Халз барилдах 16 бөх тодорчээ

2018-01-10 11:27      ГэрэгМН

Улсын аварга, арслан цолтнуудын дунд халз барилдаан энэ сарын 20-нд “Аса” циркт болно. Уг барилдаанд хүчээ сорих 16 бөхчүүдийн нэр тодорчээ. Барилдаанд,

-Улсын арслан Д.Оюунболд,

-Улсын арслан Р.Пүрэвдагва,

-Улсын заан Б.Батмөнх,

-Улсын заан Б.Пүрэвсайхан,

-Улсын заан Н.Жаргалбаяр,

-Улсын харцага Т.Баасанхүү,

-Улсын харцага Б.Одгэрэл,

-Улсын харцага Х.Гантулга,

-Улсын харцага О.Хангай,

-Улсын харцага Б.Бат-Өлзий,

-Улсын начин Э.Энхбат,

-Улсын начин Ж.Чулуунбат,

-Улсын начин Э.Даш,

-Улсын начин Ч.Хөхчирэнгэр,

-Улсын начин М.Бадарч,

-Улсын начин Б.Амарзаяа нар зодоглохоор болжээ.

Барилдаан сугалаагаар явагдах бөгөөд нэг бөх гурван барилдаан хийнэ. Гэхдээ гурван өөр хүнтэй барилдана. Нэг даваа 1 сая төгрөг бөгөөд 3 давсан бөхчүүд хоорондоо нэг барилдаад давсан нь 3 сая төгрөг авна.

Барилдааныг “Хосбаатар” сан, үндэсний бөхийн “Жудаг”, “Бид Монгол” грүпп. “Рояаль”, “Малчин” телевиз, “Амжилтын төлөө хамтдаа” ТББ хамтран зохион байгуулах юм.




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл нэмэх