МҮЭХ татварын нэмэгдлийг эсэргүүцэж жагсаал зохион байгуулна гэв

2018-01-10 14:08      ГэрэгМН

Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо /МҮЭХ/-ны удирдлагууд өнөөдөр /2017.01.10/ хэвлэлийн хурал хийлээ. МҮЭХ-ны ерөнхийлөгчийн шуурхай зөвлөлөөс өчигдөр /2018.01.09/ олон нийтийн жагсаал зохион байгуулах шийдвэр гаргажээ.

Энэхүү шийдвэрийн дагуу нэгдүгээр сарын 12-ны өдрийн 12-14 цагийн хооронд Сүхбаатарын талбайд эсэргүүцлийн жагсаал хийхээр болсон тухай мэдэгдлээ.

МҮЭХ-ны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар: -МҮЭХ-ны гишүүн байгууллага, дэмжигчдийн зүгээс эсэргүүцлийн жагсаалыг орон даяар зохион байгуулахыг хүсч байгаа. Жагсаалын гол зорилго нь УИХ-аас баталсан долоон төрлийн татвар нэмэх тухай болон Нийгмийн даатгалын шимтгэл, тэтгэврийн насыг нэмэгдүүлсэн зэрэг шийдвэрийг эсэргүүцнэ.

Бид энэ асуудалд 2017 оны гуравдугаар сарын 05-аас эхлэн анхаарал хандуулсан. Монгол Улсын Засгийн Газар, ОУВС-тай өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх болсон цагаас хойш МҮЭХ эсэргүүцлийн үйл ажиллагааг эхлүүлсэн.

Бид хөдөлмөр, нийгмийн зөвшлийн улсын гурван талт хэлэлцээрийг өнгөрсөн оны тавдугаар сард хийсэн. Гэсэн ч Ерөнхийлөгчийн сонгууль болохтой зэрэгцээд хэлэцээг түр зогсоосон. Ингээд 2017.09.13-ны өдөр хэлэлцээг үргэлжлүүлсэн.

Тухайн үед хүрээнд татварын нэмэгдэл тэтгэвэрийн насыг нэмэгдүүлсэн асуудлыг Засгийн газрын түвшинд эргэж харж, оновчтой шийдвэр гаргах талаар ярилцаж, тохиолцсон.

Гэтэл хэлэлцээрийн тодорхой заалтууд үр дүнд хүрэхгүй байгаа учир МҮЭХ эсэргүүцлийн жагсаал, цуглааныг улс орон даяар зохион байгуулах шийдвэр гаргалаа. Жагсаал хийснээр асуудал дуусахгүй. Бид ард түмнийхээ эрх ашгийг хамгаална.

Энэ үйл ажиллагаанд иргэд, дэмжигчид чөлөөтэй оролцож болно гэдгийг хэлмээр байна. Жагсаалд урьдчилсан байдлаар 15 мянга гаруй гишүүн оролцоно" гэж мэдэгдлээ.




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл нэмэх

 

Шинэ мэдээ

Цагдаа руу буудсан этгээдийг Төв аймагт саатуулжээ

2018-01-22 17:05

"Багахан гамшиг"-т өртөхийн өмнөх 25 зураг

2018-01-22 15:31

Д.Хаянхярваа: Орон сууцжуулах хөтөлбөрт БНСУ-аас авах 500 сая ам.долларыг зарцуулна

2018-01-22 14:51

Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан мэдээлэл хийлээ

2018-01-22 14:46

Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгч нартай уулзлаа

2018-01-22 13:44

Утаагаа санаж дуугарцгаав

2018-01-22 12:51

Германы Социал-Демократ нам Меркелийн Христийн АН-тай хэлэлцээр хийхийг зөвшөөрлөө

2018-01-22 12:41

О.Баасанхүү: Бадарчин баярлах болоогүй, бүртгэлийн асуудлаар Захиргааны хэргийн шүүхэд хандана

2018-01-22 12:32

Какүрюү М.Ананд унаагүйгээр ганцаараа башёг тэргүүлж эхэллээ

2018-01-22 12:11

Увс аймагт 9 зорчигчтой Ланд машин мөсөнд цөмөрчээ

2018-01-22 11:25

Сирийг химийн зэвсэг хэрэглэсэн гэж хий буруутгахаасаа өмнө АНУ химийн зэвсгээ бүрэн устга гэв

2018-01-22 11:04

"2018 онд боловсролын салбарт урьд өмнө хийгдэж байгаагүй ихээхэн хэмжээний бүтээн байгуулалт өрнөнө"

2018-01-22 10:35

‘Рио Тинто'-гийн гүйцэтгэх захирал Жан Себастьян Жак Монголд иржээ

2018-01-22 09:52

Эрэн сурвалжлагдаж байсан этгээд цагдаагийн алба хаагч руу бууджээ

2018-01-22 09:45

Зүүн Иерусалимыг Палестины нийслэл болгохыг дэмжинэ

2018-01-22 09:37

НӨАТ-ын сугалаанаас 100 сая төгрөгийн нэг азтан тодров

2018-01-22 09:26

Хөлбөмбөгийн хаан Пеле эмнэлэгт хүргэгджээ

2018-01-22 09:20

Ерөнхийлөгчийн тэмцлийн саад санаа, далд дүр зураг

2018-01-22 08:57

Бүх нутгаар хүйтний эрч чангарч Улаанбаатарт 26-28 хэм хүйтэн

2018-01-22 08:52

АНУ-д ажиллах хүчний виз мэдүүлэх монголчуудад нас, хүйс хэлний шалгуур тавихгүй

2018-01-21 12:13