“Трамп Тауэр”-т гал гарч, 14 хүн гэмтжээ

2018-01-09 10:49      ГэрэгМН

АНУ-ын ерөнхийлөгч Трампын, Нью-Йорк хотын Манхэттен дүүрэг дэх "Трамп Тауэр"-т гал гарч, гал сөнөөгчид галыг унтраахаар ажиллаж байгаа талаар өчигдөр  “NBC” телевизийн суваг мэдээлснийг “ТАСС” агентлаг дамжууллаа.

"The New York" сонинд мэдээлснээр, дээвэр дээр гарсан галын улмаас хоёр хүн бэртэж гэмтжээ. Хохирогчдын нэг нь утаанд хордсон ч эмнэлгийн тусламж авахаас татгалзсан талаар тус сонинд мэдээлжээ.

Нью-Йорк хотын гал түймрийн албанаас мэдээлснээр, тус цамхагийн халаалт болон агааржуулалтын системд асуудал гарсны улмаас гал гарчээ.

“ТАСС” агентлагийн мэдээлснээр, даваа гаригийн өглөө Манхэттены хойд хэсэгт байрлах "Трамп тауэр"-т гал гарсаны улмаас дор хаяж 14 хүн гэмтэж бэртжээ. Энэ тухай орон нутгийн гал түймэртэй тэмцэх хэлтсийн твиттерээр мэдээлжээ.

М.Баяр




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл нэмэх