Солонгосын хойгийн хурцадмал байдлыг намжаах сайн эхлэл байгаасай гэж хүсч байна

2018-01-10 09:32      ГэрэгМН

Өчигдөр буюу нэгдүгээр сарын 9-ний өдөр Хойд, Өмнөд Солонгос Панмунжон тосгонд хэлэлцээр эхлүүлсэн. Энэхүү хэлэлцээрт хоёр талаас 5, 5 хүн оролцсон бөгөөд өмнөдийн асуудал хариуцсан БНАСАУ-ын агентлагийн дарга Ри Сон-квон, БНСУ-ын нэгдлийн яамны сайд Чо Мен-гён нар удирдан явууллаа. Хойд Солонгосын талыг  Хойдын тамирчид Пёнчаны өвлийн олимпод оролцох асуудлыг шийдсэн.

Панмунжоны уулзалтаар БНСУ олимпийн наадмын нээлтийн ёслолд солонгос тамирчдыг нэг далбаанд дор алхахыг уриалснаас гадна 1953 оны дайны үед салж хагацсан гэр бүл, ах дүү, амраг садангуудыг уулзуулахыг хүсчээ.

Солонгос хойд, өмнөд хоёр хэсэгт хуваагдсанаас болж салсан гэр бүлийн гишүүдийн уулзалтыг жилийн бүр зохион байгуулдаг уламжлалын дагуу энэ жилийн уулзалтыг хоёрдугаар сарын 16-нд Цагаан сарын баяраар зохион байгуулахаар талууд тохиролцлоо.

БНСУ, БНАСАУ-ын дээд хэмжээний уулзалт болсонтой холбогдуулан БНХАУ-ын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Лү Кан мэдэгдэл хийлээ.

Тэрбээр "Бид БНСУ, БНАСАУ дээд хэмжээний уулзалт хийж буйд баяртай байна. Энэ уулзалт Солонгосын хойгийн хурцадмал байдлыг намжаах сайн эхлэл байхыг хүсэж байна. Бид энэ уулзалтыг дэмжиж, бүрэн ойлгож, туслалцаа үзүүлэхийг олон улсын хамтын нийгэмлэгээс хүсэж байна" гэжээ.




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
ubtz

MUNHNAR EEJ

2018-01-11 01:08    59.153.115.104

Сэтгэгдэл нэмэх

 

Шинэ мэдээ

ОУВС:2018, 2019 онд дэлхийн эдийн засаг 3.9 хувьд хүрч 0,2 нэгжээр өснө

2018-01-23 17:28

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Рио Тинтогийн гүйцэтгэх захиралыг хүлээн авч уулзав

2018-01-23 17:06

Ерөнхийлөгч зүүн аймгуудад ажиллаж, хотод хийсэн уулзалтаа үргэлжлүүлнэ

2018-01-23 16:54

Газын зурвасын бүх худалдаачид Израилийн хоригийн эсрэг ажил хаяв

2018-01-23 16:10

Б.Наранхүүг УИХ-аас эгүүлэн татах асуудлаарх гомдол, хүсэлтийг цэцэд дахин гаргажээ

2018-01-23 16:03

Италийн цагдаа нар "Каморра" мафийн 45 гишүүнийг баривчилжээ

2018-01-23 15:55

"АНУ-д ажиллах иргэдийг бүртгэж байна" зэрэг хуурамч зараас сэрэмжлүүллээ

2018-01-23 15:25

Жюү жицүгийн Ази тивийн анхны нээлттэй тэмцээн эхлэхэд 4 хоног үлдлээ

2018-01-23 15:20

Д.Мөнхтөр: Үгсэн хуйвалдаж шатахууны үнийг нэмсэн

2018-01-23 15:10

Шатрын УАШТ-ий аваргууд тодорлоо

2018-01-23 14:42

Р.Содхүү: Паспорт долоо хоногийн дотор гарч байгаа

2018-01-23 13:51

Монгол Улс, Оросын "УАЗ" машиныг худалдан авалтаар тэргүүлжээ

2018-01-23 12:34

Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хамтран ажиллахыг уриалав

2018-01-23 12:07

Төрийн өмчит компаниудын удирдлагуудад албан даалгавар өглөө

2018-01-23 12:03

М.Оюунчимэг: Газрын алба сайн ажилласан бол олон хүн цуглахгүй

2018-01-23 11:14

Дональд Трамп түр буюу завсрын төсөвт гарын үсэг зурлаа

2018-01-23 10:56

"Пёнчан 2018" олимпод Монголын цаначид оролцоно

2018-01-23 10:36

Оюутолгойд визний зөрчилтэй 40 орчим гадаад иргэн ажиллаж байсныг албадан гаргажээ

2018-01-23 10:27

Ипотекийн зээлийн хүү, урьдчилгааг бууруулна

2018-01-23 10:20

БНХАУ, АНУ-ыг "Хүйтэн дайн"-ы үеийн сэтгэхүйгээсээ гарахыг хүслээ

2018-01-23 09:33