Өмгөөлөгчид: Г.Номуундарийн хэрэгт холбоотой нэр бүхий хоёр этгээдийг цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжлахгүй байна

2018-01-10 13:25      ГэрэгМН

Гэр бүл хүүхэд залуучуудын газрын хуулийн албаны дарга А.Энхбаатар, Г.Номуундарь охины өмгөөлөгчид Р.Булгамаа, О.Чулуунчимэг болон хүчирхийллийн эсрэг төрийн бус байгууллагын төлөөллүүд өнөөдөр мэдээлэл хийлээ.

Гэр бүл хүүхэд залуучуудын газрын хуулийн албаны дарга А.Энхбаатарын ярьснаар, сүүлийн үед бага насны охидын хүчирхийллийн дуудлага их ирэх болжээ.
Хүчирхийлэл, бэлгийн дарамтын асуудлаар Гэр бүл хүүхэд залуучуудын газраас стратегийн судалгаа хийсэн байна. 2014-2016 оныг хамруулсан судалгааны явцаас харахад бага насны хүүхдүүд өмгөөллийн үйлчилгээ авч чаддаггүй  нь харагджээ. Нийт гэмт хэрэгт хохирогч болсон хүүхдүүдийн 40 хувь нь өмгөөлөгч авч чаддаггүй байна.

Мөн хохирогч хүүхдүүдийн 76.3 хувь нь төрсөн эцэг, эхтэйгээ хамт амьдардаг атлаа хүчирхийлэлд өртсөн бол  56.3 хувь нь төрсөн гэртээ бэлгийн хүчирхийлэлд өртдөг гэсэн судалгаа гарчээ.

Хүчирхийлэлд өртсөн хүүхдийг түр хамгаалах байр, хариу үйлчилгээний төв 2017 оны нэгдүгээр сарын 1-нээс ажиллаж эхэлсэн байна.

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас 2018 онд гэрт нь зочлох үйлчилгээг нэвтрүүлж эхлэх аж. 

Мөн хүүхдийг бүх төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх төвийг нээхээр ажиллаж байгаа юм байна.

Монгол Улс Азидаа анх удаа хүүхдийн эрхийн улсын байцаагчтай болсныг ч А.Энхбаатар хэллээ.

Г. Номуундарь охины өмгөөлөгч Р.Булгамаагийн ярьснаар,   Г.Номуундарь арваннэгдүгээр сарын 30-ны өдөр өөрийн цахим хуудсаараа дамжуулан өсвөр насны  хүүхдүүдийн гэмт хэргийн талаар мэдээлэл цацсан байна. Охины хууль ёсны эрхийг хамгаалж түүний аав нь арванхоёрдугаар сард цагдаа, хуулийн байгууллагад ханджээ.

Уг хэрэг дээр өмгөөлөгч  Баасандоржоор   ахлуулсан хуулийн баг ажиллаж байгаа аж. Уг хэрэг явдлын талаар Г.Номуундарийн аав Ганхуяг хуулийн байгууллагад хандсан байна.

 Гэтэл хохирогч өөрөө гомдол гаргаагүй байхад хуулийн байгууллагуудаас нэг талыг барьсан байр суурийг илэрхийлсэн нь хууль зөрчсөн гэж өмгөөлөгч Р.Булгамаа ярилаа. Тийм ч учраас уг хэрэгт илэрхий нэг талыг барьж, хууль зөрчсөн прокурор, цагдаагийн зарим албан хаагчийг шалгуулахаар холбогдох газарт хандсан байна. Тухайлбал,  гэрчийг байцаахдаа өмгөөлөгч нарыг байлцуулаагүй байна.

 Өсвөр насны хүүхдүүдийн дунд хар тамхи нь энгийн хэрэглээ болсон нь энэ хэргээс харагдаж байгааг өмгөөлөгч Р.Булгамаа хэллээ.

Монгол Улсын эрүүгийн хуулиар  хар тамхийг хэрэглэсэн этгээдэд хариуцлага хүлээлгэхгүй байна.Зөвхөн зарсан борлуулсан этгээдэд хариуцлага хүлээлгэж байгааг ч дурдлаа.

Г.Номуундарь охины хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс болон Улсын мөрдөн байцаах газраас шалгаж байгаа аж.

Гэрчүүдийн өгсөн мэдүүлгээр хэрэгт нэр бүхий хоёр этгээд холбогдсон байсан гэдэг нь тогтоогджээ. Энэ хоёр хүн Монголд байхгүй гэдэг нь тогтоогдсон ч   цагдаагийн байгууллагаас тэднийг эрэн сурвалжлахгүй байгаа гэж өмгөөлөгчид мэдэгдлээ.

 Мөн Г.Номуундарь охиныг  сэтгэцийн хувьд эрүүл бус гэдэг мэдээлэл тараасан ч цоо эрүүл, элсэлтийн ерөнхий шалгалтдаа өндөр оноо авч, их дээд сургуульд элсэн суралцаж байгааг өмгөөлөгчид хэллээ.

  Г.Гэрэл




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл нэмэх

 

Шинэ мэдээ

Цаг үе

Үүл буудаж, цас оруулжээ

2018-04-19 15:08