Харумафүжи Д.Бямбадоржид 500 мянган иенээр торгох шийтгэл оноолоо

2018-01-04 15:15      ГэрэгМН

Бусдын биед халдаж, танхайрсан хэргээр сүмогийн 70 дахь ёкозүна Харумафүжи Д.Бямбадоржид Тоттори хотын шүүхээс 500 мянган иений торгууль ногдуулахаар шийдсэн байна. 500 мянган иен нь монголд өнөөгийн ханшаар 10.7 сая орчим төгрөгтэй тэнцэх юм.

Харумафүжид зодуулсан сүмоч Таканоива А.Баасандоржийн дэвжээний багш Таканоханагийн гомдлын дагуу Тоттори хотын цагдаа хэргийг шалгаж, улмаар шүүх өнөөдөр /2017.01.04/ шийдвэрээ гаргасан нь энэ.

Харумафүжи өнгөрсөн аравдугаар сарын 26-нд Тоттори хотод өөрөөсөө зиндаа доогуур, нутаг нэгт сүмочийг караокены машины удирдлагаар зодож, гэмтээсэн хэрэгт холбогдож, улмаар өөрийн хүсэлтээр зодог тайлах шийдвэр гаргаад байсан юм.

Японы мэргэжлийн сүмогийн ертөнцийг донсолгосон энэхүү дуулианы улмаас Харумафүжи нэгэнт зодог тайлах шийдвэр гаргасан учир сүмогийн холбооноос түүнд шийтгэл оноогоогүй.

Мөн түүний багш, ояката Исэгахама мөн өөрийн хүсэлтээр Сүмогийн холбооны Захирлуудын зөвлөлөөс огцорсон. Уг хэргийг гарах үед хамт байсан ч зохих арга хэмжээ аваагүй хэмээн ёкозүна Хакүхо М.Даваажаргал, ёкозүна Какүрюү М.Ананд нарын цалинг хасах шийдвэрийг Сүмогийн холбоо гаргасан билээ.

Ийнхүү Харумафүжи, Такаинова нарын "зодоон"-ы дуулиан өндөрлөж байна.

И.Болд




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл нэмэх

 

Шинэ мэдээ

Цаг үе

Үүл буудаж, цас оруулжээ

2018-04-19 15:08