Ерөнхийлөгчөө хамтдаа огцоръё

2018-01-05 15:43      ГэрэгМН

Өнөөдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар утаатай холбоотой асуудлыг хэлэлцлээ. Чуулганы хуралдаанд Ерөнхийлөгч Х.Баттулга оролцож агаарын бохирдлын асуудлыг шийдэхгүй бол УИХ-ыг тараах санаачлага гаргана гэж мэдэгдсэн. Тэгвэл энэ үеэр УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа Ерөнхийлөгчид хандан үг хэллээ.

Д.Хаянхирваа "Бид утааны асуудал хэлэлцэж байх үед Ерөнхийлөгчийн хэлсэн үгийг сонсоод үнэхээр гайхлаа. Гурван удаа УИХ-ыг тараах тухай ярилаа.

Монгол Улсын Үндсэн хуулийн 22 дугаар зүйлийн 2-т УИХ-ын гишүүдийн гуравны хоёроос дээш хувь нь санал болгосноор мөн ийм саналаар Ерөнхийлөгч УИХ-ын даргатай зөвшилцсөнөөр тараана гэж заасан байдаг.

Ерөнхийлөгч энэ хавраас эхлээд утаа арилахгүй байна гээд УИХ-ыг тараах тухай гудамжаар ярьж гүйх тухай ярилаа. Монгол төрийн тэргүүн ийм зүйл ярьж болохгүй. Дөргүй бух шиг явж байгаа төрийн зохион байгуулалтаас бид өнөөдөр салах цаг болсон.

УИХ дээр орж ирээд шантааж маягийн зүйл яриад гараад явдаг. Үндэсний үйлдвэрлэгчид утааг арилгах арга замын талаар үзэсгэлэн гаргасан байхад тэнд ашиг хонжоо хайсан луйварчид байна гэж хэлчихээд гараад явлаа. Ингэж болохгүй.

Ерөнхийлөгч та юм хийх гээд оролдож байгаа бизнес эрхлэгчдийг ямар нүдээр хараад байгаа юм бэ. Зөвхөн энэ хүнд хамааралтай, энэ хүнд таалагдсан хүмүүс л энэ төрлийн бизнесийг хийх ёстой болж байна уу. Эсвэл юу ч хийхгүй таг дуугүй сууж байх ёстой юм уу.

Ингэж төрийн тэргүүн хүн төрийн хутгуур байдлаар яваад байгаа нь монголын ард түмэнд сайнаар нөлөөлөхгүй. Би ерөнхийлөгчид энэ үгийг хандан хэлж байна.

Утаатай холбоотой асуудлаар одоо УИХ-аар хэлэлцэж байгаа тогтоолын төсөлд нэмэх асуудлуудад Ерөнхийлөгчийн хэлсэн санаанууд туссан байсан. Тэдгээр зүйлүүдийг нь бид хүлээж аваад баталчихад болно.

Утаатай холбоотой асуудлаар улс төр, шоу хийдэг зүйл чинь хэрээс хэтэрлээ. Утаатай холбоотой асуудлаар хүмүүст хариуцлага үүрүүлэх ёстой гэвэл УИХ, Засгийн газар, Ерөнхийлөгч, олон удаа сонгогдсон гишүүд хамтдаа огцоръё.

Хариуцлагаа хамтдаа үүрье. Бид 10 жилийн дотор үүнийг шийдэж чадах боломж байсан. Харамсалтай нь үүнийг хийж чадсангүй. Үүнд Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд, олон удаа сонгогдсон УИХ-ын гишүүд ч хамаатай.

Олон түмэнд таалагдахын тулд утааг арилгахгүй бол та бүхэнд арга хэмжээ авна гэж ярьж байгаад гонсгор байна. Утааны асуудлаар би маш тодорхой байр сууриа илэорхийлсэн. Хийх ажлаа тодорхой болгож төлөвлөгөөтэй ажилламаар байна.

Агаарын бохирдол, утааг бууруулахын тулд хэн нь юу хийх, ямар төсөв хөрөнгө зарцуулах вэ гэдэг маш тодорхой саналтайгаар цаашаа явах зарчмын тухай саналаа хэлсэн.

Түүнээс биш цаашдаа бие биенийгээ хүчээр далайлгах зарчмаар явж болохгүй. Засгийн газар утааны асуудлаар маш тодорхой байр суурь, маш тодорхой хуулийн төсөл, маш тодорхой шийдвэрээ гаргаад энэ хаврын чуулганд УИХ-д танилцуулах хэрэгтэй" хэмээлээ.




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Зочин

Ерөнхийлөгч эв нэгдлийн билэг тэмдэг гэдэг. Гэтэл эвдрэлийн үүдийг нээгч болоод байгаа нь харамсалтай. Ам нээвэл би сайд байхдаа гэж эхлэх юм.Сайд байхдаа хийсэн ажлын тайлангаа тэр үед нь тавьж байхгүй яасан юм бэ. ХХАА, БХБЗТ-ийн сайд байхдаа нүдэнд харагдаж гарт баригдахаар юу хийлээ.

2018-01-05 23:39    202.9.43.113
Зочин

Ерөнхийлөгч эв нэгдлийн билэг тэмдэг гэдэг. Гэтэл эвдрэлийн үүдийг нээгч болоод байгаа нь харамсалтай. Ам нээвэл би сайд байхдаа гэж эхлэх юм.Сайд байхдаа хийсэн ажлын тайлангаа тэр үед нь тавьж байхгүй яасан юм бэ. ХХАА, БХБЗТ-ийн сайд байхдаа нүдэнд харагдаж гарт баригдахаар юу хийлээ.

2018-01-05 23:25    202.9.43.113

Сэтгэгдэл нэмэх

 

Шинэ мэдээ

Азийн хөгжлийн банк 1991 оноос хойш 1.9 тэрбум ам.долларын төсөл, хөтөлбөр хэрэгжүүлжээ

2018-01-24 09:21

Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ өнөөдрөөс дахин дэвжээнд гарна

2018-01-24 09:00

Улаанбаатарт 23-25 хэм хүйтэн байна

2018-01-24 08:56

ОУВС:2018, 2019 онд дэлхийн эдийн засаг 3.9 хувьд хүрч 0,2 нэгжээр өснө

2018-01-23 17:28

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Рио Тинтогийн гүйцэтгэх захиралыг хүлээн авч уулзав

2018-01-23 17:06

Ерөнхийлөгч зүүн аймгуудад ажиллаж, хотод хийсэн уулзалтаа үргэлжлүүлнэ

2018-01-23 16:54

Газын зурвасын бүх худалдаачид Израилийн хоригийн эсрэг ажил хаяв

2018-01-23 16:10

Б.Наранхүүг УИХ-аас эгүүлэн татах асуудлаарх гомдол, хүсэлтийг цэцэд дахин гаргажээ

2018-01-23 16:03

Италийн цагдаа нар "Каморра" мафийн 45 гишүүнийг баривчилжээ

2018-01-23 15:55

"АНУ-д ажиллах иргэдийг бүртгэж байна" зэрэг хуурамч зараас сэрэмжлүүллээ

2018-01-23 15:25

Жюү жицүгийн Ази тивийн анхны нээлттэй тэмцээн эхлэхэд 4 хоног үлдлээ

2018-01-23 15:20

Д.Мөнхтөр: Үгсэн хуйвалдаж шатахууны үнийг нэмсэн

2018-01-23 15:10

Шатрын УАШТ-ий аваргууд тодорлоо

2018-01-23 14:42

Р.Содхүү: Паспорт долоо хоногийн дотор гарч байгаа

2018-01-23 13:51

Монгол Улс, Оросын "УАЗ" машиныг худалдан авалтаар тэргүүлжээ

2018-01-23 12:34

Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хамтран ажиллахыг уриалав

2018-01-23 12:07

Төрийн өмчит компаниудын удирдлагуудад албан даалгавар өглөө

2018-01-23 12:03

М.Оюунчимэг: Газрын алба сайн ажилласан бол олон хүн цуглахгүй

2018-01-23 11:14

Дональд Трамп түр буюу завсрын төсөвт гарын үсэг зурлаа

2018-01-23 10:56

"Пёнчан 2018" олимпод Монголын цаначид оролцоно

2018-01-23 10:36