ХХ-р зууны домог болсон супермоделиуд ид үедээ ба өнөөдөр

2018-01-02 15:35      ГэрэгМН

1990-ээд онд загварын агентлагуудын нүүр царай болж явсан супер одод өнөөдөр ямар болсон бэ.

Клаудиа Шиффер - Өмнө нь тэрбээр загварын ертөнцөийн эталон болж явсан загвар өмсөгч. 90-60-90-ийн алдар нэрийг дуурсгасан түүнд талархал илэрхийлэх ёстой. Өнөөдөр Клаудиа 46 настай, гэхдээ л гайхалтай харагдаж байна.

Синди Кроуфорд бол гоо сайхны ертөнцийн өөр нэг стандартыг тогооосон нэгэн. Тухайн үед Клаудиатай хамт авахуулсан зургууд нь дэлхий даяар нэг сая хувь борлогджээ. Одоо Синди 51 настай ч түүний галбир 20 жилийн өмнөхтэйгээ адил гоолиг байна.

Линда Евангелиста 80-аад оны эцсээр өөрийн карьерыг эхлүүлж алдрын оргил өөд өгссөн. Ногоон бүйлс хэлбэртэй нүд, өндөр нарийн хамар ба эцэс төгсгөлгүй мэт урт хөл нь нэн даруй дэлхийн загварын топ дизайнеруудын зүрх сэтгэлийг татжээ. Харамсалтай нь өнөөдөр, төгс үлгэр загварын царай нь өнгөрсөн хугацаанд хийлгэсэн хуванцар мэс заслуудын улмаас хэт их өөрчлөгджээ...

Кейт Мосс - тэр 90-аад оны загварын тавцанд Клаудия, Синди ,Линда нартай хамт алхаж явсан нэгэн. Тэр Британи хэв маягийн бодит дүр болж байсан. Өнөөдөр Кейт 43 настай, гэхдээ тэр ихэвчлэн шүүмжлэгдэж яваа. Гэхдээ тэр энэ нь надад хамаагүй гэдэг аж.

Наоми Кэмпбелл загварын ертөнцөд жинхэнэ хувьсгалыг хийж, Time сэтгүүл болон Франц, Их Британийн Vogue сэтгүүлийн нүүрэн дээр гарсан анхны хар арьст охин болж байлаа. Кэмпбелл өнөөдөр ч 20 жилийн өмнө байсан шигээ сайхан хэвээр байна.

Кристи Бринкли нь өнгөрсөн зууны 80-аад оны эцсээс ажлын гараагаа эхэлсэн Америкийн алдартай шилдэг загвар өмсөгч юм. Бринкли 63 настай ч түүнээсээ хоёр дахин залуу харагддаг гэлцэнэ.

Женис Дикинсон анх Европын тавцанд гялалзаж явсан ба зөвхөн 80-аад оны эхээр тэрээр Нью-Йоркийн зах зээл дээр хамгийн алдартай загвар өмчсөгийн нэг болжээ. Харин одоо төгсгөлгүй гоо сайхны мэс заслын үр дүн юунд хүргэснийг бид харж байна.

Твигги Лондонгийн загварын салбарт гайхалтай амжилт олж, нүүр царай нь болсон юм. Харин тэрбээр алдар нэрийнхээ оргилд байхдаа тэтгэвэрт гарахаар шийджээ. Лесли Хорнби өнөөдөр биеэ сайн арчилсан нь харагддаг ба тэр нь настай холбоотой өөрчлөлтийг шийдвэрлэх оролдлого биш гэнэ.

Карла Бруни өндөр шанаа, төгс зууван нүүр, бүйлс хэлбэртэй нүдтэй шинэхэн загвар өмсөгч түүнд сая сая охид атаархаж байжээ. Карл хуванцаргүй ч хамгийн амжилттай яваа нэгэн аж.

Кристи Тарлингтоны дансанд 90-ээд оныг хамарсан олон сая долларын таван зуун гялгар гэрээ байдаг аж. Өнөөдөр Кристи сайхан харагдаж, наснаасаа санаа зовохгүй байгаа аж.




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
sanaa

Пластик гэдэг үгийг шууд хуванцар гэж орчуулж болохгүй л дээ. Гоо сайхны мэс засал гэж орчуулах байжээ

2018-01-03 07:10    122.201.23.83

Сэтгэгдэл нэмэх