Чаматх Палихапития: Хэрвээ чи мангасыг хооллосоор байвал эргээд тэр мангас чамайг устгана 

2018-01-10 11:07      ГэрэгМН

Сүүлийн үед фэйсбүүк нь  үүсгэн байгуулцсан мэргэжилтнүүдээсээ  ихээхэн шүүмжлэлд өртөөд байна.  Өнгөрсөн сард гэхэд фэйсбүүкийг үүсгэн байгуулагчдын нэг Сийн Паркер анхнаасаа энэхүү сошиал сайт нь хүний цагийг үрэх зорилготой бүтээгдсэн гэж мэдэгждээ.  Нэгэн үед фэйсбүүкийн харилцагчдыг нэмэгдүүлэх хэлтсийн орлон гүйцэтгэгч байсан Чаматх Палихапития Станфорд дахь оюутнуудтай хийсэн ярилцлагын үеэрээ мөн ийм утгатай үг хэлжээ.

Сийн Паркер фэйсбүүк дээр лайк, шейр цуглуулах нь хүний тархинд хэрхэн нөлөөлж энэ үйлдлийг дахин хийх сэдэл төрүүлдгийг тайлбарласан байна.

  “Сошиал сайтуудыг бүтээсэн хүмүүс анхнаасаа  бүгд л сөрөг үр дагавартай байж болох талаар таамаглаж байсан байх. Харин би одоо маш их буруутай юм шиг санагдаж байна” гэж Чаматх Палихапития хэлжээ.

“Бидний бүтээсэн   энэхүү ертөнц нь  нийгмийн  өөрийнх нь ажиллах горимыг  сүйрүүлж байна. Хүмүүс хоорондын амьд харилцаа, хамтын холбоо алга болж байна. Муу хүмүүс сошиал сүлжээг ашиглан  хүссэн зүйлээ хийх боломжтой болж” хэмээн мөн ярьсан байна.

Хамгийн гол асуудал нь гэвэл бид бүгд фэйсбүүкт донтчихоод байна. \

“Бид өөрсдийн жинхэнэ амьдралыг энэхүү өөрсдийн төгс гэж бодсон сошиал сайтдаа засахыг хичээн, зүрх, лайк зэрэг хормын  шагналаар өөрсдийгөө урамшуулцгаадаг” гэж Чаматх Палихапития санаа зовинон хэлжээ.

Гэхдээ үүнийг үүнийг зохицуулах зам байгаа гэж тэр хэлсэн байна. Энэ нь “Хэрвээ чи мангасыг хооллосоор байвал тэр мангас эргээд чамайг сүйрүүлнэ. Хэрвээ чи үүнээс татгалзаж чадвал эргээд мангасыг захирах боломж байна. Хүмүүс өөрсдийн итгэлтэй найзад тооцдог  сошиал сүлжээнээс зайгаа барих хэрэгтэй юм” гэжээ.

Чаматх Палихапития   сүүлийн долоон жилийн турш ердөө 10 удаа фэйсбүүктээ пост оруулжээ.   Энэ тухайгаа тэрбээр өөрийгөө програмчлалын нэг хэсэг болгохыг хүсээгүй учраас гэж тайлбарласан байна. Ялангуяа хүүхдүүдийг  сошиал сайтуудаас аль болох хол байлгах хэрэгтэй гэсэн байна.

 “Хүн болгон өөрсдийн сэтгэл зүрхээ уудлах хэрэгтэй. Чи яг юу хийхийг хүсч байна вэ? Хэрвээ чи юу хийхээ мэдэхгүй байвал аль хэдийнэ програмын нэг хэсэг нь болжээ” гэж тэрбээр нэмж хэлсэн байна.   

Г.Лхагва




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
irgen

ajil amdrald byh talaaraa gai bolj baigaa, uhaantai neg ni hereglehee bolison doo… gadnii ornuudad faace booktei ih zuuralddag yanz byriin um hiideg hymyysiig ajild avahaa baisan shdee

2018-01-10 16:18    62.167.114.16
Зочин

Яг үнэн хэнд ч хэрэггүй, шал дэмий цагийн гарз

2018-01-10 15:39    103.212.117.131

Сэтгэгдэл нэмэх

 

Шинэ мэдээ

Цаг үе

Үүл буудаж, цас оруулжээ

2018-04-19 15:08