Роухани Трампын яриаг няцааж, харин Иран улсад "Арабын хавар" эхлэв үү

2018-01-02 10:55      ГэрэгМН

Өнгөрсөн 2017 оны 12-р сарын 31-нд Ираны ерөнхийлөгч Хасан Роухани шинэ жилд зориулан хэлсэн үгэндээ, АНУ-ын ерөнхийлөгч Трампын хэтрүүлгийн шинжтэй яриаг няцаасан хэмээн Ираны телевиз мэдээлсэн байна.

Хасан Роухани "Хэдэн сарын өмнө Дональд Трамп, Иран улс терроризмыг дэмжиж байна хэмээн гүтгэж, Ираны талыг эсэргүүцэн, Иранчуудыг дураараа хэтрүүлэх эрхгүй хэмээн онцолсон" гэжээ.  

Харин сүүлийн үед, Ираны олон газарт эсэргүүцлийн жагсаал, цуглаан болж үүнээс болоод хууль хүчнийхэн.жагсагчидтай мөргөлдөж 14 хүн нас барсан хэрэг явдлын талаар Хасан Роухани "Ард түмэн хүслээ илэрхийлж, санал санаачилга дэвшүүлэх нь үндсэн хуулиар олгогдсон эрх нь юм.

Гэвч энэ нь заавал улс орны байдал, ард түмний амьдралыг сайжруулахад тустай байх хэрэгтэй. Харин хүчирхийллийн ажиллагаа, олон нийтийн эд хөрөнгийг хохироох ажиллагаанаас шал өөр юм" гэжээ.

Тэгвэл Иран дахь эсэргүүцлийн үйл ажиллагааг дэвэргэх сонирхолтой улс орнууд олон байгаа аж. Үүнийг зарим хэвлэл Иранд "Арабын хавар" болох нь хэмээн бичиж эхэллээ.

М.Баяр




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл нэмэх

 

Шинэ мэдээ

Цаг үе

Үүл буудаж, цас оруулжээ

2018-04-19 15:08