У.Хүрэлсүх: Татварын нэмэгдлийг ОУВС-тай дахин ярилцана

2018-01-05 11:26      ГэрэгМН

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр Сангийн яаманд ажиллаж, "Чингис" бондын 500 сая ам.долларын өрийг төлж, эдийн засаг, санхүүгийн зарим асуудлаар мэдээлэл хийлээ. 

 Монгол Улсын Засгийн газар нийт 1.5 тэрбум ам.долларын бондыг олон улсын зах зээл дээр арилжаалсан. Энэхүү  бонд 2018 онд төлөгдөх 500 сая ам.доллар, 2022 онд төлөгдөх 1 тэрбум ам.доллараас бүрдсэн. Үүнээс Чингис бондын 500 сая ам.долларын үндсэн төлбөр 2018 оны 1 дүгээр сарын 5-ны өдөр эргэн төлөгдөх нөхцөлтэй.

Монгол Улсын засгийн газар өрийг ийн барагдуулж байгаа нь олон улсын хөрөнгө оруулагчид болон гадаад зах зээлийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлж байгаа ажээ.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэ үеэр эдийн засаг өмнөхөөс сайжирсныг хэлээд “ОУВС-тай гэрээ байгуулсан нь эдийн засгийг өсгөхгүй байгаа гэж яриад байгаа нөхдүүд эдийн засгийг дампууруулсан шүү. Өнөөдөр ч тэд өрөө төлөхгүй байгаа. Хөгжлийн банкнаас зээл авсан ч өрөө төлөхгүй байгаа нөхдөд хариуцлага тооцох, өрийг төлүүлэх арга хэмжээн шат дараатай авна” гэв.

Мөн иргэд татвар нэмэгдсэнд бухимдалтай байна. ОУВС-гийнхантай дахин уулзаж, татварын асуудлыг дахиж ярихаар төлөвлөж байна. Татварын нэмэгдлийг Хүрэлсүхийн Засгийн газар нэмчихсэн юм биш. Энэ бол өмнөх Засгийн газрын үед УИХ-ын гаргасан шийдвэр байсан.

Нэгдүгээр сарын 25-нд ОУВС-гийнхан ирэхээр энэ тухай ярилцахаар Сангийн сайдтай ярьж байгаа гэлээ.

 Сангийн яамны Төрийн сангийн газрын дарга С.Наранцогтын ярьснаар, эдийн засгийн өсөлт 2017 оны хүлээгдэж буй гүйцэтгэлээр 3.8 хувийн өсөлттэй байгаа юм байна.

 Мөн  Монгол Улсын экспортын хэмжээ анх удаа 6.2 тэрбум ам.долларт хүрсэн байгаа. Гадаад худалдааны тэнцэл 2017 онд 1.9 тэрбум ам.доллар боллоо.  Үүнтэй уялдаад гадаад валютын нөөц 3 тэрбум ам.долларт хүрсэн байна. Үүнд  нөлөөлсөн гол хүчин зүйл гадаадын хөрөнгө оруулалт 2 дахин нэмэгдсэн явдал гэнэ.

ОУВС-гийн хөтөлбөрийн хүрээнд хандивлагч байгууллагуудын санхүүжилт цаг хугацаандаа орж ирсэн нь нөлөөлсөн байна.

Өрийн дарамтыг бууруулахын тулд шинэ Засгийн газраас төсвийн сахилга батыг сайжруулах тодорхой ажлуудыг эрчимтэйгээр зохион байгуулж байна" хэмээн ярилаа. 

Г.Сондор

/Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн мэдээллийн дэлгэрэнгүйг видео мэдээнээс уншина уу/




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
шоучин

Энэ Хүрэлсүх овоо худалч гар юм аа. Өрийн даратмыг барагдуулахаар Хүрэлсүх эрчимтэй ажиллаж байгаа гэнэ ээ. хэ хэ. Өөрийг өрийн бичгээр хааж байгаагаа л эрчимтэй гэж байгаа юм уу.

2018-01-06 20:41    103.212.119.222
zochin

hurelsuhk chinii hiih ajil bol mongol ulsiin tord baigaa luivarchidaa mongoliin toroos zailuulaad shudraga huuli togtooj morduulj chadsan ter tsagt daraagiin asuudal mongol uls hogjih tuhai yarij boloh yum.

2018-01-06 07:01    98.226.83.151
ы

ТАТВАРАА ЦУЦЛАХГҮЙ БОЛ УИХ Г ТАРААХ ХЭРЭГТЭЙ ЗГ ТАй цуг

2018-01-05 14:38    202.131.238.98
Oyun

Xoxrol vvcgecen xvmvvceer eersdeer ni telvvlj OT gereeg eerchulmeer ymaa bvxel bvten ylc bj gadniixand ingej darlyylj baylgaa vnegvu shaxam egej bgaa ene gereenvvdee eerchleechee.

2018-01-05 12:45    99.14.5.241
зочин

Болж байна. Луйварчдаас мөнгөө буцааж аваарай

2018-01-05 11:51    139.5.217.42

Сэтгэгдэл нэмэх

 

Шинэ мэдээ

Цаг үе

Үүл буудаж, цас оруулжээ

2018-04-19 15:08