“Мунаг” Д.Муратын ичгүүргүй хэрэг дээр хууль бусаар сонгогдсон хэрэг нь нэмэгдэж магадгүй

2018-01-04 09:38      ГэрэгМН

  УИХ-ын гишүүн Д.Мурат эмэгтэй хүн рүү бэлэг эрхтний буюу нүцгэн зургаа фэйсбүүкийн чаатаар  явуулж,  мессэжээр болон хэл амаар доромжилж, бүр зодсон нь ил болоод байна. Түүний энэ явдал аль өнгөрсөн зун сөхөгдсөн ч тэгэсхийгээд намжсан. Түүнээс хойш өдийг хүртэл дуугарахгүй байхыг бодоход зөвшөөрсний тэмдэг гэж хүмүүс үзэж байна.

Улс орон даяар хүчирхийллээс охид, хүүхнүүдээ хамгаалах асуудлыг ярьж байхад УИХ-ын гишүүн нь ийм үлгэр дууриал үзүүлж байгаа нь байж боломгүй жигшүүрт явдал мөн билээ.

УИХ-ын гишүүн Д.Муратын хэрэг явдалтай хамт  “бандааш” хочтой болсон Д.Гантулгын нэр ч хавчуулаастай, зарим нэг нь “АН, МАН адил нэг боллоо” хэмээн гашуухан хошигнож байна. Төрийн түшээ болж түмэн олноос сонгогдохын цаана өөрийн эрхийг хязгаарлах бичигдээгүй зарчим үйлчилж байдаг.

Жирийн хүний хувьд “нэг хүний эрх нөгөө хүнийхээр хязгаарлагддаг” бол УИХ-ын гишүүний хувьд бараг бүх эрх нь сонгогчдынх нь эрхээр хязгаарлагддаг зарчимтай. Харамсалтай нь АН, МАН-аас Баян-Өлгий, Хэнтий аймгуудаас сонгогдсон Д.Мурат, Д.Гантулга нар нэгэн биеийн эрхээ хоёр бүсгүйн (сонгогч) эрхээс дээгүүр тавьжээ.

“Мунаг” хочит Д.Мурат өнгөрсөн оны  наймдугаар сард Баян-Өлгий аймагт ажиллах үедээ  дээрх ичгүүргүй явдлыг үйлдсэн гэж  хохирогч иргэн Б өөрт нь байгаа баримтуудаа хавсаргаж, гомдол гаргасан байна. УИХ-ын гишүүн Д.Муратын уг хэрэг явдалд цагдаагийн газраас хэрэг үүсгэн шалгаж байгаа гэж хэвлэлээр мэдээлж байна. Хэрвээ хуулийн байгууллага дээрх хэрэгт УИХ-ын гишүүн Д.Муратыг яллагдагчаар татан шалгавал “гишүүний бүрэн эрх” гэх хамгаалалтгүй болсныг сануулах юун.

УИХ-ын тухай хуулиар “УИХ-ын гишүүнийг гэмт үйлдлийнх нь явцад, эсхүл гэмт хэргийн газарт эд мөрийн баримттай нь баривчилж, улмаар бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх тухай саналыг Улсын ерөнхий прокурор УИХ-д оруулсан” тохиолдолд л УИХ гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг хэлэлцэнэ хэмээн заасан байсныг өнгөрсөн оны сүүлээр Үндсэн хуулийн цэц хэрэгсэхгүй болгосон. Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүнийг яллагдагчаар татаж шалгах шаардлагатай гэвэл прокурорын байгууллага УИХ-аас зөвшөөрөл хүсэх шаардлагагүй болсон.

 УИХ-ын гишүүн Д.Муратын хувьд үүнээс  өмнөх ч  хэрэг нь сөхөгдөж, давхар давхар асуудалд “унаж” магадгүй аж. Тэрбээр 2016 оны сонгуулийн үеэр мөнгө тарааж, сонгогчдын саналыг хууль зөрчиж авсан хэргээр нийт зургаан удаагийн  шүүх хурлаар орж, хууль зөрчсөн, мөнгө тараасан нь тогтоогдсон тухай нэг хэсэг яригдаад намжсан.  Энэ хэрэг явдлыг нь хуулийн байгууллага шалгавал УИХ-ын гишүүнээсээ татагдах ч үндэслэл болох юм.

Д.Мурат нь баруун бүсийн  “Эрчим-Баян Өлгий“  компанийн захирлаар олон жил ажиллажээ. Уг албыг хашиж байхдаа нэг квадрат метр  талбайн дулааны үнийг хөрш зэргэлдээ Ховд, Увс аймгаас 2-4 дахин өндөр тогтоож, халаалтын зардлыг 2.4 дахин өсгөж зөрүү мөнгийг нь завшдаг байсан гэх мэдээлэл мөн цацагдаж байв. Сонгогдсоноосоо хойш Д.Мурат  өөрийн тойрог Алтай сумандаа хувийн хөрөнгөнөөсөө гүүр барьж өгснөөс харвал нэлээд бийлэгжүү аж. Түүнээс өөр хувийн хөрөнгөөрөө бүтээн байгуулалт хийсэн гишүүн гэвэл “Оргил”-ын гэгдэх Д.Ганбаатар л байна.

УИХ-ын гишүүн Д.Мурат Монгол-Казахстаны парламентын бүлгийн дарга, Монгол-Туркийн парламентын бүлгийн дэд даргын сонгуульт ажилтай. 

УИХ-ын “хэлгүй” гишүүдийн тоонд ордог Д.Мурат нь АН-ын дарга С.Эрдэнийн толгойлдог “Шонхор” фракцынх бөгөөд намрын чуулганы нэгэн бүрэн эрхийн хугацаанд нэг ч удаа үг хэлээгүйгээрээ стаистикт бүртгүүлж байв.

Д.Мурат мөн УИХ-ын Агаарын бохирдлыг бууруулах дэд хороонд харьяалагддаг. 

УИХ-ын гишүүн Д.Мурат 2007 онд Казахстан улсын Павлодар хотын Техникийн их сургуулийг үйлдвэрийн дулааны инженер мэргэжлээр дүүргэжээ. 1987-1989 онд Баян-Өлгий аймгийн хэвлэх үйлдвэр офсет техникч, 1989-1995 онд “Талап хоршоо”-ны захирал, 1995-2006 онд “Жанат” ХХК-ийн захирал, 2006-2016 онд “Эрчим-Баян-Өлгий” ХК-ийн захирлаар ажиллажээ.

 

 

А.Содон 




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
наймаачин

Баян-Өлгийн Жинжааны хооронд баахан хар наймйй үсэргэж хэдэн мөнгөтэй болсон юм гэсэн. Толгой хоосон хүн хөрөнгө мөнгөтэй болох нь галзуу хүнд хутга бариулахтай л дүйцэх биз,Мөн эрх мэдэл өгөх ч бүр аюултай юм байна аа.Төрийн хүний ёс зүй гэдэг нь Хэдий хэр эрх мэдэлд хүрнэ тэр хэрээр хувийнхаа эрхийг хязгаарлж байдаг ёстой бичигдээгүй хуультайг санаж яв

2018-01-06 20:32    103.212.119.222
номоороо л байсан дээр

Хөрөнгөтэй мөнгөтэй ч хувийнхаа юмыг хувьдаа,улсын юмыг улсад нь зарцуул!!! Хувийн хөрөнгөөрөөрөө орон нутагтаа бүтээн байгуулалт хийсэн нэрээр халхавч хийж ёс зүйгүй байж таарахгүй. Ёс зүйг тэр дундаа төрийн хүний өндөр ёс зүйг алдар нэр,хөрөн чинээгээр худалдахыг санаархагчдыг хатуу цээрлэл үзүүлж байвал зохино .Улс орон дайн дажин, халдварт өвчин ган гачигт зэрэг байгалын гамшигийн үеэс бусад тохиолдолд хувийн хөрөнгөөрөө улсын чанартай байгууламж барихыг хориглох хэрэгтэй.

2018-01-06 20:21    103.212.119.222
бузрын амьтан

Үтэр түргэн их хурлаас зайлуулж төрийг цэвэрлэмээр байна.

2018-01-06 20:10    103.212.119.222
munhnar eej

munhnar ej

2018-01-04 22:32    103.57.94.211
munhnar eej

munhnar eej

2018-01-04 22:32    103.57.94.211
зочин

Харамсалтай нь АН, МАН-аас Баян-Өлгий, Хэнтий аймгуудаас сонгогдсон Д.Мурат, Д.Гантулга нар нэгэн биеийн эрхээ хоёр бүсгүйн (сонгогч) эрхээс дээгүүр тавьжээ. ха ха хүүрнүүд юмаа

2018-01-04 09:57    139.5.217.42

Сэтгэгдэл нэмэх

 

Шинэ мэдээ

Цаг үе

Үүл буудаж, цас оруулжээ

2018-04-19 15:08