Шатахуун импортлогч долоон аж ахуйн нэгж ашигтай ажиллажээ

2018-01-10 09:26      ГэрэгМН

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх саяхан “Чингис” бондын 500 сая ам.долларын өрийг барагдуулах үеэр “Бензин шатахууны үнэ нэмэгдэх хандлагатай, Зсгийн газар сүүлийн хэдэн сар үнийг тогтвортой байлгах гэж тодорхой арга хэмжээ авсан.

Цаашид социализмын үеийнх шиг хатуу үнэ тогтоох боломжгүй” гэж хэлсэн нь олны анхаарлыг татлаа. Ерөнхий сайдын энэ үг байдлыг харзнан борлуулалтаа хязгаарлаж байгаа аж ахуйн нэгжүүдэд үнэ нэмэх ташуур өгсөн гэсэн шүүмжлэл дагуулж байгаа ч “дэлхийн зах зээлд нефтийн бүтээгдэхүүний үнэ өсч байгаа учир” гэж хэлснийг нь төдийлөн анзаарсангүй. Өнөөдрийг хүртэл Засгийн газрууд ямар арга хэмжээ авч ирсэн талаар товч дурдая.

Дэлхийн зах зээлд нефтийн бүтээгдэхүүний үний өсч, буурах тохиолдолд дотоод дахь үнийг тогтвортой байлгах, улмаар өргөн хэрэглээний барааны үнэ өсөхөөс сэргийлж үе үеийн Засгийн газрын авч ирсэн ганц л арга хэмжээ бий.

Тэр нь бензин, дизелийн түлшний хилийн үнээс хамааруулан онцгой албан татварын хэмжээг УИХ-аас баталсан хязгаарт багтаан тогтоох. Өөрөөр хэлбэл хилийн үнэ өсөхөд татварын хэмжээг бууруулж, үнэ буурахад нэмэгдүүлж зохицуулалт хийдэг.

Сүүлийн жилүүдэд дэлхийн зах зээл дэх газрын тосны үнэ буурч, ОХУ-аас авдаг бензин, дизелийн түлшний хилийн үнэ буурсан учир импортлогч аж ахуйн нэгжүүдийн ашиг нэмэгдэж, татварын хэмжээ ч нэмэгдсэн байна.

2015 онд гэхэд л онцгой албан татварын хувь хэмжээг хилийн үнэ, валютын ханийн хэлбэлзэлтэй уялдуулан тонн тутамд 400-520 мянган төгрөг байхаар тогтоож байсан юм.

Харин 2016 оны сүүлээр төгрөгийн ханш суларснаас импортлогч аж ахуйн нэгжүүдийн зардал өсч, жижиглэнгийн үнэд өөрчлөлт оруулах нөхцөл үүссэн байна.

Иймээс Засгийн газар 2016-2017 онд буюу ганцхан жилд гурван удаа онцгой албан татварын хэмжээг бууруулжээ. УИХ- ын шийдвэрийн дагуу Монгол улс Олон улсын валютын сангийн хөтөлбөрт хамрагдсан 2017 оны 07 дугаар сарын 01-ны өдрөөс эхлэн татварын хэмжээг буцаан нэмэх шийдвэр гаргаж, төсвийн тодотголд ч тусгасан юм.

“Газрын тосны бүтээгдэхүүний хангамж, үнийг тогтворжуулах ажлыг зохион байгуулах, хяналт тавих үүрэгтэй төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн хамтарсан зөвлөл” ч мөн онд зөвлөмж гаргасан байна.

Зөвлөмжид “бензин, дизелийн түлшний онцгой албан татварын хэмжээг төрөл, борлуулалтад эзлэх хувь хэмжээ, гадаад, дотоод зах зээлийн нөхцөл байдалтай уялдуулан тогтоох” гэж заажээ.

Зөвлөмжийг үндэслэн Засгийн газар АИ-80, АИ-92 бензиний онцгой албан татварын нэмэгдэх хэмжээг бууруулж, АИ-80 190 мянга, АИ-92 210 мянга, дизелийн түлш 280 мянга байхаар тусгасан байна.

Тодруулбал Сүхбаатар, Замын-Үүд, Алтанбулаг, Эрээнцав боомтоор импортлох бензин, дизелийн түлшний онцгой албан татвар тонн тутамд 100 мянган төгрөгөөр нэмэгдэх байсан.

Үүнийг бууруулж 90 хүртэл октантай бол тонн тутамд 30 мянга, 90 ба түүнээс дээш бол тонн тутамд 50 мянга, дизелийн түлшнийхийг тонн тутамд 100 мянган төгрөг байхаар тооцож байна.

Сангийн яамны судалгаанаас үзвэл импортлогч аж ахуйн нэгжүүд, тэр дундаа импортын нийт шатахууны 70 орчим хувийг бүрдүүлдэг нэр бүхий долоон аж ахуйн нэгж 2017 оны эцсийн байдлаар ашигтай ажиллажээ.

Манай улс жилд дунджаар нэг сая тонн нефтийн бүтээдэхүүн импортолдог бөгөөд шатахууны хэрэглээний 65 хувийг дизелийн түлш, 30 хувийг АИ-92, тав орчим хувийг АИ-80 бензин эзэлдэг юм.




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл нэмэх

 

Шинэ мэдээ

ОУВС:2018, 2019 онд дэлхийн эдийн засаг 3.9 хувьд хүрч 0,2 нэгжээр өснө

2018-01-23 17:28

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Рио Тинтогийн гүйцэтгэх захиралыг хүлээн авч уулзав

2018-01-23 17:06

Ерөнхийлөгч зүүн аймгуудад ажиллаж, хотод хийсэн уулзалтаа үргэлжлүүлнэ

2018-01-23 16:54

Газын зурвасын бүх худалдаачид Израилийн хоригийн эсрэг ажил хаяв

2018-01-23 16:10

Б.Наранхүүг УИХ-аас эгүүлэн татах асуудлаарх гомдол, хүсэлтийг цэцэд дахин гаргажээ

2018-01-23 16:03

Италийн цагдаа нар "Каморра" мафийн 45 гишүүнийг баривчилжээ

2018-01-23 15:55

"АНУ-д ажиллах иргэдийг бүртгэж байна" зэрэг хуурамч зараас сэрэмжлүүллээ

2018-01-23 15:25

Жюү жицүгийн Ази тивийн анхны нээлттэй тэмцээн эхлэхэд 4 хоног үлдлээ

2018-01-23 15:20

Д.Мөнхтөр: Үгсэн хуйвалдаж шатахууны үнийг нэмсэн

2018-01-23 15:10

Шатрын УАШТ-ий аваргууд тодорлоо

2018-01-23 14:42

Р.Содхүү: Паспорт долоо хоногийн дотор гарч байгаа

2018-01-23 13:51

Монгол Улс, Оросын "УАЗ" машиныг худалдан авалтаар тэргүүлжээ

2018-01-23 12:34

Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хамтран ажиллахыг уриалав

2018-01-23 12:07

Төрийн өмчит компаниудын удирдлагуудад албан даалгавар өглөө

2018-01-23 12:03

М.Оюунчимэг: Газрын алба сайн ажилласан бол олон хүн цуглахгүй

2018-01-23 11:14

Дональд Трамп түр буюу завсрын төсөвт гарын үсэг зурлаа

2018-01-23 10:56

"Пёнчан 2018" олимпод Монголын цаначид оролцоно

2018-01-23 10:36

Оюутолгойд визний зөрчилтэй 40 орчим гадаад иргэн ажиллаж байсныг албадан гаргажээ

2018-01-23 10:27

Ипотекийн зээлийн хүү, урьдчилгааг бууруулна

2018-01-23 10:20

БНХАУ, АНУ-ыг "Хүйтэн дайн"-ы үеийн сэтгэхүйгээсээ гарахыг хүслээ

2018-01-23 09:33