Жилийн эхэнд өөрт нууцхан амласнаа хэрхэн биелүүлэх тухай BBC-гийн зөвлөгөө

2018-01-08 12:21      ГэрэгМН

Жил бүрийн эхэнд  бараг бүх л хүмүүс өөр өөрсөддөө нууцхан амлалтуудыг өгдөг.  Жингээ хасах,  тогтмол дасгал хөдөлгөөн хийх, тамхинаас гарах, шинэ хэл сурах, шинэ хоббитой болох, тушаал дэвших... Аль эсвэл ганц бие амьдралаа үдэх зэргээр амлалт өгдөг.

 ВВС-ээс  “Хэрхэн биелэх боломжтой амлалтуудыг өөртөө бий болгох вэ?” гэсэн асуултад хариулахыг оролджээ.

 Судалгаанаас үзвэл хүн өөртөө илүүг бий болгох бус өөрт байхгүй, алдагдсан зүйлийн төлөө илүүтэй тэмцдэг байна.  Жишээ нь: өнгөрсөн үед таных байсан хоббиг дахин эхлүүлэх,  өнгөрсөн хавар байсан бие галбираа буцаан авах, өнгөрсөнд харагддаг байсан шигээ болох гэх мэт.  Тэгвэл хэрхэн өөртөө амлах амлалтыг бий болгох вэ?

БУСДЫГ ОРОЛЦУУЛ

Варвик Их Сургуулийн философич Доктор Джонн Майкл, тэрээр өөрөөс нь бусад хүмүүст чухал гэдгийг олж харснаар хүн өөрийгөө илүүтэйгээр хүчилдэг гэжээ. Магадгүй найзтайгаа өндөр төлбөртэй шинэ сургалтанд суух болсон гэж бодъё. Найзтайгаа цуг явж байгаа учраас түүнийг урмыг хугалахгүйн тулд өдөр бүр сургалтандаа сууна. Үүнийг хүн өөр бусдад хохирол учруулахгүйн төлөө өөрийгөө идэвхижүүлдэг гэсэн онол гэнэ. Хэдий өөрт нь уйтгартай, хүнд байсан ч өөр нэгэн үүнд хөрөнгө оруулалт хийсэн бол тухайн хүний идэвхи мууддаггүй байна.

ОЛОН НИЙТЭД ИЛ БОЛГО

Шинэ зорилгоо олон нийтэд ил болгосноор хэрвээ амлалтандаа хүрэхгүй бол өөрөөс чинь гадна бусад хүмүүс юу гэж бодох бол гэсэн айдастай нүүр тулна. Хүмүүст мэдэгдэхээс гадна бүр хэн нэгэн найзтайгаа бооцоо ч тавьж болох юм.

ИЛҮҮ НАРИЙВЧИЛ

“Би илүү тогтмол дасгал хөдөлгөөн хийж байна аа” гэхээс илүү “ Би Пүрэв гаригийн үдээс хойш мөн амралтын өдрүүдэд заавал заал орж бэлтгэл хийнэ ээ” гэвэл амлалтаа биелүүлэхэд илүү дөхөм болно.

ШАЛТГААН ТОМ БАЙХ ХЭРЭГТЭЙ

Өдөр тутмын амьдралд байнга л шалтаг тоочдог. Өглөө эрт босох хэрэгтэй байтал “Гадаа хүйтэн байна”, “Миний бие сайнгүй байна” мэтээр өөрсдийгөө аргацаадаг. Үүнийг засах арга нь гэвэл шалтгааныхаа хүрээг томсгох хэрэгтэй. Өдөр тутмын жижиг шалтгийг тоочихгүйгээр хэрвээ өнөөдөр чиний төрсөн өдөр бол яагаад өнөөдрийг зөвхөн өөртөө зориулаад бэлтгэлээ, сургалтаа тасалж болохгүй гэж? Жилд нэг л тохионо шүү дээ.

УРТ ХУГАЦААНЫ ЗОРИЛГЫНХОО НЭГ ХЭСЭГ БОЛГО

Доктор Аннэ Свинбүрн зан авирын сэтгэлзүйгээр мэргэшсэн нэгэн. Тэрбээр  “Урт хугацааны зорилгынхоо нэг хэсэг болгон өөртөө амлалт өгснөөр тэрхүү амлалтыг илүү тайван бөгөөд чанартай гүйцэтгэх боломжтой” гэжээ. Хэрвээ та хэзээ ч спортод сонирхолтой байгаагүй бөгөөд харин одоо идэвхитэй амьдралтай байлгахыг хүсэв гэж бодъё. Үүний зэрэгцээ та нохойтой болохыг хүсдэг байв. Урт хугацааны зорилго нь идэвхтэй амьдрал бөгөөд нохойтой болсноор өглөө болгон алхаж болох  ба энэ нь жижиг зорилт болох юм.

Эх сурвалж: bbc.com




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл нэмэх

 

Шинэ мэдээ

Эдийн засаг

Эдийн засгийн өсөлт 7 хувьд хүрнэ

2018-04-24 14:03

Эдийн засаг

Цахим мөнгөний журмыг баталжээ

2018-04-24 08:47

Фото

Аз жаргал гэж...

2018-04-23 15:07