Их  Британийн “The Guardian” сонин монголчуудын хүчирхэг хоолойн нууцыг нээжээ

2018-01-04 10:38      ГэрэгМН

 

Их  Британийн “The Guardian” сонины сонгодог урлагийн буланд дэлхийн дуурийн урлагт цахиур хагалж буй Г.Ариунбаатарын тухай нийтлэл гарчээ. Хөгжим шүүмжлэгч Кэйт Молесон Монголыг зорин ирж Г.Ариунбаатартай айраг ууж, гэрт хонож мэдэрснээ бичжээ.

Г.Ариунбаатар дэлхийн хамгийн том дуурийн дуучдаас огт өөр түүхтэй гээд тэр түүх нь нүүдэлчин айлд мэндэлж, тал нутагт мориороо малаа маллаж өссөн нь. Морь унахдаа дуулж явдаг байсан хүү Улаанбаатарт ирээд сургуульд сурах мөнгөгүй учраас хоёр жил таксины  жолооч хийсэн тухай өгүүлжээ.

Хөгжим шүүмжлэгч Кэйт Молесон Монголын хөөмийтэй танилцахаар Ховд аймагт очсон бөгөөд монголчуудын гайхамшигт хоолойн нууц нь уудам тал нутагтаа байгаа гэж олон хүн ярихыг сонсчээ.

“Төрсөн нутаг ба хоолойн чадлын уялдаа холбоог батлах хэцүү ч монголчуудын хүчирхэг хоолойн нууцыг өөрөөр тайлбарлах аргагүй юм” гэж хөгжим шүүмжлэгч хэлжээ. Мөн Г.Ариунбаатар  хаанахын тайзан дээр дуулсан ч эх нутаг, эх орноо бодож дуулдаг гэж хэлсэн нь  дээрх төсөөллийг баталсан гэнэ. 

Эх сурвалж: The Guardian




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл нэмэх

 

Шинэ мэдээ

Цаг үе

Үүл буудаж, цас оруулжээ

2018-04-19 15:08