НӨАТ-ын урамшууллын сугалааны супер шагналын санг 25 сая төгрөг болгон бууруулжээ

2018-01-10 14:51      ГэрэгМН

НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирлоор 2018 оны төсвийн жилд олгох урамшууллын хэмжээ өөрчлөгджээ.

Тодруулбал, сугалааны супер шагналын санг 25 сая төгрөг болгож бууруулсан байна. Мөн үндсэн тохирлын мөнгөн дүн ч өөрчлөгдсөн байна.

Таны баримтын арын

-найман орон тохирсон бол та 50 сая төгрөг,

-долоон орон тохирсон бол та 10 сая төгрөг,

-зургаан орон тохирсон бол та 5 сая төгрөг,

-таван орон тохирсон бол та 1 сая төгрөг,

-дөрвөн орон таарсан бол 200 мянган төгрөг,

-гурван орон тохирсон бол та 50 мян төгрөг хожих юм байна.

Энэхүү өөрчлөлт нь 2018 оны нэгдүгээр сарын 21-ний өдөр явагдах 2017 оны арванхоёрдугаар сарын 1-нээс 31-ний хооронд хэвлэгдсэн баримтын сугалааны тохиролд хамаарахгүй ажээ.




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл нэмэх