпод оролцохыг сайшааж байгаа бөгөөд энэ сарын 20-нд дөрвөн талын хурал хийж, БНАСАУ өвлийн олимпод оролцох бодит асуудлыг авч хэлэлцэх болно" гэж мэдэгдлээ.

Олон улсын олимпын хорооны дарга Томас Бах "Дөрвөн талын хурлыг 1-р сарын 20-ны өдөр Швейцарийн Лозаннагийн Олон улсын олимпын хорооны төвд хийх болно. Хуралд Олон улсын олимпын хорооны албаны хүмүүс оролцохоос гадна Пёнчаны өвлийн олимпын зохион байгуулах хорооны төлөөлөгчид, мөн хоёр Солонгосын Үндэсний олимпын хорооны төлөөлөгчид, хоёр орны засгийн газрын дээд албан тушаалтан, хоёр орны Олон улсын олимпын хорооны гишүүд оролцоно" хэмээн зарлажээ.

Пёнчаны өвлийн олимпын наадмын бүртгэлийн ажил нэгэнт дууссан тул энэ удаагийн хурал БНАСАУ-ын тэмцээнд оролцох тамирчин, албаны хүмүүсийн тоо, нэрсийн тухай асуудлаар иж бүрэн чухал шийдвэр гаргах гэнэ.

М.Баяр




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл нэмэх

 

Шинэ мэдээ

Цаг үе

Үүл буудаж, цас оруулжээ

2018-04-19 15:08