Гадаад паспортоо шинээр авахаар урт дараалал үүсгээд байна

2018-01-09 08:55      ГэрэгМН

Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар гадаад паспортын хүчинтэй хугацааны сунгалтын бүртгэлийг энэ сарын 2-ноос эхлэн зогсоогоод байна. Тиймээс иргэд гадаад паспортоо дахин шинээр авахаар тус газрын үүдэнд урт дараалал үүсгээ эхэлжээ.

Монгол Улсын Засгийн газрын 2017 оны гуравдугаар сарын 20-ны өдрийн “Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” 94 дүгээр тогтоол гарч үндэсний энгийн гадаад паспортын сунгалтын бүртгэлийг зогсоохоор шийдвэрлэсэн.

Тиймээс Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын үүдэнд шинэ паспортоо авах гэсэн хүмүүс ийнхүү том ачаалал үүсгээд байна. 2017 оны төсөвт 250 мянган энгийн гадаад паспортын бэлдэц худалдан авах санхүүжилт суулгасан.

Гэвч гадаад паспортын сунгалтыг зогсоосон тохиолдолд бэлдэцийн нөөц хүрэлцэхгүй нөхцөл байдал үүсээд байсан. Хэрэв 2017 оны дөрөвдүгээр сараас эхлэн гадаад паспортын хугацааны сунгалтын үйлчилгээг зогсоосон бол 2018 оны 1-3 дугаар сард иргэнд гадаад паспорт олгох үйлчилгээнд доголдол гарах байжээ.

Тус газрын 2018 оны төсөвт 300 мянган үндэсний энгийн гадаад паспортын бэлдэцийн санхүүжилт суугдсан ажээ.




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл нэмэх

 

Шинэ мэдээ

Цаг үе

Үүл буудаж, цас оруулжээ

2018-04-19 15:08