Токиод болсон дуудлага худалдаан дээр цэнхэр туна 323,000 доллараар зарагджээ

2018-01-08 15:22      ГэрэгМН

Японд жил бүр дуудлага худалдаагаар туна загас зардаг. Энэ жилийн дуудлага худалдаагаар 405 кг жинтэй цэнхэр туна загасыг 323 мянган доллараар (36.45 сая иен) худалдаалсан байна. Энэ тухай NHK мэдээлжээ.

Токиогийн далайн амьтны Цукизи зах дээр асар том загасыг заржээ. Энэ нь Ома (Aомори муж) орчмын ойролцоох Номхон далайн уснаас баригджээ.

Өмнө нь 2013 онд дуудлага худалдаагаар худалдаалагдсан 222 кг цэнхэр туна загас 155.4 сая иенээр зарагдсан нь рекорд байжээ.

М.Баяр




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
n

uhej hevtsen hujaanuud

2018-01-09 11:50    202.179.24.138

Сэтгэгдэл нэмэх