Л.Өлзийтөгс: 9 удаагийн уншилт буюу хятад сэтгэлгээ

2018-01-09 10:39      ГэрэгМН

Өнөөдөр Монголын зохиолчдын эвлэлдэн нэгдсэний ойн өдөр. Зохиолчид нийгэм, цаг үеийнхээ түүчээ болж байдгийн хувьд энэ ойн өдөр маш чухал.Зохиолчдын ойн өдөрт зориулаад яруу найрагч Л.Өлзийтөгсийн нүүр номондоо оруулсан нэгэн постыг хүргэе.

"Өлзийтөгс Лувсандорж:

9 удаагийн уншилт буюу ХЯТАД сэтгэлгээ

Хажууд минь суугаа энэ УЛААН МАЛГАЙТ :) -ыг Хасан гэдэг. Тэрбээр номыг минь хятад хэл руу хөрвүүлсэн агаад оны босгон дээр шилдэг орчуулагчийн шагнал авсныг дөнгөж сая сонслоо. Ном орчуулах явцад Хасангаас үе үе захидал ирнэ.

БИ ОДОО 5 ДАХЬ УНШИЛТАА ХИЙЖ БАЙНА гэж нэг удаа бичсэнийг уншаад гайхав. “Ямар залхуугүй юм бэ!” Шүлэг бүрийг минь орчуулах гэж нэг зовох. Дараа нь хянах гэж өчнөөн унших...

Орчуулагч хүний зовлон их. Хасан өөрөө яруу найрагч. Хятадаар нэг ном нь хэвлэгдсэн. Хагас жилийн дараа ирсэн захидалд 7 ДАХЬ УНШИЛТ буюу 7 дахь хяналтаа хийж байгааг дурджээ. Дэгсдүүлээд ч байх шиг санагдсаныг нуух юун.

Ингэсээр, хятад хэлээр хэвлэгдсэн яруу найргийн түүвэр минь 9 удаагийн уншилт, хяналтын эцэст бэлэн болсон. Гэхдээ үүнийг “орчуулагч маань хятад хэлэндээ сайн ч монголдоо сайнгүйгээс болсон хэрэг” гэж бодсон юм.

ГЭТЭЛ... Номын нээлтийн үеэр Хятадын яруу найрагч ЛИН МАН өвгөний хэлсэн үг сэрдхийлгэв. Тэрээр ОРШИЛ ҮГ бичихийн тулд номыг минь 7 удаа уншсан гэдгээ олны өмнө ярьсан.

Батхуяг, Болдхуяг зэрэг монгол найрагчид ч сонссон л доо. Өвгөнийг үг хэлэх үед өөдөөс нь хараад сууж байв. Маш ухаалаг харцтай, дөлгөөхөн тогтуун, бүхий байдлаараа “ясны” сэхээтэн хүн билээ. Өгүүлбэр бүрээ бодож хэлнэ. Илүү нэг ч үг унагахгүй.

Ер нь жинхэнэ бичиг номын хүн дэмий балай, хөнгөн хөвсөргөн, худал хуурмаг үг ярих нь ховор байдаг даа. Лин Ман гуайн ярианы дараа л Хятадууд ном бичих туурвихдаа төдийгүй, хэвлэх, нийтлэхдээ хүртэл хичнээн хариуцлагатай ханддагийг ухаарсан.

Эрдэнийн чулууны инжаан алмааз эрдэнэ засч өнгөлөх мэт... Ингэхэд Монгол яагаад хөгжихгүй байна вэ? Хаа холын Америк, Францын тухай ярихаа больё.

Дэргэдэх хөршөөсөө, энүүхэнд буй хятадуудын АЖИЛД хандах арга барил, сэтгэлгээнээс суралцах сан. Хариуцлагатай хандлага гэдэг бол СЭТГЭЛ юм. Хийж буй бүхэндээ сэтгэлтэй хандахаас л хөгжил эхлэх бололтой.

Нэгэнт орчуулсан бүтээлээ хянаж 9 удаа уншина гэдэг, өмнөтгөл үг бичихийн тулд л нэг номыг 7 дахин уншина гэдэг... Бидэнд дутагддаг зан чанар..." хэмээжээ.

 




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Монгол хүү

9 уншина гэдэг үнэхээр цэвэр чанартай бүтээгдэхүүн гаргахад тустай гайхалтай билээ... Бидний Монголчуудын ёс зүй, боловсрол, мэдлэг, хүн байх хүмүүжил, бусдыг болон өөрийгөө зөв дүгнэн үзэх хүндлэл, үгийг утгыг нь зөв ойлгох чадвар, бусадтай харьцах харьцааны соёл, утгын гүн гүнзгий бодрол, нэгдэн нийлж багаар ажиллах чадвар сүүлийн 20 гаруй жилд хөгжсөнгүй гэхэд хилсдэхээргүй болсон мэт ... бид чинь урагшладаггүй юм аа гэхэд зогсоод байж болох ч үнэндээ ухраад байх шиг байх юм... үнэн үү ...та минь ээ...

2018-01-09 12:42    180.149.78.99
зочин

наад бичсэн юмыг нь сайн унш. Хажууд минь суугаа энэ УЛААН МАЛГАЙТ :) -ыг Хасан гэдэг. гэсэн байгаа биз тэхээр малгайгүй нь Өлзийтөгс болж байгаа биз. 35 үсэг холбож уншдаг болгон хүний бичсэнийг ойлгодоггүй юм шиг байгаа юм даа. Юм уншихад нүднээс гадна тархиа жаахан ч гэсэн ажиллуулж сураарай хө.

2018-01-09 12:32    202.179.24.27
УУЧЛААРАЙ

9 БАЙТУГАЙ ДАХИН ДАХИН ХАРЛАА. АЛИЙГ НЬ Ч ӨЛЗИЙТӨГС ГЭДЭГ ЮМ БОЛ, ЯЛГАРАХ ЮМ АЛГА

2018-01-09 12:06    202.21.100.210
uhernuud

Uher mongolchuud 90 udaa unshaad uy ch oilgohgui ted bol hungun huumgui uivaagui ulsuud ha ha

2018-01-09 12:13    27.123.212.141
зочин

та нарын сэтгэгдэлийг хүн 1 удаа уншаад ой гутна. Яруу найрагийг 9 битгий хэл уншиж шимийг нь ойлгоно.

2018-01-09 11:56    202.179.24.27
Н

Гайхалтай

2018-01-09 11:35    66.249.82.151
W

CHINII NAAD MAGTAAD HOSHNOGII NI DOLOOGOOD BAIGAA JUNGAA AVGAI CHINI BAS TER CHINII YARIAD BAIGAA AMERIK,FRANTSAAS L SURALTSSAN SUUDEE MALAA,NAAD UMUSSUN HUVTSAS MALGAI BUGD L BARUUNIHNI ZAAJ UGSUN YUMNUUDSHDE.

2018-01-09 11:29    202.179.24.138
MNS

TENEG HUN L 9 UDAA UNSHIH BAIH

2018-01-09 11:22    202.179.24.138

Сэтгэгдэл нэмэх

 

Шинэ мэдээ

Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ өнөөдрөөс дахин дэвжээнд гарна

2018-01-24 09:00

Улаанбаатарт 23-25 хэм хүйтэн байна

2018-01-24 08:56

ОУВС:2018, 2019 онд дэлхийн эдийн засаг 3.9 хувьд хүрч 0,2 нэгжээр өснө

2018-01-23 17:28

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Рио Тинтогийн гүйцэтгэх захиралыг хүлээн авч уулзав

2018-01-23 17:06

Ерөнхийлөгч зүүн аймгуудад ажиллаж, хотод хийсэн уулзалтаа үргэлжлүүлнэ

2018-01-23 16:54

Газын зурвасын бүх худалдаачид Израилийн хоригийн эсрэг ажил хаяв

2018-01-23 16:10

Б.Наранхүүг УИХ-аас эгүүлэн татах асуудлаарх гомдол, хүсэлтийг цэцэд дахин гаргажээ

2018-01-23 16:03

Италийн цагдаа нар "Каморра" мафийн 45 гишүүнийг баривчилжээ

2018-01-23 15:55

"АНУ-д ажиллах иргэдийг бүртгэж байна" зэрэг хуурамч зараас сэрэмжлүүллээ

2018-01-23 15:25

Жюү жицүгийн Ази тивийн анхны нээлттэй тэмцээн эхлэхэд 4 хоног үлдлээ

2018-01-23 15:20

Д.Мөнхтөр: Үгсэн хуйвалдаж шатахууны үнийг нэмсэн

2018-01-23 15:10

Шатрын УАШТ-ий аваргууд тодорлоо

2018-01-23 14:42

Р.Содхүү: Паспорт долоо хоногийн дотор гарч байгаа

2018-01-23 13:51

Монгол Улс, Оросын "УАЗ" машиныг худалдан авалтаар тэргүүлжээ

2018-01-23 12:34

Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хамтран ажиллахыг уриалав

2018-01-23 12:07

Төрийн өмчит компаниудын удирдлагуудад албан даалгавар өглөө

2018-01-23 12:03

М.Оюунчимэг: Газрын алба сайн ажилласан бол олон хүн цуглахгүй

2018-01-23 11:14

Дональд Трамп түр буюу завсрын төсөвт гарын үсэг зурлаа

2018-01-23 10:56

"Пёнчан 2018" олимпод Монголын цаначид оролцоно

2018-01-23 10:36

Оюутолгойд визний зөрчилтэй 40 орчим гадаад иргэн ажиллаж байсныг албадан гаргажээ

2018-01-23 10:27