"Эрдэнэт"-ийн 49 хувийг төрд авах шийдвэрийг Засгийн газар гаргалаа

2018-01-04 16:05      ГэрэгМН

Өнгөрсөн оны хоёрдугаар сард гарсан УИХ-ын 23 дугаар тогтоолыг хэрэгжүүлж, "Эрдэнэт"-ийн 49 хувийг төрд авах шийдвэрийг Засгийн газар өнөөдөр гаргалаа.

Засгийн газар ингэж шийдвэр гаргахдаа “Монголын зэс” компанийн 49 хувийг худалдаж авахдаа төлсөн мөнгийг харилцан суутгал хийх замаар шийдвэрлэж, төрд авахаар боллоо. 

Энэ тухай ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар, Хууль зүйн сайд Ц.Нямдорж, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нар мэдээлэл хийлээ. 

 

Ингэхдээ "Монголын зэс корпораци"-ийн эзэмшилд буй 49 хувийг суутгах замаар төрийн мэдэлд оруулах аж. 

Энэ талаар өнөөдөр Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж, ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар нар мэдээлэл өгсөн юм.

  Сангийн сайд Ч.Хүрэлбаатар: 

Өнөөдөр Засгийн газрын хуралдаанаар "Эрдэнэт үйлдвэр" ХХК, "Монголросцветмет" ХХК-ийн 49 хувийг Хөгжлийн банк, Монголбанкнаас Худалдаа хөгжлийн банкинд байршуулсан мөнгөн хөрөнгө, ногдол ашиг, вексел зэргээс суутган тооцож, төрийн өмчид буцаан авах шийдвэр гаргалаа.

ОХУ-ын талд 49 хувийг авахдаа 400 сая 270 мянган ам.долларыг "Монголын зэс корпораци" төлсөн. Үүнийг хийхдээ Хөгжлийн банкнаас ХХБ-нд олгож байсан зээлүүд, Монголбанкнаас ХХБ-нд олгосон зээлүүд, Сэлэнгэ аймагт орших концессын гэрээ түүний 217 тэрбум төгрөгийг хүчингүй болгож суутгалд оруулна.

Ингэснээр нэг их наяд 340 тэрбум төгрөгийг харилцан суутгах шийдвэр гаргалаа.

2017 оны УИХ-ын 23 дугаар тогтоолыг Монгол Улсын Засгийн газар биелүүлэх үүрэгтэй. Энэ тогтоолыг биелүүлэх чиглэлээр  хоёр сарын хугацаанд нөгөө талтай хэлцэл хийсэн. Хэлцэл хийснийхээ үр дүнд энэ шийдвэрийг Засгийн газрын хуралдаанд оруулж танилцуулсан" гэлээ.

 

ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж: 

 УИХ-ын тогтоол гараад жил болж байна. Өмнөх Засгийн  харилцан суутгалыг хэрэгжүүлэх арга хэмжээ огт аваагүй. Ийм арга хэмжээ аваагүй байхад улсын бүртгэлд бүртгэчихсэн юм билээ. 

Шүүхийн шийдвэрийн дагуу тэр бүртгэл хийгдсэн. Өнөөдрийн гол ялгаа нь Засгийн газар тооцоогоо хийгээд, харилцан суутгал хийгээд "Эрдэнэт үйлдвэр" ХХК-ийг төрийн мэдэлд авч байна. 

УИХ, ЗГ шийдвэрээ гаргалаа. Энэ шийдвэр хэрэгжинэ.

Г.Сондор




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
nergui

erdenet uildwer bol uneheer mongolchuudiin ue ueiin hudulmurch irgediin huch hurunguur bosson uildwerdee uund barilgiin tserguud tserguud ih uureg guitsetgej baisandaa tsedenbal guai mongoliin ard tumnii tuluu buteen baiguulj tsedenbal guaig muulj garch irsen hulgaich elbegdorjiin buleglel luiwardaj awahiig sanaarhaj bna mongolchuudaa seheertsgee ahmad ueiin mini hudulmuruur bii bolson hurunguu luiwarchdaas hamgaaltsgaa nymdorj uneheer tuuhend uldeh yils hiilee tand talarhaya

2018-01-06 13:50    27.123.214.117
Zochin

Harin ch durgui hurch bna.luivarchidad bolomj olgoj bna.sotsialist ovsgoi ch biluu 1 tiim yum baisan. Baas n arilaagui odoo ch mongol ulsad gai nugel bolsoor bna.ezengui omch horongo mongold baisaar bna.

2018-01-06 12:23    99.203.15.149
zochin

та интернэтээр өдөрт 3-5 цаг царцуулаад 50-80 доллар олох боломж таны хэр сайн ажиллахаас шалтгаална. мөнгөө найдвартай өгнө .энэ хаягаар орж бүртгүүлээрэй . https://goo.gl/zzx1jE

2018-01-05 07:31    66.181.185.84
зочин

Дэлхийд зэсийн оборлолт, баяжуулалт, цэвэр зэсийн үйлдвэрлэлээр тэргүүлдэг Чили улсад нийт зэсийн хүдэр олборлолт, баяжуулалт, цэвэр зэс үйлдвэрлэлийн 84 хувийг 100 хувь төрийн өмчит аварга CODELCO компани гүйцэтгэж байна. Харин Чилийн зэсийн хүдэр олборлолтын 16 -хан хувийг хувийн болон гадаадын хөрөнгө оруулалттай уул уурхайн 70 орчим жижиг компаниуд гүйцэтгэж байна. Эдгээр 70 орчим уул уурхайн жижиг компаниуд олборлосон бүх зэсийн хүдрээ 100 хувь төрийн өмчит зэсийн хүдэр баяжуулах, цэвэр зэс үйлдвэрлэх Empresa Nacional Minena (ENAMI) компанид тушаадаг байна. Энэ бүхнээс үзэхэд дэлхийд зэсийн үйлдвэрлэлээр тэргүүлдэг Чилид зэсийн хүдэр олборлох, баяжуулах, цэвэр зэс гаргах бүх үйл ажиллагааг 100 хувь төрийн өмчит компаниуд гүйцэтгэж байна. Иймд Монголчуудын саалийн үнээ болсон зэсийн хүдэр олборлох, баяжуулах Эрдэнэт үйлдвэр маань 100 хувь төрийн өмчид байх нь нийт Монголчуудын эрх ашиг, олон улсын жишигт нийцэж байна. Төр муу менежер, шахааны бизнес гэсэн нэр томъёог уул уурхайн үйлдвэрүүдийг хувьчилж авах, газрын баялагийн үр өгөөжийг нийт Монголчуудтайгаа бус цөөхүүлээ хүртэхийг санаархагчид гаргадаг юм шүү дээ. Эрдэнэт үйлдвэр маань 100 хувь төрийн өмчит компани болвол үр өгөөжийг цөөн хэдэн улс төрчид, авилгачид, олигархиуд, оффшортнууд бус, харин нийт Монголчууд маань хүртэнэ. Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг хувийн компанид өгөх нь зүйтэй гэж ярьж байгаа АН-ын нөхдүүд бол мөн чанартаа хувийн атгаг шуналдаа хөтлөгдсөн, Монгол түмнийхээ эсрэг бодол санаатай этгээдүүд юм.

2018-01-04 21:54    103.57.92.163
зочин

Эрдэнэтийн асуудлаар ярих эр зоригтой хүн Монголд Нямдоржоос өөр байсангүй. Эрдэнэт үйлдвэр жилд хамгийн багаар бодоход олон арван тэрбум төгрөгийн ногдол ашиг өгдөг. Түүний 49 хувийг нь Эрдэнэтийг луйвардаж авсан 27 настай нэг луйварчин хармаална. Үлдсэн 51 хувийг нь Монголын 3 сая хүн хувааж хүртэнэ. Энэ шударга ёс уу? Улс төрчдөө!!! Нямдоржид баяр хүргэе!

2018-01-04 21:53    103.57.92.163
зочин

Эрдэнэт үйлдвэр бол Эрдэнэтчүүд, нийт монголчуудын бахархал юм. Энэ бахархал нь мөнгөнөөс мянга дахин илүү хүчтэй. Гэтэл энэ бахархал уруу нь хэдэн мөнгөтэй луйварчид төр, засагтай нь цуг нийлээд хүйтэн ус цацаад байхаар нь ард түмэн дургүйцээд байгаа юм. Татвар, ногдол ашиг нь өөр өөр зүйл. Ямарч аж ахуйн нэгж улсад татвар төлдөг. Харин Эрдэнэт бол Монголд байхгүй их ногдол ашиг өгдөг үйлдвэр. Мафийнхан, луйварчид, олигархиудын арааны шүлс нь гоожоод Эрдэнэт уруу дайраад, зүтгээд байдагийн цаад учир нь татварт бус, харин ногдол ашигт байгаа юм. 20 дугаар зууны нийт монголчууд, Эрдэнэтийн 6000 ажилчны хөлс хүчээ асгаруулсан ажлын үр дүн буюу жил бүрийн ногдол ашгийн 49 хувьтай тэнцэх хэдэн арван тэрбумтэй тэнцэх төгрөгийг 27 настай нэг луйварчин жил бүр хармаалаад, үлдсэн 51 хувьтай тэнцэх ногдол ашгийг монголын 3 сая хүн хувааж долооно гэхээр ард түмэн дургүйцээд байгаа юм. Эрдэнэтийг 100 хувь төрийн өмчийн компани байлгахын эсрэг үйл ажиллагаа явуулсан ямарч УИХ, Засгийн газар, ямар ч улс төрч мөн чанартаа ард түмнийхээ эсрэг үйл ажиллагаа явуулж байгаа луйварчин, мафи, олигархиудын гар хөл гэж үзэхээс өөр аргагүй. Болгоомжлогтун, сэрэгтүн.

2018-01-04 21:53    103.57.92.163
зочин

Орос ах нар Эрдэнэтийг байгуулж, бүтээж, ажлуулж өгсныхөө төлөө 49 хувийг нь эзэмшиж жил бүр хэдэн арван тэрбум төгрөгийн ногдол ашиг хүртэж байсан юм. Гэтэл Эрдэнэтийг байгуулж, бүтээж, ажлуулахад түй ч байхгүй 27 настай нэг бацаан 49 хувийг нь эзэмшиж, жил бүр хэдэн арван тэрбум төгрөгийн ногдол ашиг хармаална, харин монголын 3 сая ард түмэн үлдсэн ногдол ашгийг нь долооно гэхээр ард түмэн дургүйцэн хилэгнээд байгаа юм.

2018-01-04 21:53    103.57.92.163
зочин

Эрх мэдэл албан тушаалаа хэтрүүлэн, урвуулан ашиглаж, монгол төрийн хууль, олон улсын гэрээ хэлэцээрийг ноцтой зөрчиж, Эрдэнэт үйлдвэр, Монголросцветмет нэгдлийг луйвардаж авах нууц хуйвалдаан бүлэглэж зохион байгуулсан гэмт хэргээр АН-аас сонгогдсон ерөнхийлөгч Ц. Элбэгдорж, УИХ-ын дарга асан З.Энхболд, ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг, яамдын сайд асан Эрдэнэбат, Пүрэвсүрэн, Болор, ХХБ-ны удирдлагуудад эрүүгийн хэрэг үүсгэж шалгах.

2018-01-04 21:52    103.57.92.163
зочин

Дэлхийн суут баян Жон Девисон Рокпеллер, Эндрю Карнеги, Генри Форд, Мозес Тейлор, Билл Гейтс, Демидовынхан, Мальцовынхан шиг Монгол эх орондоо өөрийн оюун ухаан, хүч хөлсөө дуслуулан улаан гараа баялаг (үйлдвэрийн газар) бүтээсэн бол бол тэр баялаг нь хэн ч халдашгүй хувийн өмч. Харин Монголын нийт ард түмний оюун ухаан, хүч хөлсөө дуслуулан байж улаан гараар бүтээсэн баялагийг (Дарханы төмөрлөгийн үйлдвэр, Хөтөлийн цемент, шохойн үйлдвэр, Эрдэнэт үйлдвэр ХХК зэрэг) ямар ч аргаар ававч тэр нь хувийн өмч биш, хулгай, дээрэмийн өмч юм. АН-ыхан хулгайчид!!!

2018-01-04 21:51    103.57.92.163
зочин

Ядуу буурай, хөгжиж байгаа орнуудын байгалийн баялаг, ашигт малтмалыг гадаад, дотоодын луйварчдаас хамгааалах зорилгоор НҮБ-ын Ерөнхий Ассамблейгээс 1962 оны 12-р сарын 14-нд “Улс орнуудын байгалийн баялагийн тусгаар тогтнол” нэртэй 1803-р тогтоол, 1974 оны 05-р сарны 01-нд “Олон улсын эдийн засгийн шинэ дэглэм тогтоох тухай” 3201-р Деклараци, 1974 оны 12-р сарын 12-нд “Улс орнуудын эдийн засгийн эрх, үүргийн Харт” зэрэг олон улсын эрх зүйн хэм хэмжээг тогтоосон байна. Монгол улс НҮБ-ын гишүүн орны хувьд олон улсын эдгээр эрх зүйн хэм хэмжээний дагуу гадаад, дотоодын луйварчдаас салах цаг болсон.

2018-01-04 21:50    103.57.92.163
Zochin

Bayar khurgie. MU odoo l zuv zam ruu orokh ekhlel tavigdlaa. Ene buzar luivriig khiisen alban tushaaltnuudiig khuuliin daguu shiitgeh yostoi

2018-01-04 21:19    27.123.212.135
gaya

Ардчилагч нарын хэт давралтыг хязгаарлах ёстой энэ чинь бүхэл бүтэн тусгаар тогтносон Улс шүүдээ,юманд хязгаар гэж бх ёстой,хууль үйлчилдэггүй юмаа гэхэд...

2018-01-04 21:06    66.181.185.52
зууны луйварыг шийтгэ

Ард түмний өмч, Монголчуудын бүтээн байгуулалтын БАХАРХАЛ болсон ЭРДЭНЭТИЙН 49% хувийг ТӨРИЙН МӨНГӨӨР хувьчилж авсан ЗУУН ЛУЙВАРЫн эздийг ингээд зүгээр орхих нь Монголын ард түмэнд гутамшигтай зүйл болно. Хүзүүгүй дээрэмчний бүлэглэлтэй хариуцлага тооц!!!! ХУЙВАЛДСАН ШҮҮХ ПРОКУРОР ГЭХ ЛУЙВАРЧДЫГ БАС ШИЙТГЭ!!

2018-01-04 19:36    139.5.216.167
Жамсранжав

Шинэ Засгийн Газар шинэ оныхоо анхны шийдвэрийг Ард тvмний эрх ашгийг хангаж гаргалаа !!! Ухаалаг шийдвэр бат оршиг !

2018-01-04 18:03    203.91.115.41
zochin

Zuitei, sain bna. Zasgiin gazar yagaad yu ch hiihgui baigaad gaihaj bsan shuu. Huivaldaj avsan humuusiig bugdiig ni shuuj hariuzlaga toozoj ulsad hulgailsan bukh mungiig toluuleh yum bol tatvar nemeh shaardlagagui bolno.

2018-01-04 17:47    66.181.186.89
иргэд

Энэ асуудалд Ц.Нямдорж анхнаасаа үнэхээр мэрийж шудрага ажилласан шүү,төрийн түшээ гэж түмний итгэл хүлээсэн ийм л хүнийг хэлэнэ.

2018-01-04 17:48    66.181.189.130
pkxny

Зөв шийд гаргасанд баярлалаа тэхдээ төр ард түмний өмчийг зувчуулах ноцтой үйлдлийг санаачласан,гүйцэтгэсэн,оролцсон луйварчдыг хуулийн дагуу шийтгэх хариуцлага тооцох хэрэгтэй,салан баавгайн үлгэрээр суган доогуураа цувуулаж гэмтэнүүдэд ял завшуулаж хэрхэвч таарахгүй,бас шудрага ёсонд нийцэхгүйг анхаарах хэрэгтэй.

2018-01-04 17:42    66.181.189.130
зочин

булхайд ороцсон төрийн байгууллагуудын албан тушаалтнуудыг шийтгэх хэрэгтэй

2018-01-04 16:47    103.229.120.192
зочин

Монгол улсын хуулийг (УИХ-ын шийдвэрийг) зөрчсныхөө төлөө Дээд шүүхийн шүүгчид хуулийн хариуцлага хүлээх ёстой!!!

2018-01-04 16:49    103.57.92.163
Зочин

Засгийн газар нэн зөв шийдвэр гаргасан байна. Баяр хүргэе. Хувийн өмчийг үндэсний аюулгүй байдал, нийгмийн ашиг сонирхолын үүднээс экспроприаци хийх, реквизаци хийх, конфиксаци хийх замаар нийгэмчлэх (төрд авах) олон улсын эрх зүйн онол, практик байдаг бөгөөд хуулиар энэ эрх нь УИХ-д хадгалагдаж байгаа. УИХ нь Эрдэнэтийн 49 хувийг нйигэмчлэх (төрд авах) шийдвэрээ нэгэнт гаргасан. УИХ-ын энэ шийдвэр нь хуулийн нэгэн адил хүчинтэй. Дээд шүүх Монгол улсын хуулийг (УИХ-ын шийдвэрийг) өөрөө зөрчиж Эрдэнэтийн 49 хувийг хувьд өгөх шийдвэр гаргасан байна. Хууль зөрчсөн Дээд шүүхийн шийдвэр нь хүчин төгс бус шийдвэр юм!!!

2018-01-04 16:48    103.57.92.163
р

Хулгайч, луйварчидаас монголын төр, ард түмнийхээ хөрөнгийг буцаан авсанд баяртай байна. Одоо арилжааны банкууд компани байгуулан хөрөнгө оруулагч, хадгаламж эзэмшигч, төрийн мөнгөөр үйлдвэр худалдаж авдаг явдлыг таслан зогсоох хэрэгтэй.

2018-01-04 16:25    66.181.161.13
Зочин

Баяр хүргий зөв шийдвэр байлаа.халзан хужаа баярлах болоогүй

2018-01-04 16:35    27.123.212.133
зочин

Ингээд ажлаа хийгээд байвал юу ярихав дээ.Луйварчдын дараагийн шантаажинд тэсэж үлдээрэй

2018-01-04 16:23    139.5.217.42

Сэтгэгдэл нэмэх