Шатахууны үнийн зөвлөл Уул уурхайн яаман дээр өнөөдөр /2018.01.09/ хуралдав. Зөвлөлийн хурлаар шатахуун импортлогчдыг шалгах, үнэ нэмэгдэх шалтгаан байгаа эсэхийг судлах ажлын хэсэг байгуулагджээ.
Уг ажлын хэсгийн шийдвэр гартал шатахуун импортлогч компаниудад үнэ нэмэхгүй байх үүрэг өгсөн байна. Гэвч шатахуун түгээх станцууд үнээ 20-150 төгрөгөөр нэмэгдүүлээд байгаа билээ.
Өмнө нь 2012 оноос Монголбанкнаас шатахууны биет нөөц бүрдүүлэх эрх зүйн орчинг бий болгох, санхүүгийн эх үүсвэрийг улсын төсөвт тусгуулах бодлого хэрэгжүүлж байсан аж. Тэгвэл шатахууны нөөц хангалттай байгаа гэдгийг Уул уурхай хүнд үйлдвэрийн яам мэдэгдээд байгаа.
Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай
2018-04-20 18:00
2018-04-20 14:50
2018-04-20 12:39
2018-04-20 11:28
2018-04-19 16:58
2018-04-19 15:19
2018-04-19 15:04
2018-04-19 11:56
Сэтгэгдэлүүд