ОХУ гахайн махны маргаанаас болж ДХБ-аас гарахгүй гэлээ

2018-01-09 13:00      ГэрэгМН

Оросын эдийн засгийн хөгжлийн яамны хэвлэл мэдээллийн газар өчигдөр мэдэгдэл гаргажээ. Тэрхүү мэдэгдэлд "ОХУ, Европын холбоо хоорондын гахайн махны маргаанаас болж ДХБ-аас гарахгүй" гэжээ.

Мэдэгдэлд "ДХБ-д элссэн нь ОХУ гадаад зах зээлд ороход эрх зүйн төсөөлж болохуйц ил тод орчин бий болгосон юм. ОХУ экспортын зах зээлийн олон талт байдалд ДХБ-аас гарах талаар огт бодохгүй байна" гэсэн байна.

Оросын эдийн засгийн хөгжлийн яам Европын холбоо жилд 1 тэрбум 390 сая еврогийн нөхөн олговор төлөхийг ОХУ-аас шаардсан тухай тайлбар бас өгчээ.

ОХУ-ын Эдийн засгийн хөгжлийн яамны тайлбарласнаар "Европын холбоо ДХБ-д хандаж ОХУ жил бүр 1 тэрбум 390 сая еврогийн нөхөн олговор төлөхийг шаардаагүй, харин Оросоос импортлох бараанд шийтгэх арга хэмжээ авахыг шаардсан.

Үүнд Оросоос импортлох барааны гаалийн татварыг нэмэх, Оросын зарим бүтээгдэхүүний импортыг хязгаарлах буюу Оросоос зарим төрлийн бараа оруулахыг бүрэн хориглох замаар Оросын талын хоригоос үүдэлтэй Европын холбооны хохирлыг нөхөх зэрэг багтаж байгаа юм" гэжээ.




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
иргэн

өөрсдөө ану-г дуурайж хориг тавьчихаад алдагдал хүлээсэн бол одоо хохь нь гэхүү юу гэх үү. тэгээд тэрийгээ нөхөн төлүүлнэ гээд байгаа юм байх даа ёстой ойлгомжгүй юм дээрэлхэнэ гэж энэ үү одоо

2018-01-09 15:26    202.21.106.118

Сэтгэгдэл нэмэх

 

Шинэ мэдээ

Цаг үе

Үүл буудаж, цас оруулжээ

2018-04-19 15:08