“Эрдэнэт”-ийн ТУЗ-ийн гишүүдийн ихэнхийг өөрчилнө

2018-01-11 09:52      ГэрэгМН

Засгийн газраас “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг төрийн мэдэлд авах шийдвэр гаргасантай холбогдуулж, тус үйлдвэрийн Төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах гэж байна.

Засгийн газрын хэрэг эрхлэх газраас ирүүлсэн саналыг үндэслэн “Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувийг төлөөлөн томилогдсон хүмүүсээс ТУЗ-ийн дарга У.Бямбасүрэн, гишүүн Д.Дэмбэрэл нарыг хэвээр үлдээх бол Г.Нандинжаргал, Н.Доржсэмбэ нарыг өөрчлөхөөр болжээ.

Тэднээс гадна “Эрдэнэт”ийн 49 хувийн төлөөлөл болж ТУЗ-д орсон М.Мөнхбаатар, О.Орхон, Да.Ганболд нарыг  бас чөлөөлнө.

Тэдний оронд Ашигт малтмал, газрын тосны газрын даргын үүрэг гүйцэтгэгч Х.Хэрлэн, Уул уурхай хүнд үйлдвэрийн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Даваадорж, Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга Б.Элбэгзаяа, Сангийн яамны Төрийн сангийн газрын дарга С.Наранцогт, Санхүүгийн зохицуулах хорооны дэд дарга Д.Баярсайхан нарыг томилуулахаар чиглэл өгчээ.

Одоо эдгээр хүмүүсийн талаарх мэдээллийг Авлигатай тэмцэх газраас хянаж, хариу ирүүлсний дараа томилгоо хийх боломжтой болох юм байна.

И.Болд




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Луйвардыг зайлуул

Төр төлөөлж байгаа хүмүүс нь БУЗАР ХУДАЛДАГДСАН байдаг шүү дээ. Наад Бямбасүрэн гэх нөхөр чинь Халзан Ганболд ЛУЙВАРЧНЫ хахуульд автан төрийн өмчийн эсрэг шийдлүүдийг чимээгүйхэн дэмжээд байдаг урвасан хулгай шүү. Бямбасүрэн худалдагдсан хүн түүнийг соль!!!

2018-01-11 10:50    103.212.119.124
САНХҮҮЧ

МОНГОЛЫН ЗГ ЭРДЭНЭТИЙН 51% - ИЙГ БАРЬЦААЛСАН ӨРИЙН МАРГААН ДЭЭР ЯЛАГДАЖ МАН - ЫН ЛУЙВАРЧИД ЗАВШСАН!!! ОДОО ОРОСЫН 49 % - ИЙН АСУУДАЛ ТҮҮНИЙ АРААС ОЧИНО!!!

2018-01-11 10:25    66.181.191.132

Сэтгэгдэл нэмэх

 

Шинэ мэдээ

АНУ-д ажиллах хүчний виз мэдүүлэх монголчуудад нас, хүйс хэлний шалгуур тавихгүй

2018-01-21 12:13

"Насны хишиг"-ийг Цагаан сараас өмнө олгоно

2018-01-21 12:03

Улаанбаатарт өдөртөө 24-26 хэм байх бол ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарна

2018-01-21 11:11

Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын захидлыг гардуулав

2018-01-19 17:10

Ерөнхий сайд У.Хүрэлсүх: “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлнэ

2018-01-19 16:58

Нийгмийн халамжийн тэтгэврийн хэмжээг нэмлээ

2018-01-19 16:52

Казахстанд автобус шатаж 52 хүн амиа алджээ

2018-01-19 16:46

Зарим аймагт өвс, тэжээл хүргэхээр боллоо

2018-01-19 16:36

Тэтгэврийг 15-27 мянган төгрөгөөр нэмлээ

2018-01-19 16:28

Ж.Эрдэнэбатын нэмсэн долоон татвар дампуурлыг зайлуулсан

2018-01-19 15:25

Улаан-Үд хотын сургуульд “Молотовын коктейль” шидэн гал тавьж, хүүхдүүдийг сүхэдсэн хэрэг гарчээ

2018-01-19 15:15

Д.Цогтбаатар: У.Хүрэлсүхийн БНСУ-д хийсэн томилолт бол утааны эсрэг айлчлал болсноороо онцлог

2018-01-19 14:26

Амьгүй донороос эрхтэн шилжүүлэн суулгах эрх зүйн орчин бүрдлээ

2018-01-19 14:01

Н.Энхбаяраас МАХН-ыг нь булаах гэсэн О.Баасанхүүгийн "дээрэм" талаар болов

2018-01-19 13:37

П.Цэндмаа: БНХАУ хуванцрын  үйлдвэрүүдээ зогсоосноос манай улс  хуванцар хаягдлаа экспортлох боломжгүй болсон

2018-01-19 12:10

Улаанбаатарын утааг арилгахад буриадууд тусална

2018-01-19 11:30

"АНУ өнгөн дээрээ хэлэлцээ хийж байгаа юм шиг боловч, үнэндээ Солонгосын хойгт дайн үүсгэх зорилготой байна"

2018-01-19 10:53

Биеэ үнэлэгч 20 гаруй эмэгтэйг саатуулжээ

2018-01-19 10:29

Какүрюү М.Ананд тэргүүлж, Кисеносато унасаар...

2018-01-19 10:15

БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат бангадуулав

2018-01-19 10:04