Замын-Үүд, Эрээн боомтоор 10 сая тонн ачаа бараа нэвтрүүлжээ

2018-01-10 13:53      ГэрэгМН

Хөх хотын төмөр замын товчооны мэдээгээр, Хятад, Монголын төмөр замын хамгийн том боомт болох Эрээн-Замын-Үүдийн төмөр замын боомтоор 2017 онд 10 сая ачаа бараа нэвтрүүлжээ.

Эрээн хотын төмөр замын боомт нь Хятад улсыг Монгол, Оростой холбож, улмаар Европ хүрэх ачаа тээврийн чухал хонгил бөгөөд 1956 онд төмөр замын олон улсын ажлыг эхлүүлснээс хойш анх удаа 10 сая тонноос дээш хэмжээний ачаа барааг нэвтрүүлж байгаа ажээ.

Тус боомт 2017 онд 10 сая 33 мянган тонн бараа нэвтрүүлсэн нь 2016 оныхоос 15 хувиар нэмэгдэж, Европ-Хятад чиглэлийн 570 галт тэрэгний цувааг нэвтрүүлж, шинэ рекорд тогтоожээ.

2017 он гарснаас хойш Хятад улсын зах зээл дэх төмрийн хүдэр зэрэг ашигт малтмалын эрэлт хэрэгцээ нэмэгдсэн бол Эрээн хотын төмөр замын боомтоор Монгол улсаас ирж буй галт тэрэгний цувааг өдөрт 10 гаруй нэвтрүүлсэн нь шинэ рекорд тогтооход чухал үүрэг гүйцэтгэжээ.




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
ubt

MONGOLIIN TUMUR ZAMIIN ZEREG OLON ULSAD UNELEGDHEER

2018-01-11 01:07    59.153.115.104

Сэтгэгдэл нэмэх